Connect with us

Улс төр

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны мэдээллийг сонсов

Нийтэлсэн

-

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонслоо.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа танилцуулав.

Тэрбээр мэдээлэлдээ, Монгол Улсад нийт 115.1 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагийн 40 хувь нь төрөлхийн, 60 хувь нь олдмол шалтгаантай байна. Мөн 0-18 насны 11.8 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгааг дурдахын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд холбогдох салбаруудын хуулиудын шинэчлэлийг хийснийг онцолсон.

Мөн Монгол Улсын Засгийн газраас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бүтэц тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг тодотгоод 0-16 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссыг 21 аймаг, 9 дүүрэгт байгуулан ажиллаж байна гэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, нийгмийн сэргээн засалтын цогц үйлчилгээ үзүүлэх Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг Засгийн газрын 2019 оны 125 дугаар тогтоолоор байгуулсан. Тус төв нь хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, сэргээн засах, хоёрдогч хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн оролцоонд түшиглэн хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эцэг эхчүүдэд зориулсан сургалт, нөлөөлөл, хөгжлийн арга хэмжээг зохион байгуулахаас гадна өдөрт 250 хүүхдийг хэвтэн эмчлүүлэх, өдрөөр сэргээн засах үйлчилгээнд хамруулж байна. Түүнчлэн хөдөө орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг 14-21 хоног хэвтүүлэн нарийн мэргэжлийн болон орчин үеийн шинжилгээ, оношилгоо, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл засал, усан ба физик эмчилгээ зэрэг сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлж, тохирох туслах хэрэгсэл /протез, ортопед/-ийн үйлдвэрлэл, засвар үйлчилгээг үзүүлж байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон.

2022-2023 оны хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй нийт хүүхдийн 64 хувийг буюу 8228 суралцагчийг бүх шатны боловсролын үйлчилгээнд хамруулав. Боловсролын түвшнээр авч үзвэл, сургуулийн өмнөх боловсролд 1498, ерөнхий боловсролд 5673, мэргэжлийн боловсролд 643, дээд боловсролд 414 суралцагч суралцаж байна.

Боловсрол шинжлэх ухааны яамнаас тэгш хамран сургах боловсролын чиглэлээр Жайка олон улсын байгууллагын Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах”, АХБ-ны буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Тэгш хамруулах боловсролыг дэмжих”, Дэлхийн боловсролын түншлэл” олон улсын байгууллагын санхүүжилтээр “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих төслүүдийг хэрэгжүүлж байна. Эдгээр төслийн хүрээнд нийт 3.0 тэрбум орчим төгрөгийн санхүүжилтээр 26 сургалтын байгууллагын хүртээмжтэй орчинг сайжруулж, хүүхэд хөгжлийн танхимыг шинээр тохижуулаад байна. Хөгжлийн бэршээлтэй хүүхэд суралцдаг 2 цэцэрлэг, 6 сургуульд улсын төсвөөр 800.0 сая төгрөгийн санхүүжилтээр тохирох хэрэглэгдэхүүн нэмэгдүүлэх, хүртээмжтэй орчныг сайжруулсан гэж уг мэдээлэлд дурдсан байлаа.

Монголын хараагүйчүүдийн үндэсний төвийн дэргэдэх Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах зорилгоор 250.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлснийг Х.Булгантуяа сайд мэдээлэлдээ дурдаад Засгийн газрын тогтоолоор “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу суралцагчдад төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг 2023 оны эхний хагас жилд дараах байдлаар олгосон. Үүнд: хөгжлийн бэрхшээлтэй бакалавр, магистр, докторын хөтөлбөрт сурч байгаа 473 суралцагчид 843,1 сая төгрөг, бакалаврын хөтөлбөрт суралцаж байгаа эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй 282 суралцагчид 544,4 сая төгрөг, бакалаврын хөтөлбөрт суралцаж байгаа хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн 1382 суралцагчид 2,6 тэрбум төгрөг, төрийн өмчийн их, дээд сургуульд хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч мэргэжлээр суралцаж байгаа 73 суралцагчид 99,9 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг тус тус олгоод байна гэж байлаа.  

Мөн тэрбээр мэдээлэлдээ, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд эмнэлгийн урт хугацааны тусламж, үйлчилгээг шинээр тусгасан. Урт хугацааны тусламж, үйлчилгээний эрх зүйн орчин боловсронгуй болсноор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдал бүрэн хангагдах боломж бүрдсэнийг дурдаад нярайн шарлалтын үеийн оношилгоо, эмчилгээний эмнэлзүйн зааврын боловсруулж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд нярайн дутуу төрөлтийг бууруулах, дутуу нярайд үзүүлэх эмнэлгийн тусламжийг сайжруулах, нярайн амь насыг аврах, амьсгалын дистресс хам шинжийн эмчилгээнд хэрэглэх сурфактант эмчилгээг шинээр нэвтрүүлснийг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн шинэ төрсөн нярай бүрийг 4 төрлийн скрининг шинжилгээнд (нярайн түнхний хэт авиан скрининг, нярайн сонсголын скрининг, дутуу нярайн ретинопатийн скрининг, бодисын солилцооны скрининг) хамруулах ажлыг хэрэгжүүлж байна. Нярайн скрининг шинжилгээ нь эмнэлзүйн шинж илрээгүй байхад оношилж, эрт эмчилгээнд хамруулснаар оюуны хомсдол, өсөлтийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээл, эндэгдлээс сэргийлэх боломжтой юм. Мөн төрөлхийн хөгжлийн гажгийг эрт илрүүлэх зорилгоор улсын хэмжээнд ургийн төрөлхийн зүрхний гажиг, хромосомын шинжилгээ хийж байна. Ингэснээр ургийн хөгжлийн ямар нэгэн гажгийн эрсдэлийн улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөх магадлалыг бууруулна гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ тодотгов.

Эрүүл мэндийн даатгалын үндсэн зарчмын дагуу эмзэг бүлгийн иргэдийг санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцдаг даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнийн зардлын төлбөрийг даатгалын сангаас 100 хувь хариуцаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд иргэний хариуцан төлөх хамтын төлбөрөөс бүрэн чөлөөлсөн. 2021 онд 39.0 тэрбум, 2022 онд 47 тэрбум төгрөгийг тус тус хамтын төлбөрөөс чөлөөлж, эмзэг бүлгийн иргэдийг санхүүгийн эрсдэлээс хамгаалсан гэж байлаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2021 онд хийсэн судалгаагаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийгмийн даатгалын санд бүртгэлтэй 25-аас дээш ажилтантай 6.5 мянган байгууллагаас судалгаанд хамрагдсан 3.2 мянган байгууллага 9.6 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулахаас 7.2 мянга гаруй иргэн ажиллуулж байгаа нь хуулийн хэрэгжилт аж ахуйн нэгж, байгууллагад 61 хувь, төрийн байгууллагад 59 хувийн хэрэгжилттэй байна гэсэн дүгнэлт гарсныг Х.Булгантуяа сайд мэдээлэлдээ онцлохын зэрэгцээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2022 онд 9.5 тэрбум төгрөг зарцуулж, 1.2 мянга гаруй ажлын байр, 2023 оны 3 дугаар улирлын байдлаар 7.5 тэрбум төгрөг зарцуулж, 2.4 мянга гаруй иргэнийг хамруулан 900 орчим ажлын байрыг бий болгоод байна гэв.

Aхмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, хагас, бүтэн өнчин хүүхэд, өрх толгойлсон эх, эцэг болон нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдэд төрөөс нийт 72 нэр төрлийн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн үйлчилгээг хүргэж байна. Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэн, ахмад настныг  асарч байгаа иргэнд олгох тэтгэмжийн хэмжээ 2018 онд 84.0 мянган төгрөг байсныг 123.1 мянган төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 1-ээс 275.0 мянган төгрөг болгон тус тус нэмэгдүүлж, 9 дүгээр сарын байдлаар байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа 14.7 мянга гаруй иргэнд 16.7 тэрбум төгрөг олгосон байна. Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа 12.9 мянга гаруй иргэнд 18.4 тэрбум төгрөг олгожээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгож байсан 188.0 төгрөгийн тэтгэврийн хэмжээг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан 2020 онд 288.0 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн ба 2023 оны 7 дугаар сараас эхлэн 325.0 мянган төгрөг болгон нэмэгдүүлж, мөн оны 9 дүгээр сарын байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 36.9 гаруй иргэнд 86.6 тэрбум төгрөг олгоод байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлсэн тусламж, хөнгөлөлтөд 2022 оны байдлаар 48,5 мянган иргэн хамрагдаж, 10.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд Тэтгэврийн даатгалын сангаас 2022 оны жилийн эцсийн байдлаар 62.2 мянган хөдөмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид 316.7 тэрбум, 2023 оны 9 дүгээр сарын байдлаар 63.1 мянган тэтгэвэр авагчид 249.0 тэрбум төгрөгийн тэтгэврийг тус тус олгосон байна. Мөн Тэтгэмжийн даатгалын сангаас 2022 оны жилийн эцсийн байдлаар 162.3 мянган хөдөлмөрийн чадвар түр алдсаны даатгуулагчид 27.4 тэрбум, 2023 оны 9 дүгээр сарын байдлаар 104.0 мянган даатгуулагчид 22.6 тэрбум төгрөгийн тэтгэмж тус тус олгосон. Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас 2022 онд 3.6 мянган хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид 27.5 тэрбум, мөн сангаас 1.2 мянган даатгуулагчид 1.3 тэрбум төгрөгийн тэтгэмж төлбөр, 2.0 мянга гаруй даатгуулагчид 1.1 тэрбум төгрөгийн сувиллын зардлыг тус тус олгосон бол 2023 оны 9 дүгээр сарын байдлаар 3.5 мянган хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид 22.6 тэрбум төгрөгийг, мөн тус сангаас 1.1 мянган даатгуулагчид 1.3 тэрбум төгрөгийн тэтгэмж, төлбөр, 1.2 мянган даатгуулагчид 0.7 тэрбум төгрөгийн сувиллын зардлыг тус тус олгосон байна. Дүгнэж хэлбэл, манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүр нийгмийн даатгал болон халамжийн сангаас тэтгэвэр авч байгаа бөгөөд цаашид нийгмийн халамжийн үйлчилгээний нэр төрлийг оновчтой болгон багцалж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох мөнгөн дүнг нэмэгдүүлэх нь зүйтэй гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон.

Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийгмийн бүхий л харилцаанд ямар нэг алагчлалгүйгээр оролцуулах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд ойрын үед дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

1.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс 5 жилийн дараа хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэхэд хуулийн давхардал 24.4 хувь, зөрчил 35.5 хувь, хийдэл 13.3 хувийг тус тус эзэлж байна. Нийт давхардлын 61 хувь нь нийгмийн халамж, 34 хувь нь боловсрол, 5 хувь нь бусад харилцаатай холбоотой байна. Иймд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд тэдний үндсэн эрхийг баталгаажуулж, хамгаалах, хариуцах этгээдийн чиг үүргийг нарийвчлан тодорхойлох зэрэг процедурыг бусад салбар хуулиар зохицуулах байдлаар тус хуульд шинэчилсэн найруулга хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. “Саадгүй байдал, хүртээмжийн тухай” анхдагч хуулийн төслийг боловсруулан, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Тус хуулиар нийтийн тээврийн хүртээмж, барилга байгууламж, авто зам, замын байгууламжийн хүртээмж, мэдээлэл, харилцаа холбооны хүртээмж, үйлчилгээний хүртээмжийн асуудлыг зохицуулна. Хууль батлагдсанаар орон сууц, олон нийтийн барилга байгууламж, нийтийн тээвэр, мэдээлэл, харилцаа холбооны технологийн  болон  үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, олон улсын түгээмэл загварт нийцүүлэн, иргэд нийгмийн харилцаанд оролцоход дэд бүтэц, мэдээлэл, үйлчилгээний хүрээнд тохиолдож буй саад бэрхшээлүүдийг арилгаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд оролцох, сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх боломж нэмэгдэх юм. Хуулийн төслийг төрийн болон төрийн бус байгууллагуудад 8 удаа хэлэлцүүлж тэдний саналыг тусгасан.

2. Засгийн газраас тэтгэврийг хүнамын амьжиргааны доод түвшин, инфляцын түвшинтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэх чиглэлийг баримталж байна. Мөн ХНХЯ-аас Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа бөгөөд уг хуулийн төсөлд нийгмийн халамжийн тэтгэврийг хүн амын амьжиргааны доод түвшин, хэрэглээний үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлдэг байх, тэтгэврийн хэмжээ нь тухайн иргэний амьжиргааны түвшин, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ зэргийг харгалзан ялгаатай байхаар тусгаж байна.

3.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, хөтөлбөр төслийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг нарийвчлан тусгаж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.

4.Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан олон нийтэд танилцуулан хэлэлцүүлж, иргэд олон нийтээс санал авах арга хэмжээг 2022-2023 оны хооронд өргөн хүрээгээр зохион байгуулж, олон нийт, төр, төрийн бус байгууллагын төлөөлөл, хуулиар эрх ашиг нь хөндөгдөх хэсэг, өрх толгойлсон эцэг, эхчүүдэд нийт 9 удаагийн томоохон хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, гэр бүлийн гишүүний эрх ашгийг тэргүүн ээлжинд анхаарахад чиглэсэн тусгайлсан зохицуулалтуудыг тусгасан.

5.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах, нөхөн сэргээх үйлчилгээний тухай хуулийн төслийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран боловсруулна.

  1. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох журмын дагуу сонгон шалгаруулалтад орж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад тавигдах шаардлагад хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгмийн харилцаанд саад бэрхшээлгүй оролцоход чиглэсэн стандартуудыг заавал дагаж мөрдсөн байх, Хөдөлмөрийн тухай хуулийн 25 ба түүнээс дээш ажилтантай байгууллага нийт ажилтны дөрвөөс доошгүй хувьд хөгжлийн бэрхшээлтэй ажилтан ажиллуулах заалтыг заавал хэрэгжүүлсэн байх тухай зохицуулалт нэмж тусган батлуулна.
  2. Ирэх онд нийслэлд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн нэгдсэн төв, Архангай, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь аймгуудад болон Баянзүрх дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг, цаашид төвийг бүх аймаг, дүүрэгт барьж байгуулна.

8.Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2023 оны 08 дугаар сард болсон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооны 658, 659 дүгээр хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар ахлуулсан холбогдох яамдын төлөөллийг хамруулсан ажлын хэсэг Засгийн газрын 2 болон 3 дахь тайлан илтгэлийг хэлэлцүүлэн хамгаалсан. Хороо тайланг хэлэлцээд эцсийн дүгнэлтдээ тайлагнах удирдамжийн дагуу бэлтгэгдсэн Монгол Улсын нэгдсэн тайланг сайшааж, олон талт, олон салбарыг хамарсан, Засгийн газрын холбогдох яамдын төлөөлөл оролцсон үр дүнтэй хэлэлцүүлэг болсныг өндрөөр үнэлж байгаа тухай дурдаж, цаашид анхаарах асуудлуудын талаар 70 гаруй зөвлөмж ирүүлсэн байна. Хорооноос ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны төлөвлөгөөг холбогдох яамд болон төрийн бус байгууллагуудтай хамтран боловсруулж, хэлэлцүүлэн ЗГХЭГ-ын дарга бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн даргаар батлуулж хэрэгжилтийг ханган ажиллана.

  1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудаас ирүүлсэн шаардлагуудтай холбоотой холбогдох уулзалтууд хийж, салбар дундын ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөө батлан ажиллаж байна гэж мэдээлэлд дурдсан байлаа.

Дараа нь УИХ дахь цөөнхийг төлөөлж, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн танилцуулсан.

Тэрбээр, Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сар бүр авдаг тэтгэвэр 325000 төгрөг, тэднийг байнга асарч байгаа иргэнд олгох тэтгэмжийн хэмжээ 275000 төгрөг байна. Гэтэл хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин нэмэгдсэн энэ үед хүнсний наад захын хэрэгцээг хангаж чадахгүй, шаардлагатай эм, тариагаа авч хүрэлцэхгүй, тухайн айлын амьдрал маш хүнд, эмзэг буюу шууд хэлэхэд ядуурлын түвшинд очиж байгааг онцлон тэмдэглэв.

Мөн хөдөлмөрийн насны 90 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвхөн 13 мянга гаруй нь хөдөлмөр эрхэлж байгаа нь хангалтгүй үзүүлэлт гэдгийг тодотгохын зэрэгцээ зөвхөн халамжлуулах биш бүтээх, сэтгэх, хийх хүсэл эрмэлзэлтэй олон мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ төрийн бодлогоор үр дүнтэй дэмжин ажиллахыг анхааруулсан.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгон, үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг тодорхой болгох хэрэгтэйг А.Адъяасүрэн гишүүн санал, дүгнэлтэд дурдсаныг онцлоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журмын биелэлтэд Засгийн газрын зүгээс онцгойлон хяналт тавьж, зохион байгуулалтын оновчтой шийдлүүдийг гарган, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж ажиллах нь зүйтэй гэж сөрөг хүчний бүлгээс үзэж буйг мэдэгдлээ.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь цөөнхийн төлөөллөөс асуулт асуух гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 109.12, 109.13.-т “Энэ хуулийн 109.11-д заасан цахим хуудсанд иргэдээс ирүүлсэн асуултыг Тамгын газар нэгтгэж нам, эвслийн бүлгүүдэд хүргүүлнэ”, “Энэ хуулийн 109.12-т заасан асуултыг нам, эвслийн бүлэг ангилан багцалж, нам, эвслийн бүлэг тус бүрээс нэг гишүүн төлөөлж Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс асуулт асуух, хариулт авах хугацаа 20 хүртэл минут байх бөгөөд энэ хугацаанд багтаан хэдэн ч асуулт асууж, хариулт авч болно” гэж заасны дагуу асуулт, хариултаар хуралдаан үргэлжлэв.

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийг төлөөлж, Улсын Их Хурлын гишүүн, Б.Жаргалмаа, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал нар “D-Parliament” цахим хуудсанд иргэдээс ирүүлсэн асуултыг уламжилж, ажлын хэсгээс хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа иргэдийн зүгээс хөдөлмөрийн чадвараа 70 хувиас дээш алдсан иргэний эм тариа, асаргааны мөнгийг олгохтой холбогдуулан бодлогын арга хэмжээ авч буй эсэх, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүүхдийг гадаад, дотоодын их, дээд сургуульд хөнгөлөлттэй эсвэл үнэ төлбөргүй сургах боломжтой эсэх талаар асуусныг уламжилав.

Мөн Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон холбогдох хууль тогтоомжид хөгжлийн бэрхшээлтэй иргэний талаарх нэршил ялгаатай байгааг цэгцлэх шаардлагатайг дурдаад иргэдийн зүгээс төрөлхийн болон эдгэшгүй өвчтэй иргэдийн халамжийн мөнгөө сунгах асуудалд эмнэлгийн шат дамжлага, хүнд суртлыг багасгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх, ажиллах нөхцөл боломжийг хангахад чиглэж Монгол Улсын 2024 оны төсөвт бодитой санхүүжилт суулгасан эсэхийг лавласныг уламжилсан юм.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, “Байнгын асаргаа шаардлагатай иргэдийн хувьд тодорхой санхүүжилтийг олгодог. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн сардаа 325000 төгрөг, байнгын асаргаа шаардлагатай бол асарч байгаа иргэнд нь 275000 төгрөг, цаашлаад эм тарианы мөнгийг бүрэн олгож байна” хэмээн хариулсан. Мөн тэрбээр, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх төвийг таван аймагт байгуулсан. Ийм төвийг дөрвийг нэмж байгуулахаар ирэх оны улсын төсөвт хөрөнгийн зардлыг нь суулгаад байна. Нийслэлийн 11 дүгээр хороололд баригдаж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургалтын төвийн барилга 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх онд ашиглалтад орно. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын БНСУ-д хийсэн айлчлалын хүрээнд тус улсын хөнгөлөлттэй зээлээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урт хугацааны туршид сэргээн засах эмнэлгийг барихаар болсон” гэсэн нэмэлт хариултыг өгсөн.

Харин ажлын хэсгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэний асаргааны асуудлыг амьжиргаа дэмжих зөвлөл тогтоодог. Улсын хэмжээнд нийт 2000 гаруй амьжиргаа дэмжих зөвлөл ажиллаж, байнгын асаргааг хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэдийн хувь хэмжээгээр тодорхойлохгүй, зөвхөн өвчин, гэмтлийн жагсаалтын дагуу комиссын хурлын шийдвэрээр тогтоодог хэмээн хариулж байлаа.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, “Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолоор баталсан журмын хүрээнд дотооддоо баклавр, магистр, докторын хөтөлбөрт суралцаж буй оюутнуудад тэтгэлэг өгч байгаа. Мөн эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн баклаврын хөтөлбөрт суралцаж буй оюутнуудад тэтгэлэг өгч байна. Түүнчлэн төрийн өмчийн их, дээд сургуульд хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч зэрэг мэргэжлүүдээр суралцаж буй оюутнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Цаашид гадаад улсад Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тусгай хэрэгцээт боловсролын мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр гэрээ, хэлэлцээрүүдээ шинэчилнэ” хэмээн хариулсан.

Үүгээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг (2025.04.21) хуралдлаа.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа, монгол хүний амьдралын чанар түүний орчин нөхцөлтэй холбоотой судалгааны дүн, дүгнэлтээ танилцуулахаар ирсэн, их дээд сургууль шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэд судлаачдад талархал илэрхийлсэн.

Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбал Монгол Улсын хүн амын өсөлт, цаашид анхаарах асуудлын талаарх судалгаагаа танилцуулсан. Тэрбээр, манай улсад 3-4 хүүхэдтэй айл олон хүүхэдтэй өрхөд тооцогдож байна. Тодруулбал, гурваас дээш хүүхэдтэй 167.000 өрх байна. Хүн амаа нэмэгдүүлэх төрийн бодлого хэрэгжүүлэхгүй бол 2036 он орчимд 4 сая дэх иргэнээ хүлээж авах  нөхцөлд хүрээд байна гээд хүн ам, хөгжлийн бодлогоо шинэчлэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих бодлого хэрэгжүүлэх, олон хүүхэдтэй гэр бүлийн амьжиргааг дэмжих, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах замаар хүн амаа өсгөх зэрэг шийдлүүдийг санал болгосон юм.

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч Ц.Болормаа эрдэмтэн, судлаачдын судалгааны дүн, шийдлийн талаарх саналыг сонсож байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, хүн амаа өсгөх асуудлыг үзэл баримтлалын хувьд зөв эхлүүлэх нь зүйтэй хэмээлээ. Тэрбээр, Хүн ам зүйг дэмжих бодлого хуулиудад туссан байдаг ч, үр дүнг нь тооцож байгаагүй. Иймд илүү өндөр зорилтот, 10-15 жил, түүнээс ч урт хугацаанд үр дүнгээ өгөх бодлогын хэрэгцээ, шаардлага байгааг хэлж байв.

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн багш Б.Энхцэцэг, Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд хожуу төрөх болсон. Хожуу төрвөл 1-2 хүүхэд төрүүлэх боломжтой. Цаашид 2030 оноос төрөлт улам буурсаар байх бөгөөд, хүн амаа өсгөх бодлого хэрэгжүүлнэ гэвэл өрхийн зохимжит хүүхдийн тоог 3-4 байхаар тооцож, хүүхдийн тооноос хамаарах мөнгөн тэтгэмжийн хөшүүргээс гадна, залуус, ирээдүйн эцэг, эхчүүдийн хандлагад нь нөлөөлөх цаг ирсэн гэдгийг тодотгосон.

Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн эрхлэгч Б.Нарантулга нийгмийн халамж, хүн ам зүйн өсөлтийн бодлогын зохицуулалтыг тусад нь авч үзэх шаардлагатай гээд, 3-аас дээш хүүхэдтэй өрхөд олгох мөнгөн тэтгэмжийн дүнг өсгөснөөр эдийн засгийн боломжийг нь бүрдүүлнэ гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа Монгол Улс хүн амаа өсгөхийн тулд эдийн засгаа сайжруулах, эдийн засгаа сайн авч явахын тулд хүн амаа өсгөх харилцан хамаарал дээр төр, засгийн бодлогоо хэрэгжүүлж байна. Хүн ам зүйгээр мэргэшсэн цөөн хэдэн судлаачдын гурван төрлийн судалгааны ажлууд, санаануудыг цогц нэг ажил гэж харж байна. УИХ-ын даргын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дэргэд эрдэмтдээс бүрдсэн дэмжих баг ажиллах шаардлагатай. Баг бүрэлдэхүүн, судлаачдынхаа хамтаар манай ажлын хэсгийг дэмжиж, хамтран ажиллахыг санал болгож байна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурлын байнгын  хороодын өнөөдрийн /2025.04.22/ хуралдааны хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
1 Эдийн засгийн байнгын хороо · Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн,  зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, үргэлжилнэ/

· Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./

· Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Нийгмийн бодлогын байнгын хороо · Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан

· Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох

14.00 “Их Эзэн Чингис хаан”
3 Хууль зүйн байнгын хороо · Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ 14.30 “Жанжин Д.Сүхбаатар”
Дэлгэрэнгүй ...

Улс төр

Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагад энэ сарын 21-ний өдрийн 16:20 цагийн орчимд “Баянзүрх дүүргийн 40 хорооны … хотхоны замд согтуу жолооч зам тээврийн осол гаргасан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн.

Шалгалтаар эмэгтэй, 26 настай А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд оролцож, улмаар зогсоолд байрлуулсан 3 тээврийн хэрэгслийг мөргөж, хохирол учруулсан байна.

Жолооч А-г согтуурлын зэрэг хэмжигч багажаар шалгахад 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байсныг тогтоон шалгалтыг үргэлжлүүлж байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулахаас сэргийлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм49 минут өмнө

Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийгэм1 цаг өмнө

Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно

Нийгэм3 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ

Нийгэм3 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Улс төр3 цаг өмнө

Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

Нийгэм3 цаг өмнө

Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана

Эдийн засаг3 цаг өмнө

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Улс төр4 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Нийгэм4 цаг өмнө

Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

Улс төр4 цаг өмнө

Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ

Улс төр4 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Энтертайнмент22 цаг өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм23 цаг өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм23 цаг өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад1 өдөр өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент1 өдөр өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент1 өдөр өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр1 өдөр өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм4 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр4 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм4 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм4 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр4 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим