Эдийн засаг
“Монложистикс холдинг” ХК жилийн эцсийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилна
“Монложистикс холдинг” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №24/ТУЗ/06 тоот тогтоолоор компанийн 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгийн 35 /гучин тав/ хувь буюу 3,000,609,870.76 /гурван тэрбум зургаан зуун есөн мянга найман зуун далан төгрөг далан зургаан мөнгө/ төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна.
Нэгж хувьцаа тус бүрд 7.58 /долоон төгрөг тавин найман мөнгө/ төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна.
Ногдол ашиг авах эрхтэй компанийн энгийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дотор “ҮЦТХТ” ХХК-иар дамжуулж олгохоо мэдэгдлээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.