Connect with us

Нийгэм

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Нийтэлсэн

-

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү өнөөдөр Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллалаа.

Энэ үеэр тэрбээр иргэдийн санал гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдэх боломжийн талаар хөндлөө.

Ц.Баатархүү сайд “ Иргэд 11-11 төвөөс гадна яам, нийслэл рүү хандаж, санал гомдлоо илэрхийлдэг биш нэг газарт хандсан бол тэрхүү гомдлыг шийдвэрлэх цахим шийдлийн талаар өнөөдөр санал солилцлоо.

Бид иргэдийн хэлсэн гомдлыг шийдвэрлэсэн эсэхийг эргэн мэдэгдэх холбоог сайжруулах тал дээр Засгийн газар болон 11-11 төвтэй хамтран ажиллаж байна. Төрийн үйлчилгээ цахимжсан хэдий ч төрд байгаа мэдээллийг дараагийн төрийн байгууллага, иргэнээс нэхдэг байдал хэвээр байна. Иймд бид 11 дүгээр сарын 22 өдөр төрийн мэдээлэл солилцооны ХУР систем, танилт нэвтрэлтийн ДАН системийн ард ажилладаг мэдээллийн технологийн мэргэжилтнүүдтэй уулзаж, асуудлыг шийдвэрлэх уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Тухайлбал, иргэн ямар нэгэн лавлагаа авахад гар утас руу нь “Төрийн байгууллагаас таны тухай мэдээлэл лавлагааг авах гэж байна. Та зөвшөөрөх үү” гэсэн мэдэгдэл ирнэ. Иргэн зөвшөөрвөл төрд буй мэдээллийг авч, тухайн иргэнийг заавал биеэр ирүүлдэг байдлыг халах юм” хэмээн онцоллоо.

Тус төвд тулгамдаж буй хэд хэдэн асуудал байна. Тодруулбал, иргэдийн санал гомдол авч буй системээ хөгжүүлж, нэгдсэн нэг стандартад оруулах, тайлан боловсруулалтад анхаарч, тухайн асуудлыг хариуцсан дарга нарын цахим шуудан, утасны дугаарт автоматаар холбох, хувийн хэвшлийн хөгжүүлсэн хиймэл оюунд суурьтай технологиудыг ашиглах тухай хөндлөө.

Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн дарга Г.Одгарав “Иргэдээс ирсэн санал, гомдол, хүсэлт, өргөдлийн тайлан мэдээллийг боловсруулахад асуудал бий. Үүнд шинэ технологийг нэвтрүүлчихээд алхам тутамд хөгжүүлэлт хийдэггүйгээс болоод ашиглаж чаддаггүй. Тиймээс хамтран ажилласан систем хөгжүүлэгч компаниудаа шахаад ажиллаж байна” гэж ярив.

ЦХИХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Бат-Өлзий “Дэлхийн банктай хамтран 2025 оноос “Ухаалаг засаг 2” төслийн хүрээнд 11-11 төв дээр ирсэн мэдээллийг хиймэл оюунд суурилсан технологиор шийдэж, дүн шинжилгээ хийж, тухайн гомдол яагаад үүсэв, шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээллийг хянах самбар дээр харуулах, хариуцсан дарга нартай шууд холбохоор ажиллаж байна. Ийм нөхцөл бүрдчихвэл Ерөнхий сайд өглөө бүр боловсруулж, эрэмбэлсэн тухайн мэдээллийг харж, сайд нартаа үүрэг чиглэл өгөх нөхцөл бүрдэх боломжтой” хэмээн онцоллоо.

Харин “И-Монгол академи”-ийн захирал Б.Мягмарнаран “Сүүлийн үед эрүүл мэндийн байгууллагатай холбоо гомдол их ирж байна. Эмчид үзүүлдэг цагийг цахимаар өгөхгүй байна гэх гомдолууд олширлоо. Гэтэл бодит байдал дээр эмнэлгүүд өөрсдөө ачааллаа дийлэхээ болиод ирэхээрээ цахимаар цаг өгөхөө больчихдог. Үүнийг иргэд ойлгохгүй И-Монгол ажиллахгүй байна гэдэг” хэмээн ярив.

11-11 төвд ирсэн мэдээллийг боловсруулж, зөвхөн тоо хараад шийдэл гаргах хэцүү. Цаад учир шалтгааныг нь зөв тодорхойлоход технологийн шийдэл ашиглах юм. Эхний ээлжинд өргөдөл, санал, гомдол, хүсэлтээ ялгаж, холбогдох албан тушаалтанд хурдан хугацаанд хүргэхийг зорьж буй. Энэ мэт тулгамдаж буй асуудлаа нээлттэй ярьж, үр дүн гаргахад анхаарч ажиллаж байна.

Тус төв нь 10 операторын орон тоотой ч найман хүн ажилладаг. Төрийн үйл ажиллагаатай холбоотой иргэдийн санал, гомдол, хүсэлт, өргөдлийг 11-11 утас, цахим шуудан, киоск, дуут шуудан, фэйсбүүк, аппликейшн, вэб хуудсаар авахаас гадна иргэд биечлэн ирж өгдөг. 21 хоногийн статистикаас харахад нийт 8042 иргэн хандсанаас 7500 нь утсаар, үлдсэн нь бусад сувгаар санал, гомдлоо өгчээ. Цаашид иргэдээс ирсэн дээрх мэдээллийг боловсруулж, түргэн шуурхай шийдвэрлэхэд түлхэц болох алхамуудыг дэвшилтэд технологид суурилан хийхээр зорьж байна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Үлийн цагаан оготнотой тэмцэж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Үлийн цагаан оготно, чичүүлтэй тэмцэх ажил Дундговь аймгийн Сайнцагаан суманд өрнөж байна.Нийт 3500 га бэлчээрийн талбайд микробиологийн арга буюу бактержуулсан бэлдмэлээр тэмцэх ажил 2025 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Наран, Тэвш, Далай, Үйзэн багуудад хийгдэж эхэлжээ. Иймд малаа бактержуулсан бэлдмэл цацсан бэлчээрт бэлчээхгүй байхыг малчдад анхааруулж байна гэж Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.   

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Х.Нямбаатар: Явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх 7 хоногт эхлүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, Ханын материал орчмын чөлөөлсөн газарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх орон сууцны төслийн тендерийн баримт бичгийн талаар хэлэлцэв. Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 30 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 79.1 хувьтай байна.

НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр “Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах ажлын хүрээнд 18 байршилд 180 ширхэг гарааш чөлөөлсөн бол таван байршилд хашаа хайс чөлөөлөөд байна. Мөн өнөөдрийн байдлаар төвийн зургаан дүүрэгт 645 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, ул суурийг цэвэрлээд байна” гэдгийг хэлж байв.

Мөн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 2025 онд 4100 нэгж талбарын 221.7 га газар чөлөөлнө. Өнөөдрийн байдлаар 199 нэгж талбарын 91.549 мкв газрыг нөхөх олговортойгоор чөлөөлөөд байна.  Сэлбэ дэд төвийн орон сууцжуулах төсөлд 158.0 га газарт нийт 2206 нэгж талбар өртсөн бөгөөд хөрөнгийн үнэлгээний хэмжилтийг 1750 нэгж талбарт хийж, 1700 орчим айлын нөхөх олговрыг олгоод байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ жил Энхтайваны өргөн чөлөө, Их, Бага тойруу, Наадамчдын гудамж, Олимпын гудамжны явган замыг бүхэлд засах, шинэчлэхээр дөрвөн удаа тендер зарласан. Явган замын тухайд гараар хийдэг ажиллагаа ихтэй гээд компаниуд орохгүй байна. Нэмээд ажиллах хүчний дутагдал ч нөлөөлж байна. Тиймээс тендерийн хуулийн дагуу Хот тохижилтын газар, зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагуудтай уулзаж, засварын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ. Зуны сар зургаа биш тул урин цагт ажлаа амжуулах нь чухал байна” гэлээ.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд саналаа тодорхой тусгах,
  • Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дарга нар ажлаа эрчимжүүлэх,
  • Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах ажлыг эрчимжүүлэх,
  • Нийслэлд хийх зам, инженерийн байгууламжийн бүтээн байгуулалт, засварын ажилтай холбоотойгоор авто замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлэх,
  • Явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх 7 хоногт эхлүүлэх зэргийг үүрэг болгосон юм.
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 516 тохиолдол батлагдаад байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан халдварт өвчний 516 тохиолдол батлагдаж, 128 хүн эмчлүүлж байгаа талаар мэдээллээ. Мөн гэрээр 12 хүн эмчлүүлж байгаа бөгөөд эдгэрсэн 376 хүн, 35 сэжигтэй тохиолдол, 10503 хавьтал болсон хүн байна гэв.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.

​Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм. Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм18 цаг өмнө

Үлийн цагаан оготнотой тэмцэж байна

Нийгэм18 цаг өмнө

Х.Нямбаатар: Явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх 7 хоногт эхлүүлнэ

Улс төр19 цаг өмнө

Засгийн газрын гишүүд Хангайн бүсийн хуралдаанд оролцож байна

Нийгэм23 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 516 тохиолдол батлагдаад байна

Нийгэм23 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Нийгэм23 цаг өмнө

Сэрэмжлүүлэг: Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул хазуулахаас сэргийлээрэй

Нийгэм23 цаг өмнө

Архангай аймаг агаарын чанарыг хянах автомат станцтай боллоо

Нийгэм23 цаг өмнө

НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно

Нийгэм23 цаг өмнө

Зургаадугаар сарын 15 хүртэл нуур, голоос загас барихыг хориглолоо

Эдийн засаг24 цаг өмнө

Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 17.4 хувиар өсжээ

Нийгэм24 цаг өмнө

Говь-Алтай аймагт хүчтэй шороон шуурганы улмаас 130 орчим айлын гэр нуржээ

Нийгэм24 цаг өмнө

Нийслэлд гал түймрийн 96 дуудлага бүртгэгджээ

Улс төр1 өдөр өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, байнгын хороо, ажлын хэсгүүд

Энтертайнмент4 өдөр өмнө

Чингис хаан үндэсний музейгээр “YouTuber IShowSpeed” -ийн 38,6 сая дагагч зочлов

Нийгэм4 өдөр өмнө

Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана

Нийгэм4 өдөр өмнө

УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч байна

Нийгэм4 өдөр өмнө

Дорнод, Архангай аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Улс төр4 өдөр өмнө

Хот дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг судлан санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдлаа

Улс төр4 өдөр өмнө

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Нийгэм4 өдөр өмнө

Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэлээ

Нийгэм4 өдөр өмнө

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх байршлууд

Дэлхий дахинд5 өдөр өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Эдийн засаг5 өдөр өмнө

1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ

Нийгэм5 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа

Нийгэм5 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ

Нийгэм5 өдөр өмнө

Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм5 өдөр өмнө

Хөнгөн төмөр замын тээвэр төслийг Толгойт-Хүннү хот чиглэлд хэрэгжүүлнэ

Сав шим