Нийгэм
Ээжээ намайг ЭРҮҮЛ төрүүлээрэй
Ядуугийн зовлон. Ядуу, бага орлоготой улс болсны хар гайгаар Монголчууд бид ч олон зовлонтой нүүр тулсан даа.
Ядуу, бага орлоготой байх нь өөрөө маш их төлөөстэй. Тэр төлөөст нь бид өөрсдийн оюун санаа, эрүүл мэнд, бүтэн амьдралаа өгч буй. Зүгээр ч үгүй ирээдүйн өв удамдаа ч энэ их төлөөсийг өвлүүлэн үлдээж буй. Хэдийгээр гарт баригдаж, нүдэнд харагдахгүй ч бидний явуулсан бодлого 10, 50, 100 жилийн дараа ч үр нөлөөгөө өгсөөр байдаг. Үүний тод жишээ нь бидний ирээдүй болсон бяцхан хүүхдүүд юм.
Монголчууд бид хүү, охиноо том болохоор нь мундаг, сайн хүн болгоно, бусдыг хайрладаг хүн болгоно гэхчлэн ярьдаг шүү дээ. Гэвч том болтол нь хүлээж суух биш хүүхэд урагт бүрэлдэж эхэлсэн тэр үеэс нь эхлээд бүр илүү анхаарах цаг нэгэнт иржээ. 2000-аад оны үе бол үнэндээ л Монголын нийгэм, эдийн засаг бүхэлдээ хүнд жилүүд байв. Тухайн үед нялхсын эндэгдэл 100 амьд төрөлт тутамд 6, эхийн эндэгдэл 10,000 амьд төрөлт тутамд 26 тус тус тохиодог байв.
Харин өнөөдөр нялхсын эндэгдэл 100 амьд төрөлт тутамд 1, эхийн эндэгдэл 10,000 амьд төрөлт тутамд 2 болтлоо буурчээ. Эх болон нялхсын эндэгдэл буурсан шалтгаан нь эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, төрөл бүрийн вакцин, техник технологиуд анагаах ухаанд нэвтэрсэн зэрэг олон хүчин зүйлстэй холбоотой болов уу.
ЭХ БОЛОН НЯЛХСЫН ЭНДЭГДЭЛ БУУРСАН ХЭДИЙ Ч НЯЛХСЫН ӨВЧЛӨЛ, ҮР ЗУЛБАЛТ, УРГИЙН ГАЖИГ ЖИЛ БҮР НЭМЭГДСЭЭР ИРЖЭЭ
Ялангуяа, нялхсын өвчлөлийн гол шалтгаан нь агаарын бохирдлоос үүдэлтэй хатгалгаа болж байна. Жилийн 1-3 дугаар саруудад Зүүн Азийн орнуудад агаарын бохирдол маш их үүсдэг бөгөөд сансраас харагдах хэмжээний тод болсон учир АЗИЙН БОР ҮҮЛ хэмээн нэрийджээ.
Бид яг л энэ бор үүлэн дотор амьдарч буй… Урин дулаан цаг ирж, цаг агаар дулаарч байгаа болохоор бид утааны тухай хэдийн мартсан бололтой. Магадгүй утааны улирал эхлэхэд пий паа гэсээр бөөн бухимдал болох биз. Яг л торонд орсон загас шиг… 30 секундийн л ой санамжтай учир торноосоо хэзээ ч ухарч гарахаа мэддэггүй урагш зүтгэсээр үхдэгтэй адил.
Нөгөөтээгүүр, төрөлтийн дундаж нас хойшилж байгаа нь нялхсын өвчлөл, ургийн гажигтай хүүхэд өсөхөд нөлөөлж байна. Дээд боловсролтой, зөв төрхтэй цэвэрлэгч, худалдагч хайдаг болсон өнөө цагт төрөлтийн нас хойшлох нь аргагүй биз ээ. Уг нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нөхөн үржихүйн хамгийн тохиромжтой насыг 20-34 гэж тодорхойлсон байдаг. Гэвч манайд 20-24 насны эхчүүдийн төрөлт багасаж 30-с дээш насны эхчүүдийн төрөлт огцом нэмэгдэж эхэлжээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр9 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр9 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр9 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм7 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр7 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө