Нийгэм
Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн нэгдүгээр шугамын тулгуур багана байрлуулах ажлыг гуравдугаар сарын 10-нд эхлүүлсэн.
Тодруулбал, Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 98 кабинтай нэгдүгээр шугамыг барина. Өнөөдрийн байдлаар нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан баганыг усны урсац, шар усны үерээс урьтаж байрлуулж эхэлсэн. Дүүжин замын тээвэр нэг кабиндаа 10 зорчигчийн багтаамжтай, аялах хугацаа 11 минут, тулгуур баганын өндөр 7.5-42 метр, тээвэрлэх хурд 21 км/цаг байна.
Уг төслийн хоёрдугаар шугамыг Шангри-Ла-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чиглэлд 2.7 км урттай, гурван зогсоолтой, 70-74 кабинтай барина.
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор оргил цагийн үеийн хөдөлгөөний ачааллыг хуваалцаж, Яармаг, Нисэхийн түгжрэлийг бууруулж улмаар замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ.

Нийгэм
Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Гэр бүлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
Яамнаас нийгмийн олон төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулж, эрдэмтэн судлаачид мөн төрийн болон төрийн бус байгууллагын саналыг хуулийн төсөлд тусгаж байгаа юм.
Энэ удаа МУИС-ын Хүн ам зүйн хөтөлбөрийн эрдэмтэн судлаач багш нартай уулзлаа.
Багш, судлаачид хүн ам зүйн асуудлыг голлон анхаарч, гэр бүлийг дэмжих нь зүйтэй гэж үзэж байна.
Гэр бүлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл нь гэр бүлд дэмжлэг үзүүлэх, ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангах, нийгмийн цогц үйлчилгээг гэр бүлийн гишүүн бүрд хүргэх замаар гэр бүлийн тогтвортой, сайн сайхан байдлыг дэмжих зорилготой юм.
Хуулийн төсөл батлагдсанаар гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, ялангуяа бага насны хүүхэдтэй, олон хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулах, Монгол Улсын хүн амын тогтвортой өсөлт хангагдах, гэр бүлд ээлтэй орчин нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Нийгэм
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 4 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 80 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 61.2 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 138 дуудлага хүлээн авчээ.
Нийгэм
Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн “Буурал” гэдэг газар өчигдөр 04 дүгээр сарын 16-ны өдрийн 17:24 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ талаарх мэдээллийг мөн өдрийн 17:46 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлсэн байна. Тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
Нийгэм19 цаг өмнө
Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ
-
Нийгэм22 цаг өмнө
“Хүүхдэд аюулгүй цахим орчин” аяны удирдамж батлагдлаа
-
Улс төр20 цаг өмнө
Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо
-
Нийгэм22 цаг өмнө
НӨАТ-ын сугалаанаас 46 666 иргэн азтан болжээ
-
Улс төр19 цаг өмнө
Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа
-
Эдийн засаг21 цаг өмнө
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ
-
Улс төр21 цаг өмнө
Засгийн газар хуралдаж байна
-
Нийгэм20 цаг өмнө
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав