Нийгэм
“Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэв
Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Түгээмэл түмэн хишиг” ХХК, “Алтан хүнс групп” ХХК, А.Сүхбат нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцлээ.
“Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК нь хариуцагч “Түгээмэл түмэн хишиг” ХХК, “Алтан хүнс групп” ХХК, А.Сүхбат нарт холбогдуулан 2 удаагийн зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 18,517,342,863 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,567,768,646.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 273,280,11.68 төгрөг, нийт 24,358,391,622.2 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүд 1,574,472,371 төгрөг нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 25,932,863,933 төгрөг шаардсан байна.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК болон “Түгээмэл түмэн хишиг” ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийг цуцлах үндэслэлтэйг тогтоож, тус компаниас нийт 25,932,863,993 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор, хамтран хариуцагч “Алтан хүнс групп” ХХК, А.Сүхбат нарт холбогдох зээл төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. Мөн “Түгээмэл түмэн хишиг” ХХК нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд тус компанийн болон “Алтан хүнс групп” ХХК, А.Сүхбат нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан байна.
Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд “…зээлдэгчид учирсан хохирлыг тооцон үзэж, тохирсон хөнгөлөлт үзүүлж болно” гэсэн гэрээний заалтыг нэхэмжлэгч биелүүлээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, нэхэмжлэгчээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нэхэмжилсэн төлбөрийн 25 хувьтай тэнцэх буюу 1,853,880,267 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нийт 24,078,983,666 төгрөгийг хариуцагч “Түгээмэл түмэн хишиг” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв гэж Монгол Улсын Дээд шүүхээс мэдээллээ.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Нийгэм4 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм4 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент3 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм4 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр2 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Улс төр2 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав