Нийгэм
“Мянган мөрдэстөн” чуулга уулзалт болж байна
рөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ноос өнөөдөр Орхон аймагт “Мянган мөрдэстөн” чуулга уулзалтыг зохион байгуулж байна.
Чуулга уулзалтад орон нутаг дахь төрийн цэргийн байгууллагын алба хаагчид, тэтгэвэр, чөлөөнд байгаа буй ахмадууд болон орон нутгийн удирдлагууд оролцож, “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны салбар зөвлөлийг Орхон аймагт байгуулах юм.
Төр-нийгмийн түншлэлийн хүрээнд Монгол Улсын аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчид, тэтгэвэр, чөлөөнд буй ахмадууд, нийгмийн хариуцлагаа дээдэлсэн байгууллага, иргэд нэгдэж “ Монгол цэргийн нэгдсэн холбоо” нийгэмд үйлчлэх ТББ байгуулсан.
“Мянган мөрдэстөн” чуулганд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, зөвлөх Л.Алтангэрэл, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны нарийн бичгийн дарга, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, дэслэгч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа зэрэг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага оролцож байгаа юм.
“Монгол цэргийн нэгдсэн холбоо” нь анхны чуулганаа төрийн ордноо зохион байгуулж байсан бол, удаах ажлаа “Үндэсний санах ой” хэлэлцүүлгийг эрдэмтэн, судлаачдыг оролцуулан өнгөрсөн сард зохион байгуулсан юм. Энэ удаагын арга хэмжээ нь холбооныхоо салбарыг Эрдэнэт хотод байгуулан , улмаар салаалуулан бүх аймаг сумдад байгуулах төлөвлөгөөтэй.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.