Нийгэм
Дагавар хүүхдүүдээ тамласан этгээд цагдан хоригдож байна
Өөрийн дагавар хүүхдүүд болох дөрөв, зургаан настай хоёр хүүг хэрцгийгээр зодож, хүнд гэмтэл учруулсан н.Тодзаяаг цагдан хорьж, шалгаж байна.
Түүнийг хоёр сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан бөгөөд энэ хугацаа тавдугаар сарын 19-нд дуусна. Харин үргэлжлүүлэн хорих эсэх саналаа мөрдөн байцаагч прокуророор дамжуулан шүүхэд гаргаснаар тухайн үед нь шүүх шийдэх юм.
Эргэн сануулахад, өнгөрөгч гуравдугаар сарын 13-нд бусдад зодуулж, хүнд гэмтсэн дөрвөн настай хүү ГССҮТ-д хүргэгдэн очжээ. Түүнийг зургаан настай ахынх нь хамт хойд эцэг нь гурав хоногийн турш зодож, тамласан тухай ар гэрийнхэн нь ярьсан. Хэрэг гарах үед хөвгүүдийн ээж эзгүй байсан юм.
Тухайн үед дөрвөн настай хүүгийн биеийн байдлын талаар эмчлэгч эмч нь “Дөрвөн настай эрэгтэй хүүхэд бусдад зодуулсан байдалтай эмнэлэгт хандсан. Тухайн үед хүүхдийн хэвлий битүү гэмтэлтэй, яс хугаралтай байсан учраас эхлээд яс бэхлэх мэс засалд орсон. Мөн хэвлийн хөндийн эрхтнийг шалгах мэс засалд орж, нарийн гэдэсний үхэжсэн хэсгийг тайрах мэс засал давхар хийгдсэн. Одоо хүүхдийн биеийн байдал маш хүнд, амьсгалын аппараттай эмчлэгдэж байна” хэмээсэн.
Түүнээс хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд хүү нийтдээ есөн удаа мэс засал хийлгэсэн талаар хүүгийн ар гэрийнхэн ярьсан юм.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.