Нийгэм
“Даншиг наадам-Хүрээ цам 2023”-д Улсын Харцага Б.Зоригтбаатар түрүүллээ
Хүрээ цам даншиг наадам хоёр өдрийн турш Хүй долоон худагт болж өндөрлөлөө.
Тус наадмын үндэсний бөхийн барилдаанд хүчит 256 бөх барилдсанаас Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар түрүүлсэн бол Төв аймгийн Сүмбэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Билэгт жонон” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Г.Ганжад үзүүрлэлээ. Дөрөвт улсын заан Б.Бат-Өлзий, улсын харцага С.Сүхбат нар шалгарлаа. Мөн улсын арслан М.Бадарч, улсын начин Б.Даваа-Очир, Т.Дүгэрдорж нар шөвгөрөв.
Тус барилдааны үеэр “Самъяа” хийдийн бөх, аймгийн начин Б.Галсайханыг хаслаа. Учир нь бөхийн барилдааны 3, 4, 5-ын даваануудад Улсын начин Э.Ванданцэрэн, Улсын өсөх идэр начин Н.Мустафа, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар барилдахгүйгээр тахимаа өгөх, гарч ирэхгүй байх, огт идэвхгүй барилдах зэрэг үйлдлүүд гаргасан тул наадмыг үл хүндэтгэсэн хэмээн Цэц үзэж, уг шийдвэр гаргалаа. Мөн дээрх гурван бөхөд хариуцлага тооцох асуудлыг МҮБХ-ны Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр болсныг мэдэгдэв.
Энэ жилийн Даншиг наадмын бас нэг онцлог нь Өвөрмонгол, Буриад бөхийн барилдаанууд болж Монгол туургатны өргөн дэлгэр наадам боллоо.
Өвөрмонгол бөхийн барилдаанд 64 бөх барилдсанаас Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Пирамид орд” ХХК, “Түшээт ханы аварга дэвжээ”-ний бөх, улсын өсөх идэр начин Э.Даш түрүүлж, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Мөнхөд Ашдын зам” ХХК, “Нэгдэл” клуб, “Даян” дэвжээний бөх, улсын харцага Ш.Пүрэвгарьд үзүүрлэлээ. Дөрөвт Дундговь аймгийн арслан Х.Батбаяр, ӨМӨЗО-ны бөх н.Батжаргал нар шалгарав.
Харин Буриад бөхийн барилдаанд 64 бөх барилдсанаас Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, ОСНААУГ, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн харцага Б.Өлзийсайхан түрүүлж, Ховд аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Булган өгөөж”, “Нэгдэл” клуб, “Ховд” дэвжээний бөх, улсын харцага Г.Ганхуяг үзүүрлэв. Дөрөвт Говьсүмбэр аймгийн арслан Б.Гончигтавхай, Дорнод аймгийн заан Г.Төрболд нар шалгарлаа.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр6 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм8 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр6 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм8 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна