Нийгэм
Автобус, троллейбусны үйлчилгээнд тавих хяналтыг эрчимжүүлэн ажиллаж байна
Нийслэлийн Тээврийн газраас удирдамж гарган нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны гадна, дотор цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол чанартай гүйцэтгэсэн, техникийн засвар үйлчилгээг тогтоосон норм, нормативын хүрээнд хугацаанд нь хийж, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл бүрдүүлсэн байдалд тавих хяналтыг эрчимжүүлжээ.
Удирдамжийн дагуу Энхтайваны өргөн чөлөөний дагуух автобусны зогсоолуудад болон бусад дүүргүүдийн нутаг, дэвсгэрт хөдөлгөөнт шугам замын хяналт, шалгалтыг тус газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, Сити баз консалтинг ХХК, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын шалгагч нар хамтран гүйцэтгэж байгаа юм байна.
Дээрх албан даалгавруудыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлж,
Үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, иргэд өнгө үзэмжтэй цэвэр цэмцгэр,
Аюулгүй тээврийн хэрэгслээр үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж,
Нийтийн тээврийн хэрэгслийн гадна, дотор цэвэрлэгээг тогтмол хийх,
Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг чанд баримтлан, хаягжилтийг сайжруулан мөрдөж ажиллах үүрэг чиглэл өгчээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр3 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент4 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм5 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр3 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав