Эдийн засаг
“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” Баянхөндий алтны төслийн шинэ мэдээллийг танилцууллаа
“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК нь Монгол Улсын баруун өмнөд бүсэд алтны өндөр агуулга бүхий илээр олборлох боломжтой Баянхөндий алтны төслийн талаар шинэ мэдээллийг танилцууллаа.
Тус корпорациас “Баянхөндий алтны төслийн газар шорооны бэлтгэл ажлуудыг гүйцэтгэн, эцэслэснээр хөгжүүлэлтийн үе шатыг нэг алхмаар ахиулж байна. Уламжлалт аргаар олборлон, ирээдүйд хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой боловсруулах технологи ашигласнаар бага өртгөөр хөгжүүлэх боломжтой энэхүү төсөл нь хөрөнгө оруулагчид, оролцогч талуудад үнэ цэнийг бий болгон, хөрөнгө оруулалтын хөшүүрэг болно” гэжээ.
Түүнчлэн “Баянхөндий алтны төслийн шинэчлэгдсэн ТЭЗҮ-д үндэслэн төслийн санхүүжилтийг эцэслэснээр бүтээн байгуулалтын шийдвэр гаргана. Монголиан Майнинг Корпорэйшн (“ММС”)-тэй байгуулсан стратегийн түншлэлийн үр дүнд 2025 онд анхны алтыг олборлож, мөнгөн урсгалыг бий болгохоор төлөвлөсөн. Үүнтэй зэрэгцэн, Хөндий эрдсийн дүүрэг дэх бусад ордуудыг хөгжүүлэн, шинэ нээлт хийх хайгуулын хөтөлбөрүүдийг үргэлжлүүлнэ” гэдгээ мэдэгдлээ.
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.