Нийгэм
Н.Болд: Багшийн урамшууллыг сурагчийн сурлагын чанараар үнэлэх ёстой
Өнөөдөр Монголын багш нарын VII их хурал эхэлж байна. Энэ өдөр “Монголын багш нарын холбоо”-ны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат багш Н.Болдыг дугаарын зочноор урилаа.
-Өнөөдөр Монголын боловсролын салбарт нэгэн шинэ хуудас нээгдэж байна. Багш нар маань 20 гаруй жилийн дараа VII их хурлаа хийхээр чууллаа?
-Багш нарын анхдугаар хурал 1931 онд болж байсан түүхтэй. Түүнээс хойш долоо дахь удаагаа ийнхүү чууллаа. Энэ удаагийн хуралд хөдөө орон нутгаас 800 гаруй багш, мэргэжлийн боловсролын байгууллагын ажилтан оролцож байна. Өргөн цар хүрээг хамарсан, үр дүнтэй хурал болно гэдэгт итгэлтэй байна. Өнөөгийн боловсролын салбарын бодит байдал болон багш нарын үзэл бодлоо илэрхийлэх, тулгамдаж буй асуудлаа ярих, шийдвэрт хүрэх чөлөөт индэр нь энэ хурал юм.
-“Монголын багш нарын холбоо” энэ удаагийн хуралд ямар үүрэгтэй оролцож байна?
-Манай холбоо багш нарын мэргэжлийн байгууллага. Энэ утгаараа БСШУСЯ-тай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Тиймээс багш нарынхаа төлөө Монгол Улсын боловсролын хөгжлийг хангах Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхэд туслах үүрэгтэй ажиллаж байна. Энэ удаагийн VII их хуралд онцгой үүрэгтэй оролцож байна гэж ойлгож болно. Олон сарын өмнөөс хурлын бэлтгэлийг хангаж эхэлсэн. VII их хурлын тухайд багш нар өөрсдөө хурал хийх хүсэлтээ удаа дараа тавьсан учир Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор нээлттэй зохион байгуулахаар болсон юм. Энэ удаагийн хурлаар Монгол Улсын боловсролын салбарт олон дэвшилт гарна гэж итгэж байна.
-Энэ удаагийн хуралд багш нараас гадна албаны ямар хүмүүс оролцож байгаа вэ?
-Хуралд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, “Монголын багш нарын холбоо”-ны ерөнхийлөгч, академич Б.Жадамбаа, “Монголын залуу багш нарын холбоо”-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Учрал гэсэн албаны хүмүүс илтгэл тавина.
-Өмнөх зургаан хурлын тухайд үр дүн нь ямар байсан бэ. Энэ талаар танай холбоо судалж үзэв үү?
-Бид архив, материал их эргүүлсэн. Ер нь үе үеийн Засгийн газар, хариуцсан яам, боловсролын салбар, багш нарынхаа төлөө шат дараатай арга хэмжээ авч ирсэн. Гэхдээ нийгэм урагшилж, хөгжиж байна. Үүнийг дагаад хэрэгцээ, хандлага, хариуцлага хүртэл өөрчлөгддөг. Зургаан удаагийн хурлаар голцуу тогтоол гаргаж байсан юм билээ. Их хурлуудад нам, төрийн удирдлагууд бүгд оролцдог байж. Бүр зарим хурал үүрийн 05:00 цагт эхэлж байсан баримт ч бий. Нэг удаагийн хуралд багш бэлтгэх сургуулийг Архангай, Ховд аймагт байгуулах тухай шийдвэр гаргасан байсан. Мөн багшлах боловсон хүчний цалин хангамж, нэр хүндийг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах асуудлыг ярилцдаг байжээ. Үүнээс харахад аль ч хурлын үед багш нарын үнэлэмжийг дээшлүүлэх гэсэн асуудлыг нэн тэргүүнд тавьж, хэлэлцдэг байсан байна.
-Энэ удаагийн хурлаар ч ялгаагүй багшийн үнэлэмж, цалингийн асуудлыг хөндөх байх?
-Сүүлийн жилүүдэд багш нар Засгийн газарт цалин хөлсөө нэмэгдүүлэх талаар олон шаардлага тавьсан. Гэхдээ жагсаал цуглаан хийсний эцэст үр дүн гарлаа гэхээс илүү Монголын төр, засаг боловсролын салбарынхаа хөгжлийн төлөө багш нарынхаа нийгмийн асуудлыг хэзээ ч орхигдуулахгүй. Дэлхийн хөгжил, нийгмийн өөрчлөлтөөс шалтгаалаад эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Төр, засаг ч өөрчлөгдөх ёстой. Багш нар цалингаа нэмүүлье гэж байгаа нь зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө биш юм. Өргөн утгаар нь бодож үзвэл улсынхаа хөгжлийн төлөө хийж буй алхам. Учир нь улсын хөгжил хүнээс, хүний хөгжил багшаас шалтгаалдаг. Боловсролтой багшаас боловсролтой, мэдлэгтэй мэргэжилтэн төрнө. Тэр хүн ажлын талбарт гараад эх орныхоо хөгжилд ямар хувь нэмэр оруулахыг бодолцох хэрэгтэй.
-Энэ жилийг “Багшийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Үүнийг дагаад багш нар зөвхөн цалин хөлс ярихаас илүү өөрийгөө хэрхэн хөгжүүлэх тухай олон шинэ санаа, шийдлийг гаргаж байгаа бололтой?
-Багш өөрийгөө хөгжүүлэх гэдэг боловсролын салбарт хамгийн чухал. Энэ боломжийг бодлогын яам болон сургуулийн захиргаа гаргаж өгөх ёстой. Үүний тулд “Монголын багш нарын холбоо”-ны санаачлагаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Багшийн хөгжлийн ордонг анх байгуулсан түүхтэй. Өнөөдөр багш нарт өөрийгөө хөгжүүлэх боломж, бололцоо дүүрэн байна. Бид хөдөө орон нутгийн багш нартаа хүрч ажиллаж чадахгүй хэцүү үе байсан. Тэр үеийг бодвол өнөөдөр бүх зүйл нээлттэй, боломжтой болсон гэж харж байна. Залуу багш нар маань сургалт, семинарт хамрагдаж, өөрийгөө хөгжүүлэх, зөвхөн багш нараас лекц сонсох бус ажлын байран дээрээ хэрхэн хөгжих тухай ажил хэрэг болгохоор олон шинэ санааг дэвшүүлсэн.
-Салбарын сайд багш нарын нэмэгдэл ажил, ачааллыг багасана гэж яриад байгаа?
-Багш яагаад ийм олон ажил хийгээд байна вэ гэвэл өөрөө нийгэмд гүйцэтгэх үүрэг ихтэй. Хүүхдийн төлөөх ажлаас ухарч чаддаггүй сэтгэхүйтэй нь холбоотой. Яг нарийн тооцвол 419 цагаас ч их хугацаанд ажиллаж байна. Энэ ачааллыг багасгахад сургуулийн удирдлагын багийн менежмент чухал. Учир нь тухайн ачааллыг бий болгож байгаа газар нь сургууль өөрөө юм. Мөн БСШУСЯ-наас гаргаж байгаа шийдвэрүүд их зөв байх ёстой. Жижигхэн жишээ хэлэхэд багшийн журнал дээр ямар ч хэрэгцээгүйгээр хүүхдийн нэрийг гурван удаа бичиж байна. 40 хүүхэдтэй анги гэж болоход 120 удаа бичиж байна гэсэн үг. Энэ мэт бичиг цаасны ажил их байна. Үүнийг зөв зохицуулах хэрэгтэй.
-Нэмэгдэл урамшууллаа авахын тулд бичиг цаасны ажил их хийдэг юм билээ?
-Урамшуулал өгөхийн тулд баахан бичиг цаастай зууралдуулж, түүгээрээ дүгнэдэгт би их шүүмжлэлтэй ханддаг. Эцэст нь багшийн урамшууллыг сурагчийн сурлагын чанараар үнэлэх ёстой. Тухайн багшийн шавь үнэхээр онц сурч, хичээлээ ойлгосон байвал энэ л багшийн жинхэнэ үнэлэмж. Түүнээс бичиг цаас хэрхэн хөтөлдгөөр нь бус.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр13 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр13 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр13 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм11 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр11 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Энтертайнмент2 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ