Нийгэм
“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа

Улаанбаатар хотын хүнсний аюулгүй байдал, импортын бүтээгдэхүүний хэмжээг бууруулах, хямд өртөгтэй эрүүл хүнсээр хангах, инновац шингэсэн үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “Агросити” дагуул хотыг барихаар төлөвлөж байна. Энэхүү “Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа. Тендерийн материал хүлээн авах эцсийн хугацаа тавдугаар сарын 7-ны өдөр бөгөөд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ.
“Агросити” дагуул хот нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 361-ын гарам, Рашаант, Жаргалант зэрэг бодлогын баримт бичигт тусгагдсан суурьшлын бүсүүдтэй. Дагуул хотын нутаг дэвсгэрийн 9000 га талбайд Засгийн газрын 2024 оны 220 дугаар тогтоолоор “Эдийн засгийн тусгай бүс”-ийг байгуулсан. Одоогийн байдлаар хотын уг суурьшлын бүсэд 2689 өрхийн 7652 иргэн оршин сууж байна. Тус бүсэд цахилгаан хангамжийн шугам сүлжээ хэвийн, бие даасан дулааны эх үүсвэртэй.
“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн дэлгэрэнгүй мэдээллийг
https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1743569957779 холбоосоор авна уу.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийгэм
Өвөрбайгалийн нутаг дэвсгэрт 178 мянган га талбайг хамарсан 36 түймрийг унтраахаар ажиллаж байна

Өвөрбайгалийн нутагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар 1389 хүн, 123 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгааг тухайн бүс нутгийн Засгийн газрын Telegram сувагт мэдээллээ.
Газимуро-Заводский, Могочинский, Нерчинский, Нерчинско-Заводский, Чита, Сретенский дүүрэгт 19 мянга гаруй га талбайг хамарсан долоон түймрийг дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 19:00 цагт бүрэн унтраасан байна.
Харин дээрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар 178 мянган га талбайг хамарсан 36 түймэр асаж байна. Үүний дийлэнх буюу 125 мянга нь Тунгокоченскийн дүүрэгт гарсан гэж мэдээллээ.
Энэ жил тус бүс нутагт ой, хээрийн түймрийн тохиолдол их байгаа бөгөөд өнгөрсөн онтой харьцуулахад 19 дахин өссөн байна.
Нийгэм
Зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

Улаанбаатар Төмөр зам ХНН-ээс 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 28-ны өдрийг дуустал зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт орсон өөрчлөлтийг танилцууллаа.
Үүнд:
1. Эрдэнэт:
- Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн галт тэрэг Улаанбаатар хотоос дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 18:55 цагт хөдөлж, Эрдэнэт өртөөд 08:30 цагт очно.
- Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг Эрдэнэт өртөөнөөс дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 17:10 цагт хөдөлж, Улаанбаатар хотод 06:15 цагт ирнэ.
2. Сүхбаатар:
- Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн галт тэрэг дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотоос 09:35, 18:55 цагт хөдөлж, Сүхбаатар өртөөд 18:50, 04:35 цагт очно.
- Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Сүхбаатар өртөөнөөс 19:56 цагт хөдөлж, Улаанбаатар хотод 06:15 цагт ирнэ.
- Дөрөвдүгээр сарын 29-ны өдрөөс эхлэн Сүхбаатар өртөөнөөс 05:55 цагт хөдөлж, Улаанбаатар хотод 15:20 цагт ирнэ.
3. Дархан:
- Улаанбаатар-Дархан чиглэлийн галт тэрэг Улаанбаатар хотоос 09:35, 18:55 цагт хөдөлж, Дархан өртөөд 16:35, 01:58 цагт очно.
- Дархан-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг Дархан өртөөнөөс 08:15, 23:20 цагт хөдөлж, Улаанбаатар хотод 15:20, 06:15 цагт ирнэ.
Нийгэм
Зам тээврийн осолд өртсөн 164 хүүхдийн эрхийг хамгаалжээ

Тээврийн прокурорын газраас Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар судалж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах талаар 10 аж ахуйн нэгжид прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.
Тодруулбал, зам тээврийн 147 ослын улмаас 164 хүүхэд өртөж, 83 хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан байна. 2024 оны мөн үетэй харьцуулахад хохирсон хүүхдийн тоо 4.1 хувиар өссөн байна.
Үүнээс 52.4 хувь нь 14-17 насны хүүхдүүд байгаа бол 26.2 хувь нь 10-13, 15.8 хувь нь 6-9, 3.6 хувь нь 3-5, 1.8 хувь нь 3 хүртэлх насныхан байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 85 нь эрэгтэй, 79 нь эмэгтэй хүүхэд байна.
Зам тээврийн ослын улмаас хүүхдэд учирсан 75.2 сая төгрөгийн хохирол мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлөгджээ.
-
Нийгэм23 цаг өмнө
Бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж байна
-
Улс төр24 цаг өмнө
Ж.Чинбүрэн: Хүнс, эмийн аюулгүй байдлын бодлогын агентлаг байх шаардлагатай
-
Нийгэм24 цаг өмнө
ОХУ-ын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг Монгол Улсад ирнэ
-
Нийгэм23 цаг өмнө
Хавдрын эсрэг Үндэсний аяны хүрээнд хортой хавдрын 11 шинэ тохиолдол илрүүлжээ
-
Энтертайнмент24 цаг өмнө
Монголын түүхэн баримтат өвүүд ЮНЕСКО-гийн олон улсын жагсаалтад бүртгэгдлээ
-
Улс төр23 цаг өмнө
Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана
-
Энтертайнмент24 цаг өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий, харцага Б.Зоригтбаатар нарыг “Алтан зодог” цомын төлөөх барилдаанд урьжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Өнөөдөр цахилгааны засвар хийгдэх хуваарь