Нийгэм
2018 онд Монголчууд ус, ундаа, архины төрлийн 38.9 сая литр бүтээгдэхүүн импортолжээ
Үндэсний статистикийн хорооноос Согтууруулах ундааны хэрэглээ, үйлдвэрлэлийн өнөөгийн байдал сэдвээр судалгаа хийжээ.
Өнөөдрийн байдлаар Монголчуудын архины хэрэглээ ямар түвшинд байгааг 2008 оноос хойших тоо баримттай харицуулан энэхүү судалгааг гаргасан байна. Энэ судалгаанаас согтууруулах ундааны үйлдвэрлэл болон эскпорт, импортын байдлыг түрүүнд нь онцлон танилцуулъя.
2016 оны байдлаар дэлхийн 15 ба түүнээс дээш насны нэг хүн жилд 6.4 литр спирт /Спиртийн хэмжээг тухайн согтууруулах ундааны төрлөөс хамааруулан, түүнд ногдох спиртийн агууламжаар тооцдог/ хэрэглэж байгаа тооцоо гарчээ.
Монгол Улсын согтууруулах ундааны үйлдвэрлэл болон экспорт, импортын өнөөгийн байдал
Согтууруулах ундаа үйлдвэрлэл нь эдийн засгийн үйл ажиллагааны ангиллын дагуу “ундаа үйлдвэрлэл” салбарт хамрагдах бөгөөд тус салбарын үйлдвэрлэл 2017 онд 671.0 тэрбум төгрөгт хүрч, 2008 оноос 4 дахин, борлуулалт 740.9 тэрбум төгрөгт хүрч, 2008 оноос 5 дахин тус тус нэмэгдсэн байна.
Харин аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл болон борлуулалтад ундаа үйлдвэрлэлийн эзлэх хувь буюу бүтцийг авч үзвэл өөрчлөлт бага, 2008-2017 онд дунджаар нийт үйлдвэрлэлийн 4.6 хувь, борлуулалтын 5.8 хувийг эзэлж байна.
Ундаа үйлдвэрлэлийн нийт биет хэмжээ 2017 онд 391.8 сая литр болж, 2008 оноос 3 дахин нэмэгдэхэд шар айргийн үйлдвэрлэл 4.1 дахин, цэвэр ус, ундааны төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 3.2 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Харин архины үйлдвэрлэлийн хэмжээ 1.9 дахин, спирт үйлдвэрлэлийн хэмжээ 1.1 дахин нэмэгдсэн бол дарсны үйлдвэрлэлийн хэмжээ 47.8 хувиар буурсан байна. Ундаа үйлдвэрлэлийн нийт биет хэмжээнд согтууруулах ундааны эзлэх хувь 2000 онд 61.2 байснаа 2008 онд 33.6, 2017 онд 29.4 болж буурсан байна.
Монгол Улсын экспортод гаргасан ус, ундаа архины хэмжээ (мөнгөн дүнгээр) 2018 онд 0.7 мянган ам доллар болж, 2008 оноос 9.3 хувиар, импортоор оруулсан хэмжээ 51.5 мянган ам доллар болж, 2008 оноос 53.8 хувиар нэмэгджээ. Нийт экспорт, импортод ус, ундаа, архины эзлэх хэмжээ маш бага байна /Хавсралт 3/.
Улсын хэмжээнд экспортод гаргасан ус, ундаа, согтууруулах ундааны биет хэмжээ 2018 онд 451.4 мянган литр болж, 2008 оноос 1.9 дахин өсөхөд шар айргийн хэмжээ 36 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.
Импортоор оруулсан ус, ундаа, согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүний биет хэмжээ 2018 онд 38.9 сая литр болж 2008 оноос 3.2 хувиар буурчээ. Үүнд шар айргийн хэмжээ 64.1 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин архи төрлийн бүтээгдэхүүний хэмжээ 7 дахин, дарсны төрлийн бүтээгдэхүүний хэмжээ 17.8 хувиар, цэвэр ус, ундааны хэмжээ 58.7 хувиар тус тус өссөн байна.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.