Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 41 268 иргэн азтан болжээ
НӨАТ-ын 2023 оны 09-р сарын 01-нээс 09-р сарын 30-ны өдрийн хооронд худалдан авсан цахим төлбөрийн баримтын дунд явагдах сугалааны тохирол өнөөдөр орон даяар шууд явагдлаа.
Энэ удаагийн тохиролд цахим системд бүртгүүлсэн 41,377,883 баримтыг оролцуулжээ.
Тохирлын дүн:
- 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 37,169
- 4 орон таарсан /40,000-100,000/: 3,697
- 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 361
- 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 34
- 7 орон таарсан /500,000- 10 сая/: 6
- 8 орон таарсан: нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.
Сугалааны тохирлын дугаар: 33388821
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.