Эдийн засаг
Монгол ТЗХ-ийн Санхүүжилтийн Таксономиг баталсан улсуудын нэг боллоо
Улаанбаатар – 2023 оны 6-р сарын 15: Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн зорилт (ТХЗ)-уудын санхүүжилтийн Таксономи”-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Тогтвортой санхүүгийн долоо хоног-2023 (ТоС долоо хоног)” өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг, цуврал арга хэмжээний үеэр баталж, танилцууллаа.
Монгол Улсын Сангийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-аас “НҮБ-ын ТХЗ хамтарсан сан”-гийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх нь” хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо)-ноос НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “ТХЗ-уудын санхүүжилтийн Таксономи”-ийн баримт бичиг, ангиллыг олон улсын болон дотоодын сайн туршлага, стандартын дагуу боловсруулж, оролцогч талуудын санал зөвлөмжийг тусган, Монгол Улсын онцлогт нийцүүлэн боловсруулсан юм. Ингэснээр Монгол Улс ТХЗ-ын таксономи баталсан дэлхийд анхдагч улсуудын нэг боллоо.
Монгол Улсын хувьд Үндэсний ногоон таксономи буюу ногоон санхүүжилт олгох боломжтой үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг таних нэгдсэн тодорхойлолт, ангилал зүйг 2019 онд анх боловсруулж, баталсан бөгөөд үүний дагуу банкууд болон банк бус санхүүгийн байгууллагуууд ногоон зээлээ бүртгэн, салбарын хэмжээнд нэгдсэн тайлан боловсруулж, хувийн хэвшлээс оруулж буй ногоон зээлийн урсгалыг хэмждэг болсон юм. Түүнчлэн ногоон таксономи дахь ангилал, үйл ажиллагааны дагуу анхны ногоон бонд, даатгалын бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалтын сангууд бий болсон байна.
Харин одоог хүртэл ТХЗ-уудын санхүүжилтийн таксономи буюу нийгмийн салбаруудыг багтаасан ангилал байхгүйн улмаас энэ чиглэлийн зээлийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, томоохон хөрөнгө оруулалт болон төрөл бүрийн бондын санхүүжилтийг ТХЗ-д уялдуулан тодорхойлох нэгдсэн стандарт тодорхойгүй, хувийн хэвшлийн ТХЗ-д чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн урсгалууд бүртгэгдэхгүй байсаар ирсэн билээ. Тэгвэл энэхүү Таксономийг баталснаар Монгол Улсын хэмжээнд аливаа санхүүжилт, хөрөнгө оруулалтын урсгалын ТХЗ-д оруулж буй хувь нэмрийг бүртгэх, тайлагнах, гадна дотны хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх боломж бүрдэх давуу тал, эхлэл тавигдаж байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.