Эдийн засаг
Маргааш “Улаанбаатар бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжаа эхэлнэ
Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 427 дугаар тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/160 тоот тушаалаар бүртгэгдсэн Нийслэлийн засаг даргын гаргаж буй “Улаанбаатар бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 12:00-17:00 цагийн хооронд, 10 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо.
Бондын нэр: Улаанбаатар бонд
Бондын тоо ширхэг: 2,778,635 ширхэг
Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
Бондын нийт үнийн дүн: 277,863,500,000 төгрөг
Бондын хүү/өгөөжийн хувь хэмжээ: Жилийн 17.2%
Бондын хугацаа: 24 сар
Бондын хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Хагас жил тутамд
Бондын үндсэн төлбөр төлөх хугацаа: Хугацааны эцэст
Захиалга авах хугацаа: 2023.10.02 – 2023.10.04
”Улаанбаатар бонд”-ын үндсэн андеррайтераар “БиДиСек ҮЦК” ХК, туслах андеррайтераар “Голомт капитал ҮЦК” ХХК, “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-иуд тус тус ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй байна.
Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.