Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

“БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙГ 25 ДАХИН ТОМ ТАЛБАЙД БАЙГУУЛНА

Нийтэлсэн

-

Засгийн газрын хуралдаанаас Байгалийн түүхийн музейн шинэ цогцолборыг Их тэнгэрийн аманд барих шийдвэр гараад байгаа билээ. Харин одоогийн музей байрлаж буй газарт долоон давхар хаадын музей байгуулах талаар өнгөрөгч баасан гаригт /2019.05.03/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спотын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл өгсөн. Ингээд зарим зүйлийг тодруулахаар Байгалийн түүхийн музейн захирал Н.Зоригтбаатар ярилцлаа.

-Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барихаар Засгийн газрын шийдвэр гарсан. Шинэ музейн цогцолбор байгуулах газартайгаа танилцсан уу?

-Монгол Улсын Засгийн газраас Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг Их тэнгэрийн аманд долоон га орчим газар барихаар шийдэж өгсөн. Энэ газар нь одоогийн Байгалийн түүхийн музейн эзэмшиж байгаа газраас 25 дахин том талбайтай. Өөрөөр хэлбэл музей шинээр байгуулах газар маань Сүхбаатарын талбайгаас хоёр км арай л хүрэхгүй хэмжээтэй гэсэн үг. Маршлын гүүр давахаар төрийн тусгай хамгаалалттай газар байгаа. Тэр тусгай хамгаалалттай газрын зүүн талд зэрэгцээ шинэ музейн цогцолбороо байгуулах юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зугаалж, амарч байгаа хүмүүс тэндээс музей рүү очиход 10-аад минут л алхаад очно. Яг Туул голын эрэг дээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг байрлана .Зарим хэвлэлээр музейн шинэ барилга барихын тулд Туул голын бургас огтлох уу гэсэн байна лээ. Тийм зүйл огт байхгүй. Яг уулынхаа аманд цаашаа битүү модтой газар байгаа.

-Байгалийн түүхийн музейн удирдлагын хувьд шинэ музейн цогцолбор барилга барих газрыг хүлээн зөвшөөрч байна уу?

-Бид бүхэн шинэ музейн цогцолбор барилга барих газрыг хүлээн зөвшөөрч байгаа. Яагаад гэвэл одоо бидний эзэмшиж байгаа газраас 25 дахин том талбайтай гэдгийг хэлсэн. Энэ том талбайд бид дэлхийн жишигт нийцсэн байгалийн түүхийн цогцолбор музейгээс гадна ногоон байгууламжийг байгуулах боломжтой болж байна. Тэнд хэдэн мянган хүн амарч, зугаалж болно шүү дээ: Тэрнээс гадна маш олон баримлыг барина. Бас авто зогсоолын асуудлыг бүрэн шийдэж болно. Одоо ч гэсэн тулгамдаж буй асуудлын нэг бол 10 метрийн урттай жуулчны автобусыг байрлуулах талбайгүй байсаар байна. Тиймээс шинэ музейн цогцолборын гадна талбайд 400-500 авто зогсоол байгуулахаар төлөвлөж байна. Ийм том бүтээн байгуулалтыг ард түмэн минь зөвөөр ойлгооч ээ.

-Одоогийн музейн газраас 25 дахин том гэлээ. Харин шинэ музейн цогцолборын хувьд хэр хэмжээтэй байгууламжийг барих бол?

-Их тэнгэрийн аманд байгуулах шинэ музейн цогцолборын газарт одоогийн музейн газраас найм дахин том цогцолбор байгуулах юм. Тэгэхээр Монгол Улсын түүхэнд хэзээ ч байгаагүй тийм том байгууламжийг бүтээнэ гэсэн үг. Шинэ музейн цогцолборт байгалийн түүхийн музейн үзмэрүүд тэр чигээрээ орно. Мөн геологи эрдэс баялгийн музей болон палентлогийн музей тэр чигээрээ орох юм.

Өөрөөр хэлбэл ан амьтан, ургамалтайгаа, палентлогийн үзмэртэйгээ, эрдэс баялаг, солир гээд арвин үзмэртэй байна. Бид чинь дэлхийд алдартай үлэг гүрвэлийн яснуудаа дэлгэж, тавья л даа. Монгол Улсын хувьд БНХАУ, АНУ-ын дараагаар дэлхийд эхний гуравдугаарт бичигдэж байгаа улс шүү дээ. Энэ бол маш том түүхэн шийдвэр.

-Байгалийн түүхийн музейн одоогийн газар дээр хаадын шинэ музей байгуулна гэсэн. Энэ үнэн үү?

-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр одоо байгаа музейн барилгын газрыг зарах гэж байгаа гэсэн буруу мэдээлэл цацагдаад байна. Үгүй ээ. Энэ музейн газрыг зарахгүй гэж шийдсэн. “Зарна” гэж хэн ч яриагүй байгаа. Ерөнхий сайд хэлэхдээ “Энэ музейн барилгын газар дээр барилгыг нь барья “ гэсэн.

Яагаад гэвэл 2013-2014 онд жил гаруй хугацаанд хөөцөлдөж байж, улсын төсвөөс 290 сая төгрөг гарган, долоон давхар барилгын зураг зуруулчихсан юм. Нэгэнт музейн барилгын зураг зуруулчихсан юм чинь зургаа ашиглан барилгаа барина. Гэхдээ Монголын Чингис хаан болон түүнийг залгамжилсан хаадын түүхийг багтаасан музей байгуулж болно гэж ярьсан юм. Зарим нь түүхийн музей гээд яриад байх юм. Байгалийн түүхийн музей, түүхийн музей хоёр чинь өөр шүү дээ. Байгалийн түүхийн музейн барилга байгаль руугаа, устайгаа ойр байхад буруу юм байхгүй гэдгийг эрдэмтэд хэлж байна.

-Дэлхийн улс орнуудад Байгалийн түүхийн музейг хотынхоо аль хэсэгт байрлуулсан байдаг вэ?

-Жишээлбэл, БНХАУ-ын Бээжин хотод байдаг байгалийн түүхийн музей хотынхоо захад дөрөвдүгээр тойрогтоо байрладаг. Мөн БНСУ-ын Байгалийн шинжлэх ухааны хамгийн том музей нийслэлээсээ хурдны замаар давхихад хоёр цаг явж очдог газар байна. Засгийн газрынхаа шийдвэрийг бид хүндэлнэ. Би өнгөрсөн зургаан жилийн турш хүмүүст муугаар хэлүүлж ирсэн. Энэ музей маш их зовлон туулж байж 2160 хоног хүлээж байж ийм шийдвэр гарлаа. Тиймээс бид маш сайхан музейтэй болно. Шинэ музейн барилгыг их ч хурдан барих төлөвлөгөөтэй байгаа юм билээ.

-Шинэ музейн цогцолборын архитектороор гадны мэргэжилтнүүд ажиллах уу?

-Одоо шинэ музейн цогцолборын барилга барих тендер зарлаж байна. Гадны архитекторууд бас оролцох юм билээ. Өөрөөр хэлбэл шалгарсан компани гадны өндөр хэмжээний мэргэжлийнхний дэмжлэг авна гэж ярьж байгаа гэсэн. Шинэ музейн барилгын зураг төслийг шалгарсан компани зурах юм. Зураг төслөө зурж дууссаны дараагаар ажлын зураг үргэлжлэнэ. Тэгээд 11 дүгээр сарын сүүлчээр барилга барих компаниа шалгаруулж, тендер зарлана. Он гарч, газар гэсэнгүүт л шинэ музейн барилгын ажилдаа орно гэж бодож байна. Мөн байгалийн түүхийн музейн бүх үзмэр бэлэн байна.

-Байгалийн түүхийн музейн үзмэрийн хадгалалтын тухай ярихгүй юу. Бас музейн шинэ цогцолбор ашиглалтад орвол боловсон хүчин нэмэх шаардлагатай болох байх?

-Байгалийн түүхийн музей одоогоор нийт 42 ажилтантай. Цаашдаа ажлын орон тоог нэмэх болно. Яг ямар боловсон хүчин хэрэгтэй байна вэ гэдгийг судалж байгаа. Бас ажиллах боловсон хүчнийхээ тоог замбараагүй нэмж болохгүй байх. Улсаас ийм их хөрөнгө мөнгө гаргаж байж, дахин боловсон хүчний мөнгө нэхэх нь хэцүү юм. Зарим хүмүүс Байгалийн түүхийн музейн үзмэр их муудаж байгаа байх гэсэн байсан.

Музейн үзмэр хадгалдаг өргөтгөлийн барилга 30-хан жил болж буй орчин үеийн барилга юм. Энэ барилгыг дахин 50 жил ашиглах боломжтой. Тийм учраас бүх үзмэрээ яг номын дагуу чадах чинээгээрээ маш сайн хамгаалж байна.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.

Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.

Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.

Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Ойн инженер, Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Монгол Улсын арслан Мядагийн Мөнгөний нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алсын Жим” ХХК, “Алтаргана Констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин Лхагвасүрэнгийн Энхсаруул түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп, “Булганхан” дэвжээний бөх улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан үзүүрлэв.
Дөрөвт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Хилчин спорт хороо, “Юү Би Ойл” ХХК, “Хантайшир” дэвжээний бөх, улсын начин Ш.Шинэбаяр, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Арвин Үр Үндэс” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Г.Мөнхбаяр нар шалгарлаа.
Наймд улсын начин Э.Ванданцэрэн, аймгийн арслан Х.Наранбаяр, аймгийн арслан Б.Ганбаяр, цэргийн арслан Д.Цэрэнням нар үлдэв.
Уг барилдааны түрүү бөх 8 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай гардсан бол “Увснуур” дэвжээний зүгээс М.Мөнгөн арслангийн нэрэмжит “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг цэргийн арслан Дэлгэрийн Цэрэннямд гардуулсан юм.
Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-ны 13:30 цагаас Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласаны “ТҮҮХТ 100 ЖИЛ”-ийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм4 цаг өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр4 цаг өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр6 цаг өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр6 цаг өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр6 цаг өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр1 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр1 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд1 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент1 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент1 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм1 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм1 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм4 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм4 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр4 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад5 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм5 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд5 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм5 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм5 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм5 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм5 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр5 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм5 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр6 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр6 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр6 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим