Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.
Нийгэм
Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Хууль зүй, дотоод хэргийн салбарын шинжлэх ухаан, технологийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, уялдуулан зохицуулах, энэ чиглэлээр санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл тус яамны дэргэд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцэв. Үүнд:
2024 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн төслийн явц, үр дүнгийн талаар;
2025 онд тус яамны захиалгаар хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологи, инновацын төсөл;
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит “Шилдэг бүтээл, илтгэл шалгаруулах, грант олгох журам”-ын хэрэгжилтийн талаар.
Салбар зөвлөлийн хуралдаанаас Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Дотоод хэргийн их сургууль, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн хууль зүй, дотоод хэргийн салбарын шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх төслийн саналуудыг хэлэлцэж, холбогдох төслийн саналыг Шинжлэх ухаан технологийн санд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.