Нийгэм
Б.Мягмардорж: Иж бүрэн сургуулилалттай холбогдуулан энэ сарын 25-ны 07:00-10:00 цагт замын хөдөлгөөнийг бүхэлд нь хаана
Нийслэл Улаанбаатар хотод болзошгүй газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, гамшгийн хариу арга хэмжээний төлөвлөлтийг сайжруулах, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг зохион байгуулахаар нийслэлийн засаг дарга, Монгол Улсын шадар сайдтай хамтран ажиллах гэрээнд тусгаж, А/88, А/89 дүгээр захирамж гарч 2019 оны дөрөвдүгээр сарын 24-26-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тус сургуулилалтыг зохион байгуулахаар 14 ажлын хэсэг ажиллаж байгаа юм.
Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга, Дэд хурандаа Б.Мягмардорж “Цаг агаарын өөрчлөлт, гамшиг ослын тоо давтамж, цар хүрээ нэмэгдэх болсон, нийслэл хотод газар хөдлөлтийн шинэ голомт илэрсэн.
Тиймээс эдгээрийг харгалзан газар хөдлөлтийн гамшиг Улаанбаатарт тохиолдвол Хэн, хаана, юу хийх, нутгийн захиргааны байгууллага ямар оролцоотой оролцох, ард иргэд өөрийгөө болон бусдыгаа хэрхэн хамгаалах, Нийслэлийн Засаг дарга, удирдлага хаана цуглах, хариу арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх, зэрэг асуудлыг тодорхойлохын зэрэгцээ иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх гэх мэтчилэн олон асуудлыг тодорхойлох зорилгоор нийслэлийн хэмжээнд иж бүрэн сургуулилалтыг зохион байгуулах гэж байна” хэмээлээ.
СУРГУУЛИЛАЛТЫН ҮЕЭР ИРГЭД 111 АЮУЛГҮЙН ТАЛБАЙД ТҮР ЦУГЛАРАХ ЁСТОЙ
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтын зохион байгуулалтын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Б.Мягмардорж ийнхүү мэдээллээ.
Нэгдүгээрт, нийслэл Улаанбаатар хотод Газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон цагийн байдлын дагуу нийслэлийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиогоор Сүхбаатарын талбайд цугларна. Мөн энэ үед жагсаалын үйл ажиллагаа зохион байгуулагдана. Учир нь гамшиг ослын үед хариу арга хэмжээг зохион байгуулахад сахилга бат, дэг журам, нэгдсэн зохион байгуулалт чухал.
Хоёрдугаарт, Газар хөдлөлтийн гамшгийн нөхцөл байдал үүссэн цагийн байдлын дагуу Нийслэлийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлага, мэргэжлийн байгууллага, албан тушаалтнууд хохирол багатай даван туулах хариу арга хэмжээг зохион байгуулах, гамшгийн үеийн үйл ажиллагаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээг оновчтойгоор төлөвлөх, хэн хэнд ямар хүч хэрэгсэл байгааг тодорхойлж зөв оновчтой хуваарилах, шийдвэр гаргах, харилцан ажиллагааг зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явагдана. Нийт 80 гаруй байгууллагын 900 гаруй удирдах бүрэлдэхүүн нэг доор нэгдсэн зохион байгуулалттайгаар хийнэ.
Гуравдугаарт, энэ нь нийтдээ гурван хэсгийн дадлагаас бүрдэж байна. Эхний дадлагатай холбогдуулан 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өглөөний 07:00-10:00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг түр хааж, 08:00 цагт газар хөдлөлтийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаснаар иргэд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор томилгоожуулсан 111 аюулгүйн талбайд түр цугларна.
Одоогийн байдлаар нийт 4,000 гаруй нийтийн орон сууцанд 120 мянга гаруй өрхийн 400 гаруй мянган иргэн амьдарч байгаа бөгөөд эдгээр иргэд болзошгүй газар хөдлөлт гэртээ байгаа үед нь тохиолдвол хаана цуглах, ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй байгаа учраас дадлага хийж зохион байгуулна. Энэ үеэр иргэд 111 талбайг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоож өгсөн байна.
Энэхүү ажлыг зохион байгуулахад Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Эрүүл мэндийн газар гээд олон байгууллагын хамтран зохион байгуулахаар ажиллаж байгаа. Мөн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Ус сувгийн удирдах газар зэрэг олон байгууллага зохион байгуулахад оролцож байна. Тухайн үед ажлын цагийг 10:00 цагт эхлүүлэх шийдвэрүүд гарвал төрийн албан хаагчид бүгд оролцох боломжтой болох бөгөөд иргэдийг Бүртгэлийн газрын ажилтнууд бүртгэж хуудсан дээр тэмдэг дарна. Тэрхүү тэмдэглэгээ хийлгэсэн хуудсаа байгууллагынхаа удирдлагад үзүүлснээр ажлын цагаа бүртгүүлэх ёстой.
Хоёр дахь дадлагаар орон гэргүй болсон иргэдийг түр амьдруулахаар нүүлгэн шилжүүлэлтийг зохион байгуулна. Энэ нь газар хөдлөлт болж, гэр орон нь нурсан иргэдийг халуун хоол, дулаан хувцас, орон байраар түр хангах зорилгоор аюулгүй талбайд Нүүлгэн шилжүүлэлтийг зохион байгуулна. Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг жишиг байдлаар иргэдэд харуулахаар урьдчилан бэлтгэж дэлгэнэ. Харин үлдсэн дүүргүүд гэнэтийн байдлаар нүүлгэн шилжүүлэлтийг зохион байгуулж яг бодит байдал үүсвэл ямар бэрхшээл тулгарах ямар хүндрэлтэй асуудал үүсэхийг тодорхойлж гаргана.
Гуравдахь дадлага бол газар хөдлөлт тохиолдож барилга байгууламж нурсан үед аврах ажиллагааг зохион байгуулах дадлага сургууль. Энэ нь нуранги үүссэн үед зөвхөн Онцгой байдлын байгууллага зохион байгуулах боломжгүй.
Жишээ нь, нуранги үүсэхэд түүнийг зайлуулах тусгай зориулалтын техникүүд шаардлагатай энийг Зам засвар арчлалтынхан хийнэ дараа нь тухайн барилгад цахилгаантай тасарсан цахилгааны утаснууд энд тэнд хөглөрсөн аврагч нарын амь насанд эрсдэл үүсгэнэ. Тиймээс цахилгаан хариуцсан байгууллага ирж тог цахилгаанаа тасална, халуун хүйтэн усны шугам сүлжээ хагарч ус алдахад түүнийг салгах хаах ажиллагааг ус дулаан шугам сүлжээний байгууллага ирж гүйцэтгэнэ. Харин аврагчид орохоос өмнө мэргэжлийн хяналтын байцаагчид ирж барилга нурах эс нурахыг тодорхойлно. Энэ мэтчилэнгээр аврах ажиллагааны үзүүлэх сургалтыг өргөн хүрээнд хийж гүйцэтгэнэ.
Дөрөвдүгээрт, олон гэмтсэн бэртсэн хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор Улсын чанартай томоохон эмнэлгүүд аюулгүй талбайд хээрийн эмнэлэг дэлгэх ажиллагаа явагдана. Улсын төв 1, 2, 3 дугаар эмнэлгүүд, Цэргийн төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвүүд хэдэн хүн хүлээж авах боломжтой, хэрхэн эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, ямар ямар хүмүүс ажиллах гээд бүх асуудлаа тодорхойлно.
Тавдугаарт, нийслэлийн удирдах бүрэлдэхүүний бие бялдар, сэтгэл зүйн сорилын арга хэмжээ. Сорилоор удирдагч хүн газар хөдлөлт болж, гамшиг тохиолдсон үед сэтгэлзүйн тэсвэртэй байж эсэхийг тодорхойлохоос гадна биеийн хөгжлийг тодорхойлох юм.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр8 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр8 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм7 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр7 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө