Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Ц.Монгол: Шүүгчдэд хариуцлага тооцохгүй болсноор дураараа авирлах болсон

Нийтэлсэн

-

Хуульч, өмгөөлөгч Ц.Монголтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Эрүүдэн шүүсэн хэрэг илэрсэнтэй холбогдуулж хууль,шүүхийн байгууллагын удирдлагуудыг өөрчилснийг юу гэж дүгнэж байна?

-Зөвхөн эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан хуульд өөрчлөлт оруулсан юм биш гэдгийг эхлээд хэлэх нь зүйтэй болов уу. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын тухай хууль, Авлигын эсрэг хуульд Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, АТГ-ын дарга, орлогчдыг ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэн чөлөөлөх эсэх асуудлыг УИХ, холбогдох байгууллага нь шийдэхээр өөрчлөлт оруулсан нь олон үндэслэл, шалтгаантай.

Хуулийн өөрчлөлтийг Үндсэн хуулийн 51.4-т заасантай нийцсэн, одоо бий болсон эрх зүйн онцгой нөхцөл байдал, Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтнохуйн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлэх зорилгоор хийсэн гэж ойлгосон. Хууль хяналтын байгууллагуудын удирдах албан тушаалтнууд нь улс, төр эдийн засгийн бүлэглэлд харьяалагдсан, тэдний хууль бус үйл ажиллагааг хамгаалдаг, өөрийг нь санал болгосон, томилсон албан тушаалтандаа үйлчилдэг, гажуудал бий болсон, энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх түвшинд хүрсэн гэж хуулийн үзэл баримтлалд тодорхойлсон байна лээ.

-Хэсэг хуульч энэ хуулиуд гарснаар “Шүүх хараат боллоо”, “Үндсэн хууль зөрчлөө” гэсэн. Өмнө нь хараат бус биш явж ирсэн юм уу?

-Хэсэг бүлэг хуульч “Үндсэн хууль зөрчсөн, Шүүхийн хараат бус байдалд халдсан, Шүүх эрх мэдэл хараат боллоо” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж, өөрсдийгөө нийт хуульчдыг төлөөлж байна гэж байгаа нь, хууль, хяналтын байгууллагын хуучин удирдлагуудыг өөрчлөхийн эсрэг, хууль хяналтын байгууллуудыг “улс төрийн хараат байдал”-д нь үлдээх” зорилготой, МАНАН гэж бүлэглэлийг хамгаалахад чиглэгдсэн гэж үзэхээр байна.

Хууль гарснаар шүүх хараат болчхов уу гэвэл тийм биш. Ер нь шүүх эрх мэдлийн байгууллагууд улс төрөөс харьцангуй хараат байсаар ирсэн, 2013 оноос хойш улс төрөөс бүрэн хараат болсон гэж үзэхээр нөхцөл байдал үүссэн. Энэ хугацаанд Үндсэн хууль зөрчсөн олон үйл явдал болж, шүүхийн хараат бус байдал алдагдсаар, хуульчид бид эсэргүүцсээр, ҮХЦ-д хандсаар ирсэн.

Гэтэл эдгээр хуульчид өөр өөр намын харьяалалтай, эсрэг тэсрэг гэж болохоор байр суурь баримталж ирсэн бөгөөд тэд энэ асуудал дээр санал нэгдсэн байдлаас үзвэл МАНАН бүлэглэлийн, эсхүл тодорхой бүлгийн эрх ашгийг хамгаалж байна гэж ойлгогдохоор байна. Зарим нь төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа Үндсэн хууль зөрчиж Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг хууль бусаар булаан авч “шорон” болгох гэж байсан,зарим нь Үндсэн хууль зөрчиж гарсан Зөвлөлдөх ардчиллын тухай хуулийг зөвтгөн, тохиолдлын аргаар сонгон авсан иргэдийн саналд шинжээчийн хувьд нөлөөлж “Их, бага” гэсэн хоёр танхимтай парламенттай” байх тухай саналыг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс хасуулсан. Тэгэхээр Үндсэн хууль зөрчдөг, хууль зөрчсөн үйл явдлын талаар дуугардаггүй, чимээгүй өнгөрдөг мөртлөө, хуульд хариуцлага тооцох тухай заалт оруулсныг “Шүүхийн системийг хараат болголоо” гэж байгаа нь ойлгомжгүй.

-Шүүх, хууль хяналтын байгууллага өнөөдрийг хүртэл улс төрөөс хараат болсон байсныг нотлох тодорхой жишээ баримт байна уу?

-ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэн хуулийн байгууллагын удирдах албан тушаалтнуудыг чөлөөлөх талаар хуульд оруулсан өөрчлөлт нь шүүх, прокурор, АТГ-ыг улс төрийн хараат байдлаас гаргах гэсэн эхний том алхам. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалд “Хууль хяналт, шүүхийн байгууллагын удирдах албан тушаалтнууд өөрийг нь санал болгосон, томилсон албан тушаалтанд үйлчилдэг, улс төрийн захиалгаар эрүүгийн хэрэг үүсгэдэг, улстөрчдөд үйлчилдэг бол уг байгууллагын гүйцэтгэх албан тушаалтнууд нь мэргэжлийн чадавхгүй, хууль дээдлэх биш “дээрээс ирсэн” зааврыг биелүүлдэг, илэрхий гэмт хэргийг шийдвэрлэхгүй удаашруулж, саармагжуулдаг үйл ажиллагааг биелүүлэгч болжээ” гэж тусгасан байна.

Үүнээс гадна шүүгчийн мэргэжлийн алдаа гаргасан байхад хариуцлага тооцохоо больсон нь зарим шүүгчийг дураараа авирлах, хууль бус шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлсэн. Шүүхэд шүүгч хариуцлага хүлээдэггүй тийм гаж тогтолцоо бий болсон гэхэд дэгсдэхгүй. Саяхан Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч н.Үүрийнтуяа 2012 онд болсон үйл явдлын талаар Шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн 2018 онд сонинд өгсөн ярилцлагыг нь “нотлох баримт” гэж үнэлж дүгнэж илтэд нэг талыг барьж, хууль гажуудуулж, автын механик мэргэжилтэй хүнийг, барилгын зөвлөх инженер гэж мэргэжлийг нь сольж дүгнэсэн.

Прокурор, АТГ-ын хувьд ч олон ноцтой хууль зөрчсөн, хүний эрхийг боогдуулсан, хүнийг хэлмэгдүүлсэн тохиолдол гарсаар ирсэн. Тухайлбал, ашигтай ажиллаж байсан Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн удирдлагын бүх албан тушаалтныг хоморголон баривчилж, санхүүгийн баримт, архив,компьютерүүдийг хурааж үйл ажиллагааг нь зогсоож, эцэст нь уг улсын үйлдвэр хувийн юмпанийн мэдэлд шилжсэн байдаг. Энэ хэргийг нэргүй мэдээлэлд үндэслэн үүсгэсэн байдаг.Саяхан Нийслэлийн прокурорын хяналтын прокурор н. Хосбаяр Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт хууль бусаар жонш олборлож улсад 1.2 тэрбум төгрөгийн хохирол учруулж, зөвшөөрөлгүйгээр, ямарч лицензгүйгээр ил уурхай байгуулан, нөхөн сэргээлт ч хийхгүйгээр байгаль орчныг сүйтгэсэн гэмт хэргийг “зөрчил” гэж хэрэгсэхгүй болгоод хохирогчдын гомдол гаргах эрхийг нь зөрчиж шүүх рүү шилжүүлсэн. Харин шүүх хэргийг хэлэлцээд, “зөрчил” гэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна гэж үзээд дахин буцааж шалгуулахаар болоод байна. Энэ байдлыг олон нийтэд мэдээлж таслан зогсоох, хуулийн байгууллагуудыг өөрчилж хариуцлагажуулахгүй бол завхрал дээд цэгтээ хүрлээ.

-Хууль эрх зүйн орчин, хуулийн байгууллагын хариуцлагын тогтолцоо сүүлийн жилүүдэд шинэчлэгдэж, сайжирч ирсэн юм биш үү. Хуулийн шинэчлэлийн багц хууль гээд л олон хууль гарч шинэчлэгдээ биз дээ?

-Шүүх, хуупь эрх зүйн шинэчлэл гэдэг утгаар шинэ хуулиуцыг баталсан. Энэ хуулиудад олон дэвшилтэт зүйл заалт орсон боловч, сайнаас саар нь гэгчээр хуулийн бүтцийг эвдсэн, ром германы эрх зүйн системийн эрх зүйн үндсэн зарчмуудыг үгүйсгэж,англи-саксоны эрх зүйн системтэй хольж саармагжуулсан нь хуулийг хэрэглэхэд бэрхшээлтэй болгосон.

Эрүүгийн шинэ хуульд социализмын үеийн Сталины үеийн прокурор Вишневскийн онол буюу хүнийг байцааж, өөрөөр нь хэрэг хүлээлгээд бууддаг, шийтгэдэг байсан зохицуулалтын орчин үеийн хувилбарыг хуульчилсан. Эрүүгийн хуульд зааснаар “сэжигтэн” гэж байхгүй болсон. Хэрэгт сэжиглэж байгаа хүнийг “худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хууль сануулаад гэрчээр байцааж, улмаар яллагдагчаар татан гэрчийн мэдүүлэгт нь буюу өөрийнх нь мэдүүлэгт тулгуурлан ял оноох болсон.
Хүний эрхийг дордуулсан бас нэг заалт нь зохион байгуулалттай, бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хэн нэгийг нь гэмт хэргээс чөлөөлж, түүгээр гэрчлүүлээд бусдыг нь ялладаг зохицуулалт оруулж ирсэн нь хоригдлыг хоригдлоор нь гэрчлүүж, гүтгүүлж /С. Зоригийн амь насыг хохироосон хэргийг зохиомлоор илрүүлсэнтэй төстэй\ яллах боломжийг хуульчилсан. Мөн гадаадын аль ч орны иргэн Монгол Улсын иргэнийг хөлслөн итгэмжлэл өгч Монголын аль ч иргэнд эрүүгийн хэрэг үүсгүүлэх ял оноох ийм систем тогтоосон. Ийм байж болохгүй. Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд субьектив буюу хэсэг бүлгийн ашиг сонирхлыг хамгаалсан маш олон заалт орсныг өөрчлөх ёстой

-Зөрчлийн болон Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ хэлэлцэнэ. Хуулийн гажуудлыг арилгаж чадах болов уу?

-Гажуудлыг засахын төлөө явах нь явж байгаа байх. Гэхдээ УИХ-аар хэлэлцэгдээд ямар хэлбэрээр гарч ирэхийг таашгүй. Татварын өршөөлийн тухай хууль гэхэд л Ил тод байдлын тухай хууль гэдэг нэртэй болоод татвар төлөгчдөө огт өршөөгөөгүй, албан тушаалтнуудыг, хөрөнгөө нуусан гэмт этгээдүүдийг өршөөсөн хууль гарч ирсэн. Иймэрхүү урьдын алдааг давтахгүйгээр Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуулийн гажуудлыг нухацтай хэлэлцэж бүрэн арилгах ёстой.

-Зөрчлийн хуулийг өөрчлөх ёстой гэдэг. Өөрчлөх үү, хүчингүй болгох шаардлагатай юу?

-Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг бүхэлд нь хүчингүй болгох ёстой.

-Эрүүгийн болон Зөрчлийн хуульд яагаад ийм заалтууд орчихсон юм бол?

-Сонирхол бүхий этгээдүүд ийм заалтыг хуульд оруулсан. УИХ нэг танхимтай, мэргэжлийн биш парламент учраас цоорхой хуулиуд гарч байна. Өнгөрсөн 20 жилд байдал улам дордож, муу хуулиуд гарсаар ирсэн нь нэг танхимтай УИХ явуургүй гэдгийн илрэл.Тиймээс хоёр танхимтай мэргэжлийн парламент болгохгүй бол цаашдаа сүйрэлд хүргэнэ гэсэн үг. Ийм тогтолцооны өөрчлөлтийг зайлшгүй хийх хэрэгтэй. Тэгж чадахгүй бол хууль нь улам муудаж, хэлмэгдүүлэлт, хууль бус шийдвэр гаргах явдал зогсохгүй. Систем нь хэвээр үлдэж байгаа учраас засагдахгүй. Иймд хоёр танхим бүхий парламент бий болгох Үндсэн хуулийн төлөө явах ёстой. Эс бөгөөс 2020 оны сонгуулиар ийм концепц бүхий Үндсэн хуулийг баталж чадах улс төрийн намыг л дэмжиж хэрэгтэй болох байх даа.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.

Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.

Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.

Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Ойн инженер, Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Монгол Улсын арслан Мядагийн Мөнгөний нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алсын Жим” ХХК, “Алтаргана Констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин Лхагвасүрэнгийн Энхсаруул түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп, “Булганхан” дэвжээний бөх улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан үзүүрлэв.
Дөрөвт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Хилчин спорт хороо, “Юү Би Ойл” ХХК, “Хантайшир” дэвжээний бөх, улсын начин Ш.Шинэбаяр, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Арвин Үр Үндэс” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Г.Мөнхбаяр нар шалгарлаа.
Наймд улсын начин Э.Ванданцэрэн, аймгийн арслан Х.Наранбаяр, аймгийн арслан Б.Ганбаяр, цэргийн арслан Д.Цэрэнням нар үлдэв.
Уг барилдааны түрүү бөх 8 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай гардсан бол “Увснуур” дэвжээний зүгээс М.Мөнгөн арслангийн нэрэмжит “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг цэргийн арслан Дэлгэрийн Цэрэннямд гардуулсан юм.
Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-ны 13:30 цагаас Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласаны “ТҮҮХТ 100 ЖИЛ”-ийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент17 цаг өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр1 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр1 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр1 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр1 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр2 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр2 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд2 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент2 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент2 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм2 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм2 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм5 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм5 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр5 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад6 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм6 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд6 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм6 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм6 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм6 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм6 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр6 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм6 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр6 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр7 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр7 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим