Эдийн засаг
“Гэрэлт ассэймоор капитал ҮЦК” ХХК-ийн брокерийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түр түдгэлзүүллээ
Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 533 тоот тогтоолын дагуу “Гэрэлт ассэймоор капитал ҮЦК” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түр түдгэлзүүлсэн байна.
Иймд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/249 тоот тушаалаар тус компанийн арилжаанд оролцох эрхийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 3 сар хүртэл хугацаагаар түр түдгэлзүүлсэн болно.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.