Эдийн засаг
“Симпл I бонд” өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ
Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны долоодугаар сарын 03-ны өдрийн 1/2802 тоот албан бичгийн дагуу “Ашид Капитал ББСБ” ХХК-ийн нийтэд санал болгон гаргасан өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, тус компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдөр буюу 2023 оны долоодугаар сарын 05-ны өдрөөс SMPL-BD-05/07/24-C0048-18 кодтойгоор эхлүүллээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.