Нийгэм
Сэлэнгэ аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа.
Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 67 га талбай өртөж шатсан.
Харин Сэлэнгэ аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн гал түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Дорнод аймгийн Матад сумын Мэргэжлийн ангийнхан, “Бичигт” боомтын ажилтнууд ажиллаж байна.
Ойрын өдрүүдэд говь, тал, хээрийн нутгаар салхи шороон шуургатай байх тул болзошгүй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг анхааруулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Нийгэм
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийн голомтод унтраах ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар 2025.04.29-ны өдрийн 10:40 цагт ойн түймэр гарч, түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчид, мэргэжлийн анги, нутгийн иргэд ажиллаж байна.
Нэмэлтээр нийслэлийн Онцгой байдлын газраас дэд хурандаа Э.Буянтогтохоор ахлуулсан алба хаагчдыг 2025.05.01-ны өдрийн хоёр нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэж, унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Түймэрт урьдчилсан байдлаар 1897 га талбай өртсөн.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байгаа тухай мэдээлэл ирүүллээ.
Нийгэм
Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав

Бутан Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн урилгаар Монгол Улсын “Хос Аз” ХХК-ийн мэргэжилтнүүд тус улсад үндэсний гутал урлах сургалт зохион байгуулжээ.
“Хос Аз” ХХК-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал З.Ананд, загвар зохион бүтээгч Б.Ахмарал, технологич инженер Б.Бэхбат нар тус улсын үндэсний уламжлалт гутал болох “цоглам” гутлын загвар, технологийг сайжруулан боловсруулжээ. Улмаар Бутан Улсын залуучуудад “цоглам” гутал урлах тусгай сургалтыг нийслэл Тимпү хотод 2025 оны дөрөвдүгээр сарын 14-28-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.
Сургалтаар гутлын технологи заахаас гадна, загварын шийдэл, машин тоног төхөөрөмжүүд дээр ажиллах зарчим, гутал үйлдвэрлэлийн дамжлага дарааллыг эзэмшүүлэн, орчин үеийн хэрэглээнд нийцүүлэх боломжуудыг танилцуулжээ. Монгол мэргэжилтнүүд Бутан Улсын залуучуудад гутлын сургалт явуулж, мэргэжлийн гэрчилгээ олгосны зэрэгцээ цаашид олон чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан тохиролцсон байна.
Сургалтыг зохион байгуулагчдын зүгээс энэхүү арга хэмжээ нь зөвхөн мэдлэг, туршлага хуваалцахаар зогсохгүй хоёр орны соёлын гүүр болж, үндэсний өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцолсон байна.
Нийгэм
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд орууллаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд /2025.04.28/ гарсан ой, хээрийн гал түймрийг /2025.05.01/ 09:12 цагт цурамд орууллаа.
Түймрийг бүрэн унтраахаар Сэлэнгийн аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч, хошууч Б.Бат-Эрдэнээр ахлуулсан онцгой байдлын газрын алба хаагчид, Цагааннуур, Түшиг сумын мэргэжлийн анги, Тариа бригадын иргэд ажиллаж байна. Хиймэл дагуулын зургаар урьдчилан байдлаар түймрийн улмаас 7 мянга гаруй га талбай шатсан байна.
Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлснээр 2025 оны 5-р сарын 01-ний 08 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат сумдын нутгаар: Үүлэрхэг, хур тунадас ороогүй, салхи хойноос 5-8 м/с, зарим үед 10-14 м/с хүрч ширүүсэж, агаарын температур +5…+7 градус дулаан байна.
-
Нийгэм22 цаг өмнө
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна
-
Нийгэм22 цаг өмнө
Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ
-
Нийгэм4 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейцар эмийг тавдугаар сард нэвтрүүлнэ
-
Нийгэм4 цаг өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа
-
Нийгэм3 цаг өмнө
Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав
-
Нийгэм4 цаг өмнө
Баянгол дүүрэг Хавдрын төвтэй боллоо