Эдийн засаг
“ЭТТ бонд”-ын 4 дүгээр транчийн бондыг эргүүлэн худалдан авахаар шийдвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны 16 тоот тогтоолоор Монголын хөрөнгийн биржээр нээлттэй арилжсан “ЭТТ Бонд”-ын 4 дүгээр транчийн нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 766,182 /долоон зуун жаран зургаан мянга нэг зуун наян хоёр/ ширхэг бондыг эргүүлэн худалдан авахаар шийдвэрлэжээ.
“ЭТТ Бонд”-ыг эргүүлэн худалдан авах бүртгэлийн өдөр нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бөгөөд бүртгэлийн өдрөөр тасалбар болгон хуримтлагдсан хүүгийн хамт 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө нийт төлбөрийг бонд эзэмшигчдийн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд шилжүүлнэ.
Бондын нөхцөл:
Бондын нэр: | “ЭТТ Бонд” Транч 4 |
Бондын хүү: | Бодлогын хүү+4% |
Нийт тоо ширхэг: | 766,182 |
Нэгж бондын үнэ: | 100,000 төгрөг |
Эргүүлэн авах нөхцөл: | Хугацаанаас өмнө эргэн дуудах нөхцөлтэй |
Нэгж бондыг эргэн дуудах үнэ: | 101,500 төгрөг |
Бондыг эргэн дуудах бүртгэлийн өдөр: | 2023 оны 10 дугаар сарын 27 |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.