Эдийн засаг
Чингис хаан хөрөнгийн бирж “Бид ассет ТЗК” ХХК-ийн нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаагаар нээлтээ хийлээ
“Чингис хаан хөрөнгийн бирж” ХХК-ийн нээлтийн үйл ажиллагаа болон “БИД ассет ТЗК” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслол өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Н.Хүдэрчулуун болон “Чингис хаан хөрөнгийн бирж” ХХК, “Бид ассет ТЗК”, “Голомт Капитал ҮЦК” ХХК, “Эм Ай Си ЖИ” ХХК зэрэг холбогдох байгууллагын удирдлага, төлөөлөгчид оролцсон юм. Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “УИХ, Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Зээлийн хүүг бууруулах стратеги”, банкны салбарын реформ, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьчлал зэрэг томоохон арга хэмжээний хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо бодлого, зохицуулалтын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 80 гаруй санхүүгийн шинэ бүтээгдэхүүн гарч, зах зээлийн үнэлгээ 11.65 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.69 дахин өссөн байна. Эдгээр тоон үзүүлэлт нь Монгол Улсын хөрөнгийн зах зээл хэрхэн идэвхжиж, улс орны эдийн засагт гүйцэтгэх үүрэг улам өсөж байгаагийн илэрхийлэл юм. Ийнхүү хөрөнгийн зах зээл идэвхжиж, бизнесийн орчинд үнэт цаас арилжаалах сонирхол далайцтай нэмэгдэж байгаа энэ үед хувийн биржид арилжаа хийх боломжтой болж “Чингис хаан хөрөнгийн бирж” анхны бүтээгдэхүүнээ арилжаалахад бэлэн болсонд баяр хүргэе. Цаашид ч олон компанитай хамтран ажиллаж шинэ бүтээгдэхүүн өлгийдөн авч анхдагч арилжааны цан цохих арга хэмжээг зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна.
Банк бус санхүүгийн байгууллагууд ч сүүлийн жилүүдэд мөн бирж болон биржийн бус зах зээлд дээр өрийн бичиг гарган санхүүжилт татах болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах замаар хөрөнгийн зах зээл дээрээс олон нийтээс санхүүжилт татах ажиллагаа идэвхжих болсон. Үүний нэг илрэл нь өнгөрсөн хугацаанд найман банк бус санхүүгийн байгууллага 12 удаа нээлттэй хэлбэрээр үнэт цаасны зах зээл дээрээс хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах замаар 163.85 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн байна. Үүнээс харвал хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь хувьцаа, өрийн хэрэгслийн адил санхүүжилт татах нэгэн төрлийн хэрэгсэл болж, компаниудаас энэ төрлийн үнэт цаас гаргах сонирхол нэмэгдэж буйн илрэл юм. Энэ бол хөрөнгийн зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагууд болон хөрөнгө оруулагчид та бидний хамтын ажиллагааны үр дүн” гэдгийг онцолсон юм.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Нийгэм13 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Бусад8 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Улс төр15 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр15 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм13 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд13 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм15 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ