Нийгэм
Үлийн цагаан оготнотой тэмцэж байна

Үлийн цагаан оготно, чичүүлтэй тэмцэх ажил Дундговь аймгийн Сайнцагаан суманд өрнөж байна.Нийт 3500 га бэлчээрийн талбайд микробиологийн арга буюу бактержуулсан бэлдмэлээр тэмцэх ажил 2025 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Наран, Тэвш, Далай, Үйзэн багуудад хийгдэж эхэлжээ. Иймд малаа бактержуулсан бэлдмэл цацсан бэлчээрт бэлчээхгүй байхыг малчдад анхааруулж байна гэж Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Нийгэм
Нийслэлийн ногоон бүсийн ойн санд түймэр гарчээ

Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо Шар хоолойн аманд ой хээрийн түймэр гарч 10 га шар өвс, 6 га ойн сан бүхий газарт түймэрт өртлөө.
Түймрийг унтраахаар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах, аврах ангиудын 31 албан хаагч, нийслэлийн Байгаль орчны газрын 7 байгаль хамгаалагч, 5 урамшуулалт эргүүл, НБОГ, НЦУГ, НОБГ-ын хамтарсан хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн ажиллаж 14 цаг 37 минутад түймрийг цурамд оруулаад байна.
Түймэр тавьсан эзэн холбогдогчийг тогтоохоор албаныхан ажиллаж байна.
Хаврын хуурайшилтын үед ой, хээрийн түймэр 1 секундэд 2 метр, 360 градус бүх чиглэлд асар хурдтай тархдаг.
Ил задгай гал гаргах, хог шатаах, тамхины иш хаях зэрэг үйлдэл түймэр гарах нөхцөлийг бүрдүүлдэг тул иргэн бүр хариуцлагатай байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.
Нийгэм
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “20 минутын хот үзэл баримтлал”-ын төслийг танилцууллаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит III хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг НИТХ-ын дарга А.Баяр танилцууллаа. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “20 минутын хот үзэл баримтлал”-ын төслийг танилцуулав.
Тэрээр “20 минутын хот үзэл баримтлал”-ын төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа юм. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Хот суурин газрыг иргэдэд ээлтэй, түгжрэлгүй, утаагүй, хүн төвтэй, нийгмийн үйлчлгээг хүртээмжтэй болгох зорилготой. 20 минутын хот гэдэг шинэ зүйл биш. Анх 1900-аад оны үед АНУ-ын хот төлөвлөгч хотыг нэгжээр төлөвлөх санааг гаргасан байдаг. Нэгж дотроо дэд бүтцийн төлөвлөлтүүдээ багтаасан байдаг. Одоогийн манай 1-р хороолол, 3,4-р хороолол зэрэг нь 20 минутын хотын нэгжийн төлөвлөлтөөр зохион байгуулагдсан гэсэн үг. Гэвч эдийн засгийн тэлэлт, замбараагүй газар олголт, хүн амын өсөлт зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалан үзэл баримтлалаа алдсан. Энэ зөвхөн Улаанбаатар хот ч биш, дэлхийн томоохон хотууд ч ийм нөхцөл байдалд хүрээд эргээд нэгжийн төлөвлөлт буюу 20 минутын хотын үзэл баримтлалыг дахин эрчимтэй хэрэгжүүлж эхэлж байна. 20 минутын хот үзэл баримтлалын гол зорилго нь нэгжийн төлөвлөлт хийхдээ боловсролыг нэн тэргүүнд тавьж байгаа. Хүүхдүүд гэрээсээ гараад 20 минутын дотор сургууль, цэцэрлэгийн үйлчилгээ авах ёстой. Явганаар 2км, дугуйгаар 5 км зайд гэсэн үг. Хоёрт эрүүл мэндийн үйлчилгээ, гуравт цэцэрлэгт хүрээлэн, дөрөвт биеийн тамир, спорт байгууламжийг иргэдэд ойртуулах үндсэн зорилготой. Ингэхдээ иргэдийн санал санаачилгыг сонсож, оролцоог хангаж ажиллана” хэмээн мэдээлэл өглөө.
Үүний дараа НИТХ-ын төлөөлөгчид “20 минутын хот үзэл баримтлал”-ын төсөлтэй холбоотойгоор асуулт асуулаа. Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул “Нийслэлд баригдаж буй маш олон хотхонууд сургууль, цэцэрлэггүй баригдаж байна. Сургууль, цэцэрлэг барих стандартаа мөрдөхгүй байхад Улсын комисс хүлээж аваад байна. Энэ байдлыг зогсоохгүй бол 20 минутын дотор хүүхдүүд сургууль, цэцэрлэгийн боловсрол авах боломжгүйд хүрнэ. Энэ тал дээр ямар бодлого баримталж, хуулийн зүйл заалт тусгах вэ” хэмээн тодрууллаа. Мөн гэр хорооллын алслагдсан бүсийн хүүхдүүдийг 20 минутын дотор сургууль, цэцэрлэгтээ хэрхэн хүрэх, одоо байгаа зарим сургууль, цэцэрлэгийг барилгад давхар нэмж барих зэрэг ажлуудыг хэрхэн тусгасан талаар тодруулж холбогдох албаныхан тайлбар өглөө.
Өнөөдрийн хэлэлцэж буй асуудлууд:
- “20 минутын хот үзэл баримтлал”-ын төслийн талаарх танилцуулга
- “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам”ыг батлах тухай
- “Туулын хурдны зам”-ын төсөл арга хэмжээний төсөвт, өртөгт өөрчлөлт оруулах тухай
- Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай
- “Улаанбаатар кабел кар” ОНӨТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлах тухай
- “КОП-17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлах тухай
- Барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх тухай
- Орон сууцны байрыг нийслэлийн өмчид бүртгэх тухай
- Барилга, байгууламжийг балансаас баланст шилжүүлэх тухай
- Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх тухай
Нийгэм
“Монгол бичгийн цахим бичвэр-IV” улсын уралдаан баасан гарагт болно



-
Нийгэм10 цаг өмнө
Нийслэлийн ногоон бүсийн ойн санд түймэр гарчээ
-
Нийгэм15 цаг өмнө
Ой, хээрийн түймрүүдийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм10 цаг өмнө
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “20 минутын хот үзэл баримтлал”-ын төслийг танилцууллаа
-
Улс төр11 цаг өмнө
Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй газар дээр нь танилцлаа
-
Нийгэм12 цаг өмнө
“Хавдрын эсрэг үндэсний аян” Дорноговь аймагт нээлтээ хийлээ
-
Нийгэм11 цаг өмнө
ШУТИС-д сургалтын тоног төхөөрөмж, лабораторийг хүлээлгэн өгөв
-
Улс төр10 цаг өмнө
Япон Улсын иргэн Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа
-
Нийгэм10 цаг өмнө
Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцэлнэ