Нийгэм
Хотын даргаар Х.Нямбаатарыг томиллоо
НИТХ-ын ээлжит бус XV хуралдаан өчигдөр болж, Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн.
Хуралдаанаар НИТХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлсэн юм.
НИТХ-ын төлөөлөгч нар нэр дэвшигчээс цаашид хэрхэн ажиллаж, ямар бодлого баримтлах талаар асууж тодрууллаа. Тухайлбал, агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлэх ажил, нийслэлийн бондын талаар ямар бодлого баримталж буйг асуусан юм. Нэр дэвшигч Х.Нямбаатар хотын хөгжлийн төлөө улс төрийн болон захиргааны шийдвэрүүдийг тооцоо, судалгаанд үндэслэн гаргана гэдгээ хэлж байлаа. Тухайлбал, хувийн тээврийн хэрэгслийг хязгаарлах бус, нийтийн тээврээр зорчих боломжийг бүрдүүлнэ хэмээв.
Улмаар Хотын даргад нэр дэвшигчийг дэмжих томьёоллоор санал хурааж, НИТХ-ын төлөөлөгч нарын олонхын буюу 78.57 хувийн саналаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатарыг томилохыг дэмжлээ. Үүний дараа НИТХ-аас тогтоол баталж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өргөн барьснаар захирамж гарган, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатарыг батламжлан, тамгыг гардуулав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийслэлийн бодлого, тогтолцоо, бүтэц, эрх зүйд цогц реформ хийж, “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нийслэлийн урт, дунд, богино хугацааны бүрэн төлөвлөлтийг олон улсын байгууллагын зөвлөмж, нийслэлийн иргэдийн оролцоотойгоор боловсруулан, УИХ, Засгийн газраар яаралтай батлуулах нь зүйтэй. Мөн нийслэлийн эрх зүйн орчин, тэр дундаа газрын харилцаа, нийтийн тээвэр, иргэдийн эрх, үүргийг тодорхой болгож, агаар, орчны бохирдол, хог хаягдал, түгжрэл, ногоон байгууламж зэрэг амьдралын чанарын суурь стандартыг УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө эрх зүйн хувьд бүрэн шийдвэрлэх хэрэгтэй. Эдгээр асуудлыг цэгцлэхэд УИХ-ын намрын чуулганыг бүрэн зориулахад бэлэн байгаагаа УИХ-ын дарга, гишүүд илэрхийлсэн. Мөн Засгийн газар нийслэлийг дэмжиж ажиллана” хэмээлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар улс төрийн өндөр илтгэл хүлээлгэн Хотын даргаар томилсонд талархан, нийслэлийн тулгамдсан асуудлыг сонгуулийн мөчлөгт захирагдалгүй шийдэхийн төлөө НИТХ, НЗДТГ, УИХ, Засгийн газартайгаа нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Ингэснээр тэрбээр Улаанбаатар хотын 36 дахь дарга боллоо.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Нийгэм2 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм2 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм2 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Энтертайнмент2 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент1 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм2 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд33 мин өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр29 мин өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав