Connect with us

Нийгэм

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Нийтэлсэн

-

БНХАУ-ын дарга Ши Жинпиний санаачилсан “Бүс ба зам,Сахиусан тэнгэрийн аялал” төсөл Монгол Улсад бүх талаар өгөөжөө өгч байгаад монголчууд  талархаж явдаг юм. Эхний жишээ гэхэд л БНХАУ-ын Засгийн газар, ХЭСЯ, БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэг, МУЗН-ийн хамтын ажиллагааны үр дүнд төрөлхийн зүрхний  эмгэгтэй 125 эмчлэгдэж, эрүүл саруул болох юм. Энэ хүрээнд хоёр дахь ээлжийн 25 хүүхэд эцэг, эхийн хамт Бээжин хотыг зорив. Өвдөж зовж буй бяцхан үрсэд  шинэ амьдрал, урт удаан нас хайрлах зорилго бүхий уг төсөл “Бүс ба зам”  төсөл хэрэгжиж байгаа бүх оронд хэрэгжиж буй гэдгийг энд онцлон тэмдэглэх нь зөв байх.

Монгол Улсын тухайд “Бүс ба зам, Сахиусан тэнгэрийн аялал” төсөл 2017 онд   Шастиний нэрэмжит гуравдугаар эмнэлгийг түшиглэн анх хэрэгжиж, дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хэсэг завсарлаад ийн үргэлжилж,  нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй хамтарч 75 хүүхдэд үзлэг, оношилгоо хийснээс 25 хүүхдэд дараагийн шатны үйлчилгээ буюу мэс засал хийхээр болсон байна. Тэднийг үдэн гаргах ёслолын ажиллагаа “Чингис хаан” олон улсын нисэх буудал дээр болсон бөгөөд уг ажиллагаанд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжуан өөрийн биеэр оролцсон юм. Энэ үеэр МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг  Элчин сайдад чин сэтгэлийн талархал дэвшүүлж, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаагийн мэндчилгээг дамжуулсан.

Шэнь Миньжуан:  Хүүхдэд амьдрал бэлэглэх шиг том буян байхгүй

/БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд/

-БНХАУ “Эрүүл Хятад улс” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн туршлага дээрээ үндэслэн дэлхийн бүх улс орны иргэд тэр дундаа хүүхэд эрүүл саруул, аз жаргалтай өсч торниход нь дэмжлэг үзүүлэхийн төлөө  хүчин чармайлт гарган, хичээн ажиллаж байгааг энд онцлон тэмдэглэхийг хүсч байна. Монгол Улсад ялгаагүй сайн сайхныг хүсч энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. “Бүс ба зам, Сахиусан тэнгэрийн аялал” төслийн хүрээнд  төрөлхийн зүрхний эмгэгтэй төрсөн 125 хүүхдэд амьдрал хайрлах юм. Эхний 25 хүүхэд  яваад эрүүл саруул болоод эх орондоо ирсэн. Өнөөдөр хоёр дахь ээлж сая мордлоо. Эд нар маань ч тун удахгүй  эрүүл саруул болоод  инээд цалгиулсаар эх орондоо ирнэ гэдэгт итгэлтэй байна.  Төсөл маань 2017 оноос хэрэгжиж, цар тахлын  улмаас түр завсарласан ч 2024 оноос амжилттай үргэлжиллээ. “Бүс ба зам, Сахиусан тэнгэрийн аялал” төслийг нийгмийн сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ зориулдаг олон аж ахуйн нэгж дэмжиж, хамтарч ажиллаж ирсэн. Жишээ нь Эйр Чайнагийн хамт олон. Энэ байгууллага  өнөөдөр гэхэд л хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдад тусгайлсан үйлчилгээ үзүүлж байгааг үдэн гаргагчид харж байна. Харин Бээжинд газардахад  мөн л  онгоцны буудал дээр манай УЗН-ийн удирдлагууд, Бээжингийн томоохон  эмнэлгүүдийн нэг болох АнЖа эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилчид тосч авна.  “Сахиусан тэнгэрийн аялал” төслийг БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэг  дангаараа хариуцаж хэрэгжүүлдэг. БНХАУ-аас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ХЭСЯ, Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй олон жил хамтарч ажиллаж ирсэн түүхтэй. Хятад хүн настнаа хүндэлж, нялхсаа энэрэн хайрладаг  уламжлалтай. Энэ уламжлал ёсоор Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчин тусч, өвчиндөө энэлэн шаналж буй хүүхдүүдэд туслахыг хичээсээр ирсэн. Хүүхдэд амьдрал бэлэглэх шиг том буян гэж үгүй. Хүүхдүүддээ эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе. Ээж, аавтайгаа урт удаан наслахын ерөөл талбия.

Т.Батчимэг: БНХАУ шаардлагатай бүх зардлыг хариуцаж байгаа

/МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч /

-“Бүс ба зам, Сахиусан тэнгэрийн аялал” төсөл хэрэгжээд удаагүй ч төрөлхийн зүрхний эмгэгтэй төрсөн маш олон хүүхдэд эмчийн үзлэг хийж, оношийг нь тодруулсан байна.  Өнгөрсөн хавар зохион байгуулагдсан ээлжит үзлэгээ  хүн ам олонтой, амьдралын дунджаас  доогуур түвшинд аж төрдөг өрх олонтой Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг түшиглэсэн хэдий ч хөдөө, орон нутгаас ирсэн хүүхдүүдийг хамруулсан. Энэ удаагийн  эрүүл мэндийн аялал хоёр дахь нь. Өмнө  нь мөн 25 хүүхэд эмчилгээнд явж, ховдол нөхөх мэс засалд орцгоосон нь маш амжилттай болж,  эх орондоо ирцгээсэн.  Хятадын эмч нарын нэг онцлог нь мэс засал хийсэн хүүхдээ эмнэлгийн  байнгын хяналтад байлгаж, Монголд үзлэгээр ирэх тоолонд хүүхдүүдээ үзэж, шаардлагатай  гэж үзвэл   Хөх хот, Жининь мужийн  нэгдсэн эмнэлгийн зүрхний нарийн мэргэжлийн  эмч нар руу илгээдэг байгаа. Тэнд эмчилгээгээ үнэ төлбөргүйгээр үргэлжлүүлдэг. Сая явсан аялалд дөрвөн сартайгаас 16 насны 25 хүүхэд  хамрагдсан.  Багийн бүрэлдэхүүн 54. Хүүхдүүдийн  эцэг, эх асран хамгаалагчаас гадна МУЗН-ийн ажилтан, БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс томилогдсон эмч, сувилагч  хоёр  багтсан.   Тэднийг Бээжингийн нисэх буудал дээр Хятадын УЗН-ийн ажилтнууд, Бээжингийн АнЖа эмнэлгийн эмч, ажилчид тосч үйлчилнэ. Нэг хүүхдэд гарах зардал маш өндөр. Хүүхдийн биеийн байдал, өвчний оношоос хамаарна. Шаардлагатай  бүх зардлыг  БНХАУ-ын Улаан загалмайн сан, УЗН бүрэн хариуцаж байгаа.  Хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчийн ирэх буцах онгоцны тийз, хоол унд, зочид буудал, хагалгааны зардал гээд тооцоход багаар бодоход 50 гаруй мянган юань болох байх. Ирэх жил 50 хүүхэд төсөлд хамрагдана. Түүнчлэн Хятадын УЗН-тэй хамтран ахмад настнууд руу чиглэсэн нүдний болор солих төслийг хэрэгжүүлж байгааг энд хэлэх ёстой болов уу. Энэ жил гэхэд 114 хүн Эрээн хотын эмнэлэгт болор солиулах хагалгаа хийлгэсэн нь маш амжилттай болж, бүгд маш сайн хардаг, хараа нь эрс  сайжирсныг  Элчин сайдад онцгойлон хэлэх байна.

С.Пагмадулам: Хятадын ард түмэнд талархаад баршгүй

-Хүү бид хоёр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас ирсэн. Миний хүү О.Тэмүүжингүн зургаан сартай. Төрөлхийн зүрхний эмгэгтэй учраас бид хоёр амьдрахын төлөө зургаан сар тэмцлээ. Сайн эмч нарын ачаар буянтай төсөлд хамрагдаж чадлаа. Өвчний онош сар гарантай байхдаа батлагдсан. Ховдол цоорхой хүүхэд уйлж болохгүй, ханиад хүргэж болохгүй гээд асаргаа их шаардагддаг. Улаанбаатар хот агаарын бохирдол ихтэй учраас зүрхний эмгэгтэй хүүхэд амьсгалахад маш хүнд. Өнгөрсөн зун Хятадаас зүрхний нарийн мэргэжлийн эмч нар ирж байна гэх сургаар ирж үзүүлсэн. Хагалгаа хийж болно. Магадлал 98 хувь гэж хэлэхийг сонсоод хөл минь газарт хүрээгүй. Хүний сэтгэл гэж ийм юм билээ. Хүүгээ улам сайн асарч, ханиад томуу хүргэхгүйн төлөө  маш их хичээсэн.  Хүү бид хоёрт аз тохиосон. Хятадын ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж байгааг минь дамжуулж өгөөрэй.

Ө.Өнөржаргал: Хүү минь эрүүл болж, эх орондоо ихийг бүтээнэ

-Би хотынх. Хүү минь зургаан сартай. Ц.Үйлсмэргэн маань  алтан гартай эмч нарын  ач буянаар эрүүл саруул болж, эх орондоо ихийг бүтээх сайн хүн болно гэдэгт итгэлтэй байна. Бид хоёр ЭНЭМҮТ-ийн хяналтад байдаг. “Сахиусан тэнгэрийн аялал”  төслийн багийн эмч нарт үзүүлэхэд “Хүү тань эдгэрнэ. Итгэлтэй байгаарай. Төсөлд хамрагдаж, Бээжингийн АнЖи эмнэлэгт хэвтэж эмчлүүлнэ. Төрөлхийн  цоорхой ховдлыг нөхөх мэс засал хийлгэнэ гэхэд нь маш их баярласан. Монголд ховдол нөхдөг юм байна лээ. Гэвч маш их дараалалтай. Ээлжээ ирэхийг хүлээж байгаад муу зүйл болох вий гэж айдаг байсан. Хүүгийнхээ төлөө маш их залбирсан. Миний хийж чадах  зүйл ердөө энэ байсан. Бурхан ивээж, хүү минь эрүүл саруул болохоор их гүрнийг зорьж байна. Бид хоёр өвчнөө ялж дийлээд ирнэ ээ. Бүх хүнд талархлаа илэрхийлье.

Д.Болорцэцэг: Зээ минь эдгэрнэ гэдэгт итгэлтэй байна

-С.Барсболд маань дөрвөн ойтой. Миний охины хүүхэд. Ээж нь хэдхэн хоногийн дараа төрөх учраас би зээгээ аваад явж байна. Барсболд их сэргэлэн хүүхэд. Гэсэн хэдий ч жаахан тоглоод л ядардаг. Ой гарантай байхдаа ховдол цоорхой гэж оношлогдсон. Түүнээс хойш эмч нарын хяналтад байж, мэс засалд орох дарааллаа хүлээгээд гурван жил болж буй. Монголд ийм төрлийн өвчтэй хүүхэд маш олон. Гэвч мэс засал хийдэг эмнэлэг нь ганцхан болохоор яалтай билээ. Хүлээгээд л байсан. Гадагшаа явж эмчилгээ хийлгэе гэж бодовч онгоцных нь зардлыг ч дийлэхгүй. Гэтэл аз таарч хятад эмч нар үнэ төлбөргүйгээр мэс засал хийх боллоо. Ийм буянтай төслийг хэрэгжүүлж байгаа бүх хүнд баярлаж сууна. Өвчин бол хил хязгаараас үл хамаарах эмгэг.Миний хүүг үзэж оношилсон эмч их сайхан зантай, хүүхдэд хайртай нь харваас андашгүй хүн байсан. Хятад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдад гүнээ талархаж байгааг минь дамжуулж өгөөрэй. Их сайхан сэтгэлтэй эмэгтэй байна лээ. Өөрийн биеэр ирж биднийг үдэж өгч байна. Ажил үйлс нь дэвжин дэлгэрч байх болтугай.

 М.Мөнхтүшиг: Би онгоцонд суух гэж байгаа

/Тэрбээр гуравдугаар эмнэлэгт хагалгаанд орохоор дугаарлаж байжээ/

-Би дөрвөн настай. Ээж бид хоёр онгоцонд суугаад дүүд  ингээд ниснэ. Аавдаа хайртай.

 -Миний дүү дуулж чадах уу?

-Чадна, Бөөр алаг бөмбөг

               Буруу тийшээ өнхөрдөг

               Намайг дандаа уйлуулдаг

               Чамайг аавд хэлнэ дээ .

-Миний дүүгийн хаана нь өвдөж байна

-Энд  /зүрхний орчмоо заав/.

Б.Шихихутаг:  Элчин сайд эгчид баярлалаа

-Би 16 настай. Нийслэлийн 52 дугаар дунд сургуульд сурдаг. Эмээгээ дагуулаад эмчилгээнд явах гэж байна. Элчин сайд эгчид болон эмч нартаа, Улаан загалмайн нийгэмлэгийн ах, эгч нартаа чин сэтгэлээсээ талархаж  буйгаа илэрхийлье. Ухаан орсон цагаас хүн бүхэн “гүйж болохгүй, харайж болохгүй, өвдөж болохгүй” гээд үйлдэл  бүхнийг маань  хорьдог байсан. Сургуульд ортол биеийн тамирын хичээлд орохыг бас л хориглосон. Ангийн хүүхдүүд гүйж харайгаад л сагс, гар бөмбөг тоглоод л. Миний хувьд энэ бүхэн хаалттай сэдэв. Хэдхэн хоногийн дараа би эрүүл болно. Ирэх зун гэхэд сагс тоглож болох байх. Би сургуулиа төгсөөд АШУҮИС-д элсэж эмч болно. Тэгээд өөр шигээ өвчиндөө энэлэн шаналсан хүүхэд багачуудыг эмчилнэ. Магадгүй хичээвэл Хятадын анагаах ухааны их сургуульд ч элсэж болох юм.  Би чадна. Надад итгээрэй.

Х.Түвшинжаргал: Амьдрал танд хайртай

-Говь-Алтай  аймгаас ирсэн. Би 16 настай. Дөрвөн хүүхэдтэй айлын хоёр дахь нь. Дээрээ нэг эгчтэй. Аймгийнхаа политехник коллежид сурдаг. Төрөлхийн зүрхний эмгэгтэй учраас хүүхэд нас минь эмнэлгийн орон дээр өнгөрсөн дөө. Анх зургаан настайдаа оношлогдсон. Өмнө нь  гуравдугаар эмнэлэгт мэс засалд орж ховдлоо нөхүүлсэн ч оёдол нь задарсан байна лээ. Ирэх арванхоёрдугаар сард дахиад хагалгаанд орох гэж байсан юм. Бие маань өсч, том болж байгаа болохоор оёдол маань задарсан байх. Ээж тэгж хэлсэн. Аавыгаа дагуулаад явж байна. Аав, ээж хоёр маань  малчин. Эрүүл болчхоод аавтайгаа Бээжингээр зугаалж,  хүмүүсийн яриад байгаа гоё гоё газруудаар явна. Хятад эмч нар хотод ирсэн байна гэж дуулаад аав бид хоёр ирж үзүүлсэн. Багаж төхөөрөмж нь их сайн юм байна лээ. Шууд л миний оёдол задарсан болохыг хэлсэн. Хятадын ард түмэнд баярлалаа гэж хэлье. Тэдний татварт төлсөн мөнгөөр би эмчилгээ хийлгэх  учраас тэдэнд талархаж буйгаа хэлэх ёстой. Бас МУЗН-ийн эмч нартаа баярлаж байна. Гадаад харилцаа, найрсаг хөрш гэж яриад байдаг ч би ойлгодоггүй байж. Харин одоо бол хамгийн сайн ойлгож байна. Хоёр улс маань хөрш байгаагүй бол, бид найрсаг, ах дүүгийн харилцаатай байгаагүйсэн бол ийм олон хүүхдийн эмчилгээний зардлыг хариуцахгүй байсан. Бас ийм олон хүүхэд эрүүл саруул болж чадахгүй, өвчин зовлондоо энэлэн шаналсаар байх байлаа. Та бүхэндээ, Элчин сайдын яамны бүх ажилтан, албан хаагчдад сайн сайхныг хүсээд буцаад ирэхэд минь тосоод зогсч байгаарай гэж хэлье. Амьдралд би хайртай.

 

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг хэрхэн хүлээн авах тухай санал асуулга явагдаж байна.

1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг ямар хэлбэрээр хүлээн авах тухай санал асуулгад E-Mongolia вэб порталаар нэвтэрч, санал асуулгад идэвхтэй оролцоорой.

Саналыг 2025 оны 04 дүгээр сарын 04-09-ний өдрүүдэд хүлээн авах ба та энэ хугацаанд саналаа өөрчлөх боломжтой!

Харин 2025 оны 4 дүгээр сарын 10–16-ны өдрүүдэд таны өгсөн саналд үндэслэн баталгаажуулалт хийх юм.

Санамж: Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ.


Дэлгэрэнгүй ...

Нийгэм

О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр 3 удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ.

Энэ хүрээнд нийслэлийн гол гудамж, замуудыг засаж, шинэчлэх юм. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө зэрэг олон жилийн насжилттай гол гудамж, замуудыг засна.

Мөн 2014 онд ашиглалтад оруулсан Өвөр гүнтийн 5 км замыг шинэчилнэ. Тодруулбал, тус замын нүхэн эвдрэл, үерийн шуудууг сэргээх, тэмдэг, тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг жил бүр хийдэг. Харин энэ жил тус замд их засвар хийнэ гэдгийг НХЗГ-ын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар хэллээ.

Тэрбээр “Өвөр гүнтийн замыг шинэчлэх замын жагсаалтад оруулж, их засварын ажлын  тендерийг гурван удаа зарласан. Гэвч оролцогч байхгүйн улмаас одоог хүртэл гүйцэтгэгч нь шалгараагүй байна. Энэ зам нь хаврын шар усны үер, уруйн үер болон иргэд, аж ахуйн нэгжийн зөвшөөрөлгүй орц, гарц гарган үерийн шуудууг таглах зэрэг үйлдлээс болж байнга эвдэрдэг. Энэ жил мөн шинэчлэхээр дөрөв дэх удаагийн тендерийг зарлаад байна” гэлээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь урин дулааны улиралд хөдөлгөөнт “ХУРДАН” цэгийг нийслэлийн алслагдсан бүсүүд болон хүн амын төвлөрөл ихтэй томоохон зах, худалдааны төвүүдийн гадна талбайд байрлуулж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй авах боломжийг бүрдүүлдэг.

Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг:

Даваа гарагт:

Хан-Уул дүүрэг, 24-р хороо, Хүннү молл худалдааны төвийн гадна талбайд

Мягмар, Лхагва гарагт:

Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, Саруул худалдааны төвийн гадна талбайд

Пүрэв, Баасан гарагт:

Сонгинохайрхан дүүрэг, 37-р хороо, Содон хорооллын гадна талбайд тус тус байрлана.

Та бүхэн хөдөлгөөнт “ХУРДАН” цэгээс төрийн 43 байгууллагын 478 үйлчилгээг харьяалал харгалзахгүй аваарай гэж Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас мэдээллээ.  


Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм18 минут өмнө

Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ

Нийгэм31 минут өмнө

О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр 3 удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй

Нийгэм1 цаг өмнө

Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана

Нийгэм1 цаг өмнө

Хүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм2 цаг өмнө

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Энтертайнмент2 цаг өмнө

“Дүнхуан соёл Улаанбаатарт” үзэсгэлэнг нээв

Нийгэм2 цаг өмнө

Төв аймаг бүх сумандаа киоск машинтай анхны аймаг болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа

Нийгэм2 өдөр өмнө

1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг хэрхэн хүлээн авах тухай санал асуулга эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Онлайн худалдаа хийх нэрийдлээр иргэдийг залилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Экстрем спортын талбай байгууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно

Нийгэм3 өдөр өмнө

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөлд хамтран ажиллана

Нийгэм3 өдөр өмнө

Төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлнэ

Нийгэм3 өдөр өмнө

Т.Мөнхсайхан: Эмч нарын нэр төр цаашлаад биед халдах байдал газар авч эхэлснийг хуулиар зохицуулдаг болно

Нийгэм3 өдөр өмнө

ОХУ-ын “Эконива” компанийн төлөөлөлтэй уулзлаа

Нийгэм3 өдөр өмнө

“NEXUS Ногоон шийдэл” төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Хамтран ажиллах “санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

Нийгэм3 өдөр өмнө

Энхийг сахиулагчдын оролцоог 3 дахин нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо

Нийгэм3 өдөр өмнө

“Магнит Импорт” компанийн хуурай хольцын үйлдвэрийг нүүлгэн шилжүүлнэ

Нийгэм3 өдөр өмнө

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 328 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчин чадалтай байна

Нийгэм4 өдөр өмнө

“ADOS-2” оношилгоо, үнэлгээний аргачлалын дагуу аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог хийж эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

“Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилох тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Филиппин улсад ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн 18 байршилд олон түвшний уулзвар барина

Улс төр4 өдөр өмнө

Австралийн Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 46 гомдол, мэдээллийг хүлээн авав

Улс төр4 өдөр өмнө

П.Батчимэг: Цахилгаан скүүтер, дугуй жолоодон замын хөдөлгөөнд оролцогчийн үүрэг, хориглох зүйлсийг хуульчилна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм7 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм9 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад10 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим