Нийгэм
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 864 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 4-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 864 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 401 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 463 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 58 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 10 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн 3 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүллээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 4 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.

Нийгэм
Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Гэр бүлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
Яамнаас нийгмийн олон төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулж, эрдэмтэн судлаачид мөн төрийн болон төрийн бус байгууллагын саналыг хуулийн төсөлд тусгаж байгаа юм.
Энэ удаа МУИС-ын Хүн ам зүйн хөтөлбөрийн эрдэмтэн судлаач багш нартай уулзлаа.
Багш, судлаачид хүн ам зүйн асуудлыг голлон анхаарч, гэр бүлийг дэмжих нь зүйтэй гэж үзэж байна.
Гэр бүлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл нь гэр бүлд дэмжлэг үзүүлэх, ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангах, нийгмийн цогц үйлчилгээг гэр бүлийн гишүүн бүрд хүргэх замаар гэр бүлийн тогтвортой, сайн сайхан байдлыг дэмжих зорилготой юм.
Хуулийн төсөл батлагдсанаар гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, ялангуяа бага насны хүүхэдтэй, олон хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулах, Монгол Улсын хүн амын тогтвортой өсөлт хангагдах, гэр бүлд ээлтэй орчин нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Нийгэм
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 4 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 80 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 61.2 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 138 дуудлага хүлээн авчээ.
Нийгэм
Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн “Буурал” гэдэг газар өчигдөр 04 дүгээр сарын 16-ны өдрийн 17:24 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ талаарх мэдээллийг мөн өдрийн 17:46 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлсэн байна. Тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
Нийгэм19 цаг өмнө
Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ
-
Нийгэм22 цаг өмнө
“Хүүхдэд аюулгүй цахим орчин” аяны удирдамж батлагдлаа
-
Улс төр20 цаг өмнө
Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо
-
Нийгэм22 цаг өмнө
НӨАТ-ын сугалаанаас 46 666 иргэн азтан болжээ
-
Улс төр19 цаг өмнө
Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа
-
Эдийн засаг21 цаг өмнө
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ
-
Улс төр21 цаг өмнө
Засгийн газар хуралдаж байна
-
Нийгэм20 цаг өмнө
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав