Нийгэм
Дэлхий үнэлсэн Монгол брэнд
Хүнд бусдаас илүү хийж сурсан ажил байдаг. Тэр нь орчлонг сайн сайхан байлгадаг байх”. Энэ үгийг хэлсэн хүн өөрөө орчлонг сайн сайхан байлгахын төлөө, гоо сайхны ертөнцөд хувь нэмрээ оруулж яваа “Монос косметик” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын шилдэг зохион бүтээгч Балдандоржийн Эрдэнэхишиг.Амны билгээс ашдын билэг” хэмээх үгийг жинхэнэ утгаар нь харуулж буй хамт олон бол Монгол оюун санааг дээдлэгч “Монос групп”.
Жил бүрийн 4-р сарын 26-ний өдөр дэлхийн оюуны өмчийн өдөр тохиодог билээ. Бид дэлхийн болон олон улсын тэмдэглэлт өдрийг дурдаад өнгөрдөг цаг ард үлддэг болжээ. Учир нь Дэлхийн оюуны өмчийн өдөр зөвхөн Монос группийн бахархалт өдөр бус монгол хүн дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж чадаж байгаагийн бас нэгэн бахархалт өдөр нь болж буйгаараа онцлог юм.
Сэтгэл, зүтгэл, зорилго, тэмүүлэл байхад юунд ч хүрч болдгийн бодит жишээ бол Монгол Улсын шилдэг зохион бүтээгч Б.Эрдэнэхишигийн оюуны үнэт бүтээлүүд юм. Түүний олон жилийн туршилт, судалгааны дүнд бүтээгдсэн гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь эх орондоо шинэ салбарыг хөгжүүлж, гоо сайхны салбарын хамгийн том үндэсний үйлдвэрлэгч компанийг төрүүлэн гаргасан гэдгийг Монголын мянга мянган уншигч, хэрэглэгчид андахгүй.
Монголчуудын гоо сайхны эртний уламжлал, байгаль цаг уурын болон монгол хүний арьсны онцлогт төгс тохирсон барагшун, гүүний саам, чацарганатай арьс арчилгааны Биомон цувралын шинэ технологиуд нь Б.Эрдэнэхишиг зохион бүтээгчийн дэлхийн гоо сайхны салбарын түүхэнд монгол орц, найрлага, оюун сэтгэлгээг дуурсгасан оюуны үнэт хөрөнгө оруулалт болж чадсан юм. Тиймдээ ч Монголын гоо сайхны салбарын түүхэн хөгжлийн эзэн, үндэсний шилдэг үйлдвэрлэгч “Монос косметик” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэхишиг дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медаль, Монгол төрийн алтан гадас одон хүртсэн биз ээ.
Түүний бүтээсэн Биомон арьс арчилгааны цуврал нь 2005 онд дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медаль, 2006 онд Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн Монголын брэнд бүтээгдэхүүнүүд юм. Б.Эрдэнэхишиг зохион бүтээгчийн бүтээсэн арьс арчилгааны “Биомон” цуврал бүтээгдэхүүн нь шинэчлэгдэн, өргөжсөөр хүүхдийн арьс арчилгааны “Биомон кидс”, Биомон гарын тос, хонины сүүлтэй гарны тос, үнэртэй устай гарын тос, үс арчилгааны Биомон шампунь болон хөгжиж өдгөө Монголын гоо сайхны зах зээлд чанар, үнэ цэнийг тогтоож, олон улсын зах зээлд амжилттай нэвтрээд байна.
“Хүн завгүй байх тусмаа жаргалтай” гэх үг бий. Гоо сайхны салбарын түүхэнд оюун сэтгэлгээгээ шингээн, өөрийн гэх брэнд бүтээгдхүүнээ бий болгохоор хичээн ажилласан Б.Эрдэнэхишиг захирлын тэр завгүй өдөр хоногууд өнөөдрийн жаргалтай өдрийг бий болгосон гэдэгт эргэлзэх юун.
Амьдралын өдөр бүр өөр өөрийн өнгө, “амттай”. Харин энэ өдөр Монгол оюун санааг дээдлэгч “Монос”-ынхны хувьд хамгийн гоё “амттай” өдөр нь тохиож буй.
БИОМОН цуврал бүтээгдэхүүнээр Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Алтан медаль”-ийн эзэн Б.Эрдэнэхишиг захирал ийн хамт олондоо амьдралын бас нэгэн гоё амтыг мэдрүүлж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Монгол оюун санааг дэлхийд гаргах үйлс тань тасралтгүй үргэлжлэх болно гэдэгт итгэлтэй байна.
Мөн Дэлхийн оюуны өмчийн энэхүү эрхэм шагналыг Микрософтын Билл Гейтс, Делл компанийн Майкл Делл зэрэг алдартан хүртэж байсныг дурдахад таатай байна.
Дашрамд сонирхуулахад, Монгол Улс Дэлхийн оюуны өмчийн байгууллагад гишүүнээр элссэний 40 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдана. Ойн арга хэмжээний үеэр Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Алтан медаль” хүртсэн зохион бүтээгчдийг алдаршуулах зорилготой “Дэлхий үнэлсэн монгол брэнд” үзэсгэлэн, арга хэмжээ 2019 оны 4 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах аж.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм21 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Энтертайнмент12 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр23 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр23 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр23 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр21 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө