Эдийн засаг
“Богд банк” ХК хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилна
“Богд Банк” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 07-р сарын 07-ны өдрийн 23/69 тоот тогтоолоор компанийн 2023 оны эхний хагас жилийн санхүүгийн урьдчилсан байдлаарх татварын дараах цэвэр ашиг болох 15,125,296,322.86 төгрөгөөс нэгж хувьцаанд 3.03 төгрөг буюу “Богд Банк” ХК-ийн 1,250,000,000.00 ширхэг хувьцаанд нийт 3,787,500,000.00 төгрөгийн ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр хуваарилахаар болсон байна.
Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2023 оны 07-р сарын 07-ны өдрөөр тогтоож, тогтоолын 1 дэх хэсэгт заасан ногдол ашгийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөл шийдвэр ирснээс хойш 60 хоногийн дотор, нэг төрлийн хувьцаанд адил хэмжээний ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.