Нийгэм
Өндрөөс үсэрсэн жирэмсэн эмэгтэй гэмтлээ даалгүй амьсгал хураажээ
Цагдаагийн алба хаагч өчигдөр /2019.03.26/ шөнө зургаан давхраас унасан жирэмсэн эмэгтэйн амийг аварсан талаар бид мэдээлсэн. Харамсалтай нь, өндрөөс унасан эмэгтэй хавсарсан гэмтэлтэй байсан бөгөөд гэмтлээ даахгүй нас барсан гэх мэдээллийг ГССҮТ-өөс өглөө.
Тодруулбал, өндрөөс үсэрсэн 17 настай А гэгч жирэмсэн эмэгтэй өчигдөр зургаан давхраас унаж байсныг цагдаа аварсан мэдээлэл цацагдсан. Гэвч, тэрээр өнөө өглөөний 07.00 цагийн орчимд амьсгал хураасан ажээ. Бүсгүй өчигдөр оройн 01.10 цагт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ГССҮТ-д хүргэгдсэн иржээ.. Улмаар нарийн мэргэжлийн тусламж үзүүлсэн боловч хавсарсан гэмтэлтэй байсан тул гэмтлээ даалгүй нас барсан байна.
Хэргийг сануулахад, 2019 оны гуравдугаар сарын 26-ны шөнийн 22.50 минутад Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн зургаан давхрын цонхоор жирэмсэн эмэгтэй хоёр хөлөө гарган, унаж болзошгүй байжээ. Эмнэлгийн ойролцоо байсан хүмүүс жирэмсэн эмэгтэйг “Өрөөндөө ор” гэж хэлсэн боловч оролгүй, цонхоор унахад нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа, ахлах ахлагч Н.Наянбаатар авхаалж самбаа гарган амийг нь аварч эмч нарт хүлээлгэн өгсөн юм.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр16 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент18 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм18 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм18 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент17 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм18 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм18 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд17 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ