Эдийн засаг
Ерөнхийлөн захирагч нарын ТӨСӨВ
2019 оны Монгол Улсын төсвийн төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хийж баталлаа. . Ирэх оны улсын төсөвт орлогыг 7.3 их наяд, зарлагыг 9.5 их наяд төгрөг байхаар төсөвлөлөө.Ирэх онд төсвийн ерөнхийлөн захирагч нараас Сангийн сайд хамгийн их буюу 4.8 их наяд төгрөгийг захиран зарцуулах аж.
Мөн Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 1,553,399.2 сая төгрөгөөр, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх “Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн дүнг 144,699.2 сая төгрөгөөр тус тус батлав. Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2019 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 322, 000.0 сая төгрөгөөр баталлаа. Мөн Засгийн газар 2019 оны төсвийн жилд шинээр хийх зээллэг болон өрийн баталгааны дээд хэмжээг2,169,099.9 сая төгрөг байхаар батлав.
Түүнчлэн Орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн төсвөөс төвлөрүүлэх орлого, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг баталсан юм. Түүнчлэн Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2019 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх “Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн жагсаалт, Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс 2019 онд сумдын орон нутгийн хөгжлийн санд олгох урамшуулал, дэмжлэгийн хэмжээг хавсралтаар тус тус баталлаа.
Ирэх онд төсвийн ерөнхийлөн захирагч нар хичнээн хэмжээний төсөв захиран зарцуулах вэ? Үүнд:
№ | Төсвийн ерөнхийлөн захирагч | Төсөв /төгрөгөөр |
1 | Ерөнхийлөгчийн ТГ-ын дарга | 4.6 тэрбум |
2 | УИХ-ын дарга | 40.3 тэрбум |
3 | Ерөнхий сайд | 308.3 тэрбум |
4 | Шадар сайд | 147.6 тэрбум |
5 | ЗГХЭГ | 61.3 тэрбум |
6 | БОАЖ-ын сайд | 142.7 тэрбум |
7 | Гадаад харилцааны сайд | 76.2 тэрбум |
8 | Сангийн сайд | 4.8 их наяд |
9 | ХЗДХ-ийн сайд | 538.3 тэрбум |
10 | Батлан хамгаалахын сайд | 261.2 тэрбум |
11 | БСШУС-ын сайд | 1.8 их наяд |
12 | УУХҮ-ийн сайд | 38.9 тэрбум |
13 | ХХААХҮ-ийн сайд | 246.6 тэрбум |
14 | ЗТХ-ын сайд | 252.9 тэрбум |
15 | ЭХ-ний сайд | 116.7 тэрбум |
16 | ХНХ-ын сайд | 1.6 их наяд |
17 | Эрүүл мэндийн сайд | 839.9 тэрбум |
18 | БХБ-ын сайд | 163.7 тэрбум |
Эдийн засаг
Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна
Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна
Эдийн засаг
ГЕГ: Он гарснаас хойш нийт 3426.2 сая ам.долларын бараа, түүхий эд импортолжээ
Импортоор нийт 3426.2 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2023 оны мөн үеэс 765.9 сая ам.доллараар буюу 28.8 хувиар өссөн байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааны 96.5 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.8 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 1.1 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.3 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.3 хувийг төлбөрт зориулсан бараа эзэлж байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 690.5 сая ам.доллар буюу 20.2 хувь, эрдэс бүтээгдэхүүн 833.9 сая ам.доллар буюу 24.3 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 738.2 сая ам.доллар буюу 88.5 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 342.9 сая ам.доллар буюу 49.8 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 747.5 сая ам.доллар буюу 21.8 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 262.5 сая ам.доллар буюу 7.7 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 176.2 сая ам. доллар буюу 5.1 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 86.2 хувь ногдож байна.
Манай улс дэлхийн 137 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 38.2 хувь; ОХУ-д 27.0 хувь; Япон-д 10.7 хувь; БНСУ-д 4.0 хувь; АНУ-д 3.7 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 83.5 хувийг эзэлж байна гэж Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ.
Эдийн засаг
Монголбанк 4 дүгээр сард 850.7 кг үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 4 дүгээр сард 850,7 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 4.3 тонн үнэт металл худалдан авлаа.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 19.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 357.5 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 04 дүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 252,256.24 төгрөг байв гэж Монголбанкнаас мэдээллээ.