Нийгэм
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийслэлд 2020 онд хийгдэх ажилд иргэдийн саналыг авч байна
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар Азийн Сан хамтран Швейцарын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-ийг 2015 оноос хойш нийслэлийн гэр хорооллын 87 хороонд хэрэгжүүлж байгаа билээ.
Энэхүү төслийн хүрээнд Орон нутгийн Хөгжлийн Сангийн хөрөнгөөр 2020 онд нийслэлд хийгдэх барилгажуулалт, шинээр дэд бүтэц бий болгох, томоохон авто зам, гүүр, тэдгээрийн гэрэлтүүлэг, гэрлэн дохио болон нийтийн эзэмшлийн тохижилт үйлчилгээ сайжруулах зэрэг бүтээн байгуулалтын ажлууд дээр иргэд саналаа цахимаар буюу SMART UB аппликейшн ашиглан өгөх боломжтой болсон байна.
Өөрөөр хэлбэл, өмнө нь цаасаар авдаг байсныг шинэчлэн ухаалаг утас дээр SMART UB аппликейшн суулгаад санал асуулгад оролцох боломж бүрдээд байгаа юм. Иргэд цахимаар саналаа өгснөөр иргэдийн ОНХС-ийн ойлголтыг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийг зарцуулах, төсвийн үргүй зардлыг бууруулах, санал авах зардлыг хэмнэх түүнчлэн хороо, дүүргийн албан хаагчдын ажлыг хөнгөвчлөх зэрэг олон ач холбогдолтой юм.
Шинэ техник, технологи учраас систем ачааллах, хороодын техникийн хүчин чадал зэргээс шалтгаалж энэ жил 6 дүүргийн 42 хороонд явуулахаар болсон байна. Ингэж туршсаны дараагаар алдаа, эрсдлийг тооцон шалгаж, нэмэлт сайжруулалт хийж 2020 онд 152 хороонд Smart UB аппликейшн ашиглан Нийслэлд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд иргэдийн саналыг авах юм байна.
Орон Нутгийн Хөгжлийн Сангийн санал асуулга энэ сарын 8-наас ирэх сарын 8-ныг хүртэл явагдах юм.
Эх сурвалж: Tsegts Media
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр13 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр13 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм11 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр13 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр11 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Энтертайнмент2 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ