Нийгэм
“Миний анхны инженерчлэл” workshop булган аймагт болов
Шинжлэх ухаан, технологийн сангаас хэрэгжүүлж буй “Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя” аяны хүрээнд Булган аймагт “Миний анхны инженерчлэл” workshop амжилттай болж өндөрлөв.
Шинжлэх ухаан, технологийн сан, Мэдээллийн технологийн үндэсний парк, Space аcademy Mongolia хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд Булган аймгийн ерөнхий боловсролын 1, 2, 3 дугаар сургуулийн 4-5 дугаар ангийн 42 сурагч оролцсон.
Хүүхэд багачуудыг шинжлэх ухааны суурь мэдлэг, практик ойлголт, юмс үзэгдлийн учир шалтгааныг эрэлхийлэх, тайлбарлах, шинжлэх ухаанч хандлага, төлөвшилтэй болгох зорилготой тус workshop-т оролцогч хүүхэд бүр орчин үеийн сансрын технологи болох хиймэл дагуул, пуужин хэрхэн ажилладгийг мэдэж, өөрсдийн бяцхан хиймэл дагуул, пуужингаа зохион бүтээсэн юм.
Нийгэм
Улсын хэмжээнд 12.9 сая төл хүлээн авч, 11.9 сая төл бойжиж байна
Улсын хэмжээнд 12.9 сая төл хүлээн авч, 11.9 сая төл бойжиж, төл бойжилт 92.4 хувьтай байна.
Төллөвөл зохих 23.2 сая эх малын 55.6 хувь буюу 12.9 сая эх мал төллөөд байна.
Бүсээр нь авч үзвэл, баруун бүс 67.5, зүүн бүс 32.9, төвийн бүс 43.9, хангайн бүс 56.4 хувьтай мал төллөлт үргэлжилж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Нийгэм
Цэргийн ёслол, хүндэтгэлийн ёслолын жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэйгээр оролцлоо
Нийгэм
Хоногт 5 грамм ба түүнээс бага хэмжээний давс хэрэглэхийг зөвлөдөг
Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний 83.6 хувь, нийтийн хоолны 81.6 хувь нь давс ихтэй байна.
Хоногт 5 грамм ба түүнээс бага хэмжээний давс хэрэглэхийг зөвлөдөг.
Монгол Улсад 2019 онд хийгдсэн “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаа”-гаар нийт хүн амын давсны дундаж хэрэглээ 10.5 г байгаа нь 2013 оны судалгааны үр дүнтэй харьцуулахад үндэсний хэмжээнд 0.6 г, баруун бүсэд 5.1 г, Улаанбаатар хотод 1.2 г -аар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа ч монгол хүний давсны хоногийн хэрэглээ нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2 дахин их хэвээр байна.