Нийгэм
Дөрөв хоногт зам тээврийн ослын 1,002 дуудлага иржээ
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019 оны 4 дүгээр сарын 8-12-ны өдрүүдэд нийт 1,002 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 692 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгажээ.
Зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 1 хүний амь нас хохирч, 31 хүн гэмтэж бэртсэн байна.
Тухайлбал, 2019.04.09-ний өдрийн 00:00 цагийн орчим Баянхошууны зам, “Гэгээ” төвийн зүүн замд амины T.Axio маркийн автомашин нь явган зорчигч 54 настай эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон, 2019.04.08-ны өдрийн 21:00 цагийн орчим хэнтий аймгийн “Хаялаг” гэх газар асфальтан замд Sinotruk маркийн чиргүүлтэй автомашин зогсож байхад Lexus HS250 маркийн автомашин мөргөж, жолооч 35 настай Д-н амь нас хохирсон ослууд гарчээ.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 22 осол, мөргөлдөх хэлбэрээр 30 осол, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 3 осол гарчээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 179 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилсан байна.
Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага 18 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 21.8 хувиар, амиа насаа алдсан осол 66 хувиар буурч, гэмтсэн хүн 63 хувиар өсжээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил болон баривчилсан хүн 6 хувиар өссөн байна.
Жолооч “”Ослын зогсолтын тэмдэг”-ийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна” гэж Замын хөдөлгөөний дүрмийн 9.5 дахь хэсэгт заасан.
Гэвч хөдөө, орон нутгийн замд зорчиж буй жолооч нар зайлшгүй зогсолт хийсэн үедээ замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлдөггүй, ослын зогсолтын тэмдэг байрлуулдаггүй, анхааруулдаггүй зэрэг зөрчил гаргадагаас тухайн чигт зорчиж буй жолооч нарт харагддаггүй үүнээс шалтгаалан зам тээврийн осол гарах эрсдэлтэй байдаг.
Иймд Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлж, ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж бусад жолооч нарт анхааруулж байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр15 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр15 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр15 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм13 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр13 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Энтертайнмент4 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ