Эдийн засаг
“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК Баянхөндий алтны төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г бүртгүүллээ
“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци” (TSX:ERD; MSE:ERDN) ХК нь Монгол Улсын баруун ѳмнѳд бүсэд орших ѳндѳр агуулга бүхий, илээр олборлох боломжтой Баянхѳндий алтны тѳслийн хараат бус ТЭЗҮ-ийг 2023 оны 8 сарын 15-ны өдөр эцэслэн, 2023 оны 9 сарын 25-нд баталсан бөгөөд “Bayan Khundii Gold Project, Feasibility Study Update, NI 43-101 Technical Report” (“Техникийн тайлан” эсвэл “ТЭЗҮ”) нэртэйгээр SEDAR-т бүртгүүлжээ.
Шинэчилсэн ТЭЗҮ-ийг O2 Mining Ltd болон Roma Group Ltd-ээр ахлуулсан Монголын болон Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байсан туршлагатай олон улсын зѳвлѳх компаниуд хамтран боловсруулсан бөгөөд энэхүү ТЭЗҮ-ийг гүйцэтгэхдээ NI 43-101 Эрдсийн нѳѳцийн тайлагналын стандартыг мөрдлөг болгожээ. ТЭЗҮ-д Хар Морь ордын анхан шатны нөөцийг тодорхойлон багтааснаас гадна геологийн болон үйлдвэрлэлийн нөөцийг шинэчлэн тооцоолж, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардал болон металлын үнийг шинэчилсэн байна.
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.