Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журмыг шинэчилжээ

Нийтэлсэн

-

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 86 дугаар тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журмыг баталсан юм.

Нийслэлийн эргэн тойронд зөвшөөрөлгүй оршуулгууд ихээр хийгдэж, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг чадамжтай, чадамжгүй хувийн компаниуд иргэдэд чанаргүй үйлчилгээ үзүүлэх байдал газар авч байна. Дээрх нөхцөл байдлыг цэгцлэх, хязгаарлах нь хотын тулгамдаж байгаа зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын нэг юм. Тиймээс журмыг шинэчлэн найруулж, сайжруулахаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар мэргэжлийн байгууллагууд оролцсон ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, журмын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Захиргааны Ерөнхий хуульд заасны дагуу 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Нийслэлийн иргэний танхимд 14:00 цагт журмын төслийг нээлттэй хэлэлцүүлэх гэж байгаа тул иргэд, олон нийтийг идэвхтэй оролцохыг урьж байна гэж Хотын Захирагчийн албанаас мэдээлэв.

Төсөл

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ОРШУУЛГА ТҮҮНТЭЙ ХОЛБОГДОХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

1. Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү журмаар нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын газрын байршлыг тогтоох, иргэн, аж ахуйн нэгж байгууллага оршуулгын үйлчилгээ эрхлэх, зөвшөөрөлтэй оршуулгын газар болон зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг шилжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
1.2 Аливаа шашины зан үйлээс үл хамааран Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах тохиолдолд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг бүх байгууллага, аж ахуй нэгж, шашны сүм, хийдин лам, бөө, хувь хүн, иргэд энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.3 Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба нь нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулахтай холбоотой бодлого боловсруулан хэрэгжүүлж, хяналт тавин ажиллах ба оршуулгын үйл ажиллагаатай холбоотой зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авч энэхүү журам болон бусад холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн шийдвэрлүүлэх, оршуулгын үйл ажиллагаанд мөрдөх эрх зүйн акт, бодлого төлөвлөлтийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх, оршуулгын үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, оршуулгын үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах ажлыг тус тус зохион байгуулна.
1.4 Энэхүү журам нь хэн болох нь тогтоогдоогүй, гэмт хэргийн холбогдолтой шарилыг оршуулах үйл ажиллагаанд хамаарахгүй.
1.5 Оршуулгын газар нь Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу нийтийн эдэлбэр газар байх ба аливаа хуулийн этгээдийн эзэмшилд олгохгүйгээр ашиглана.

2. Хоёр. Оршуулгын газар байгуулах, хаах
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулга хийх газрын байршлыг Газрын тухай хуульд заасны дагуу нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж тогтооно.
2.2 Нийслэлийн нутаг дэвсгэрт байгуулах оршуулгын газрын байршил, талбайн хэмжээг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар ажлын хэсэг байгуулан тодорхойлно.
2.3 Энэхүү журмын 2.2-т заасан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, байгаль орчин, мэргэжлийн хяналт, эрүүл мэнд, хот байгуулалт, газрын асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллага, тухайн дүүргийн Засаг даргын тамгын газар, оршуулгын үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг мэргэжлийн холбоодын төлөөллийг оруулна.
2.4 Газрын асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллага энэхүү журмын 2.2-т заасан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн оршуулгын газрыг нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний саналд тусгаж, шийдвэрлүүлнэ.
2.5 Оршуулгын газрыг Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу Монгол Улсын холбогдох хууль, журам, стандартад нийцүүлэн хот суурин газар, цэвэр ус, булаг шандны эх, аялал жуучлалын бүсээс 1000м-ээс доошгүй зайд байхаар тогтооно.
2.6 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс дараах тохиолдолд оршуулгын газрыг хаана.
2.6.1 Тухайн оршуулгын газарт оршуулга хийх газрын нөөц дууссан,
2.6.2 Тухайн газарт оршуулгын үйл ажиллагаа 5-с дээш жил хийгдээгүй,
2.6.3 Байгалийн гэнэтийн болон давтагдашгүй хүчин зүйлийн улмаас оршуулгын газар эвдэж сүйдсэн, сэргээн засварлах боломжгүй болсон,
2.6.4 Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллагаас оршуулгын газрыг үргэлжлүүлэн ашиглах нь хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах нөхцөл бүрдсэн гэж дүгнэлт гаргасан,
2.7 Энэхүү журмын 2.8 дахь хэсэгт заасан нөхцлийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар ажлын хэсэг байгуулж тодорхойлно.
2.8 Энэхүү журамд заасны дагуу зөвшөөрөгдсөн оршуулгын газарт оршуулгын үйлчилгээ үзүүлж байгаад энэхүү журмын 2.8-д заасан нөхцөл байдлын улмаас тухайн оршуулгын газар хаагдсан бол оршуулгын газрын арчлалт, хамгаалалтыг оршуулгын газарт үйл ажиллагаа эрхэлж байсан аж ахуйн нэгж байгууллага 10-аас доошгүй жилийн хугацаанд бүрэн хариуцаж ажиллана.

Гурав. Оршуулгын үйлчилгээ
3.1 Оршуулгын үйлчилгээ нь чандарлах болон газарт оршуулах гэсэн хэлбэртэй байна.
3.2 Олон улсын хөл хориот болон зоонозын өвчний улмаас нас барсан тохиолдолд шарилыг оршуулахдаа эрүүл ахуй, халдвар хамгаалалын дэглэмийг чанд баримтлан ажиллах ба оршуулах хэлбэрийг холбогдох Эрүүл мэндийн байгууллагын заавар зөвлөмжид үндэслэн сонгоно.
3.3 Оршуулгын үйлчилгээ нь дараах үйлчилгээнүүдээс бүрднэ.
3.3.1 Шаардлагатай бичиг баримтын бүрдэлийг хийж, захиалга хүлээн авах.
3.3.2 Талийгаачийн ар гэрийнхэнд зөвлөн чиглүүлэх үйлчилгээ үзүүлэх
3.3.3 Шарил хадгалах
3.3.4 Зориулалтын тээврийн хэрэгслээр шарил тээвэрлэх
3.3.5 Талиигаачтай салах ёс гүйцэтгэх үйл ажиллагааг зохион байгуулах
3.3.6 Оршуулгын газар дээр оршуулах зан үйл үйлдэх
3.3.7 Оршуулсан талийгаачид зориулж мод тарих
3.3.8 Оршуулгын газрыг тохижуулах, шарилыг арчлах, хамгаалах
3.3 Оршуулгын үйл ажиллагааг талийгаачийн нас барсныг бүртгэсэн гэрчилгээг үндэслэн зөвшөөрөлтэй газар гүйцэтгэнэ.
3.4 Оршуулгын үйлчилгээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай “Оршуулгын үйлчилгээ эрхлэх гэрээ” байгуулж, гэрчилгээ авсан аж ахуйн нэгж, байгууллага эрхэлнэ.
3.5 Оршуулгын үйлчилгээг талийгаачийн ар гэрийхний хүсэлтийн дагуу сонгосон үйлчилгээний хэлбэр, бараа бүтээгдэхүүний нэр төрөл, үнийг тусгасан гэрээний үндсэн дээр үзүүлнэ.
3.6 Энэхүү журмын 3.3.1, 3.3.2-т заасан үйлчилгээг дараах шаардлагын дагуу үзүүлнэ.
3.6.1 Оршуулгын үйлчилгээг иргэдийн хүссэн гариг, өдөр, цагт зохион байгуулах,
3.6.2 Талийгаачийн ар гэрийнхэнд зөвшөөрөлтэй оршуулгын газар болон тухайн оршуулгын газрыг хариуцаж үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэл, энэхүү журам, холбогдох бусад эрх зүйн актыг танилцуулах ба энэ тухай мэдээллийг иргэдэд ил тод мэдээллийн самбарт байршуулах,

Дөрөв. Оршуулгын зан үйлд тавигдах ерөнхий шаардлага
4.1 Газарт оршуулах зан үйлд дараах ерөнхий шаардлагыг баримтална.
4.1.1 Шарилын нүхний гүнийг 1,5 метрээс ихгүй байхаар газрын хэвлийг эгц доош ухан бэлтгэх ба бусад шарилд хүндэтгэлтэй хандаж орчны цэвэр байлгах,
4.1.2 Шарил хоорондын зай 2 метрээс ихгүй байх,
4.1.3 Шарилын хөшөөний хэмжээ 50см х 80см–ээс ихгүй байх ба нэгэн жигд байх
4.1.4 Шарилын хөшөөг бэлтгэхэд байгалийн чулуу ашиглах бол чулуу олборлож, ашиглах зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагаас авч, чулуу олборлогчийн талаарх мэдээллийг талийгаачйин оршуулгын мэдээллийн санд оруулах.
4.2 Чандарлах оршуулгын үйлчилгээнд дараах ерөнхий шаардлагыг баримтална.
4.2.1 Шарил чандарлах зуух нь Монгол улсын холбогдох стандарт, шаардлагад нийцсэн байх,
4.2.2 Шарил чандарласан үйлчилгээний талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад улирал бүр гаргаж өгөх.
4.2.3 Гэмт хэргийн шинж чанартай болон эмнэлэгийн бус нөхцөлд нас барсан талийгаачийг чандарлаж оршуулах тохиолдолд цагдаагийн байгууллагын зөвшөөрлийг үндэслэн чандарлах.
4.3 Оршуулгын үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага нь энэхүү журмын 2.5-д дурдсан нөхцөл үүссэн талаарх асуудлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тухай бүр мэдэгдэж, шийдвэрлүүлнэ.

Тав. Оршуулгын үйлчилгээний үнэ тариф
5.1 Оршуулгын үйлчилгээний тарифыг үйлчилгээ үзүүлэхэд гарсан зардал, үйл ажиллагааны чанарт тохируулан тухайн оршуулгын үйлчилгээ эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгж тогтооно.
5.2 Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага өрхийн дундаж орлого нь өрхийн амжиргааны түвшин тогтоох судалгаагаар харьцангуй бага хэрэглээтэй өрх гэж тогтоогдсон нэн ядуу, ганц бие харах хандах хүнгүй, 0-14 насны 3-аас доошгүй хүхэдтэй өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй талийгаачийн оршуулгын үйлчилгээний зардлыг 50-аас доошгүй хувиар хөнгөлнө.

Зургаа. Оршуулгын үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгулууллагад тавигдах ерөнхий шаардлага
6.1 Оршуулгын үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна.
6.1.1 Зөвшөөрөл бүхий оршуулгын газарт үйл ажиллагаа эрхлэх гэрээ байгуулж, гэрчилгээ авсан байх
6.1.2 Оршуулгын үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага нь дор дурдсан барилга, байгууламж, машин техник, тоног төхөөрөмжтэй байх.
а. Оршуулгын газарт салах ёс үйлдэх ёслолын танхим,
б. Оршуулгын газарт гар рашаалах байр, талбай,
в. Оршуулгын газарт зул өргөх байр
г. Оршуулгын газарт хөрсний бохирдол үүсгэхээргүй, дэвшилтэт технологи бүхий бие засах газар,
д. Шарил тээвэрлэх зориулалттай автомашин
е. Оршуулгын газрын харуул хамгаалалт,
ё. Оршуулгын газарт хяналтын камер,
ж. Оршуулгын газарт талбайн гэрэлтүүлэг,
з. Оршуулгын газрын хил хязгаар дагуу хашаа.
и. Иргэдийг хүлээн авч мэдээлэл өгөх байр
6.1.3 Оршуулгын газарт оршуулга хийх талбай, орчны тохижилт, ногоон байгууламжийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөтэй байх
6.1.4 Ногоон байгууламжийн төлөвлөлт нь нийтийн талбайн 30-аас доошгүй хувийг хамарсан байх
6.1.5 Оршуулгын газрын ерөнхий төлөвлөгөөний дагуу оршуулсан 1 шарил тутамд 1-ээс доошгүй мод тарих
6.1.6 Оршуулах талбайн төлөвлөлтийг хийхдээ иргэдийн шашин шүтлэг, ёс заншилтайгаар хуваарилалт хийх
6.1.7 Энэхүү журмын 6.1.2-д заасан барилга байгууламжийг барихдаа холбогдох хууль тогтоомжид заасны дагуу мэргэжлийн байгууллагын дүгнэлт, зөвшөөрлийг авсан байх
6.1.8 Оршуулгын газарт байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байх
6.1.9 Оршуулгын үйлчилгээ үзүүлэх дотоод дүрэмтэй байх.
6.1.10 Жилийн болон дунд, урт хугацааны бизнес төлөвлөгөөтэй байх.
6.1.11 Энэхүү журмын 11.2-д заасан мэдээллийн сантай байх.
6.1.12 Оршуулгын үйлчилгээний чиглэлээр мэрэгшсэн туршлагатай 10-аас доошгүй ажилтантай байх,
6.1.13 Үйл ажиллагаандаа олон улсын ISO:9001 чанарын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлсэн байх
6.1.14 Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр оршуулгын үйлчилгээ эрхлэх чиглэлийг тусгасан байх,
6.2 Энэхүү журмын 8.1-д заасны дагуу “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйлчилгээ эрхлэх гэрээ” байгуулж, гэрчилгээ авсан аж ахуйн нэгж, байгууллага иргэдэд нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйлчилгээ үзүүлнэ.

Долоо. Оршуулгын үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах
7.1 Нийслэлийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд оршуулгын газар байгуулахаар тусгагдсан тохиолдолд тухайн байршилд энэхүү журмын 6 дугаар бүлэгт заасан шаардлагад нийцсэн оршуулгын газрыг барьж байгуулан, оршуулгын үйлчилгээ эрхлэх, аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулна.
7.2 Оршуулгын үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсөл шалгаруулах зарчмаар сонгон шалгаруулна.
7.3 Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг зохион байгуулах ба ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, байгаль орчин, мэргэжлийн хяналт, эрүүл мэнд, хот байгуулалт, газрын асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллага, тухайн дүүргийн Засаг даргын тамгын газрын асуудал хариуцсан албан тушаалтан тус тус орно.
7.2 Төсөл сонгон шалгаруулалтын шаардлага, ажлын даалгавар бүхий баримт бичгийг энэхүү журмын 7.2-т заасан ажлын хэсэг боловсруулж, өдөр тутмын 1-ээс доошгүй сонин, олон нийтийн телевизээр сонгон шалгаруулалтын зарыг 30-аас доошгүй хоногийн хугацаанд нийтэлнэ.
7.3 Төсөл сонгон шалгаруулалтын баримт бичигт оршуулгын үйлчилгээ эрхлэх төсөл боловсруулах шаардлага, төслийг хүлээж авах эцсийн хугацаа, зөвшөөрөгдсөн оршуулгын газрын байршил, хэмжээ болон бусад шаардлагатай мэдээллийг тусгаж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар батлуулна.
7.4 Төсөл сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллага төсөл шалгаруулалтын зар нийтлэгдсэнээс хойш төслийн санал хүлээн авах эцсийн хугацаансаас ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд албан бичгээр хүсэлт гаргаж, төсөл сонгон шалгаруулалтын баримт бичгийг үнэ төлбөргүй авна.
7.5 Сонгон шалгаруулалтад дараах шалгуур үзүүлэлтийг харгалзан үзнэ.
7.5.1 Оршуулга хийх талбай, орчны тохижилт, ногоон байгууламжийг оновчтой төлөвлөсөн байдал,
7.5.2 Оршуулгын үйлчилгээ эрхлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын эх үүсвэр, санхүүгийн чадахийн байдал,
7.5.3 Оршуулгын үйлчилгээний уян хатан үнэ тариф, түүнийг бодитой тооцсон байдал,
7.5.4 Оршуулгын үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн хүний нөөц бүрдүүлсэн, дадлага туршлага хуримтлуулсан, зориулалтын машин техник, багаж, хэрэгсэл, дэвшилтэт технологи ашиглахаар төлөвлөсөн байдал,
7.5.5 Байгаль орчинд ээлтэй оршуулгын дэвшилтэт технолгийг санал болгосон байдал,
7.5.6 Энэхүү журмын 6.1.2-6.1.13-т заасан шаардлагын хэмжээнд хүрэхээр төлөвлөсөн хугацаа, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, түүнийг бодитой тооцож, төлөвлөсөн байдал.
7.6 Төсөл сонгон шалгаруулалтыг төслийн санал хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 30 хоногийн дотор зохион байгуулж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас шалгарсан этгээдэд гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл, шалгараагүй этгээдэд төсөлд шалгараагүй шалтгааныг дурдаж төсөлд шалгараагүй тухай мэдэгдлийг албан бичгээр хүргүүлнэ.

Найм. Оршуулгын үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулж, гэрчилгээ олгох
8.1 Энэхүү журмын 7.6-д заасан гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл авсан аж ахуйн нэгж, байгууллагатай Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйлчилгээ эрхлэх гэрээ” байгуулж, гэрчилгээ олоно.
8.2 Оршуулга хийхээр зөвшөөрөгдсөн байршилд өөрийн компаний эзэмшил газарт оршуулгын үйл ажиллагаа эрхэлж байгаа тохиолдолд тухайн аж ахуйн нэгж байгууллага Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргатай “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйлчилгээ эрхлэх гэрээ” байгуулж, гэрчилгээ авч үйл ажиллагаа эрхэлнэ.
8.3 “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйлчилгээ эрхлэх гэрээ”-нд төсөл хэрэгжиж эхлэх, дуусах хугацаа, гэрээний үүрэг биелэгдээгүй, төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилт хангагдаагүй тохиолдолд талуудын хүлээх үүрэг, хариуцлага, төсөл дутуу хэрэгжиж, төсөл зогссоноос үүдэн гарах хохирол, сөрөг үр дагаварыг талууд хэрхэн шийдвэрлэх, хэн яаж хариуцах тухай заалтыг дэлгэрэнгүй тусгах ба төсөл хэрэгжүүлэх ерөнхий болон тухайн жилийн нарийвчилсан төлөвлөгөөг хавсаргасан байна.
8.4 “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйлчилгээ эрхлэх гэрээ”-г 15 хүртэлх жилийн хугацаагаар байгуулах ба мөн хугацаагаар сунгаж болно.
8.5 “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйлчилгээ эрхлэх гэрээ”-г жил бүр дүгнэнэ.

Ес. Шарил хадгалах үйлчилгээ
9.1 Шарил хадгалах үйл ажиллагааг хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж эрхэлж болох ба үйл ажиллагаа нь эрүүл мэндийн болон шүүхийн шинжилгээний байгууллагатай уялдаатай байж, Монгол Улсад мөрдөгдөж байгаа холбогдох хууль, журам, олон улсын болон Монгол Улсын стандарт шаардлагад нийцсэн байна.
9.2 Талийгаачийн шарилыг дээрхи стандарт, шаардлагад нийцсэн шарил хадгалах байранд хадгална.
9.3 Эрүүл мэндийн байгууллагад нас барсан иргэдийн шарилыг тухайн эмнэлгийн шарил хадгалах газарт хадгална. Хэрэв шарил хадгалах газар байхгүй бол гэрээтэй шарил хадгалах газарт хадгална.
9.4 Гэмт хэргийн улмаас болон сэжигтэй байдлаар нас барсан иргэдийн шарилыг хуулийн байгуулагын шийдвэрээр шүүхийн шинжилгээний байгууллагын шарил хадгалах газарт хадгална.
9.5 Талийгаачийн шарилд шүүх эмнэлгийн цогцос шинжилгээ хийгдсэн тохиолдолд ар гэрийнхний хүсэлтээр, хуулийн байгууллагын зөвшөөрөлтэйгөөр шарилыг гэрт болон хувийн хэвшлийн шарил хадгалах газарт хадгалж болно.
9.6 Шарил хадгалах үйлчилгээг хуулийн байгууллагын зөвшөөрөлийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай “Шарил хадгалах үйлчилгээ эрхлэх гэрээ” байгуулж эрхэлж болно.
9.7 Шарил хадгалах газар нь дараах нийтлэг шаардлагад нийцсэн байна.
4. 9.7.1 Шарил хадгалах газар нь 100-аас доошгүй шарил хадгалах багтаамжтай зориулалтын хөргүүр бүхий хөргөгчтэй байх бөгөөд цахилгааны нөөц эх үүсгэвэртэй байна.
5. 9.7.2 Шарил хүлээн авах, шинжилгээ хийхэд зориулагдсан өрөө тасалгаа, техник, тоног төхөөрөмжтэй байна.
6. 9.7.3 Шашин, ёс заншил, зан үйлд тохирсон тохижилт бүхий салах ёс гүйцэтгэх, шарил гаргах танхимтай байна.
9.7.4 Авто зам бүхий орц гарц, оршуулгын цувааг зогсоох авто зогсоол, явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, хогийн сав, сандал гэх мэт орчны тохижилттой байна.
7. 9.7.5 Цагдаагийн байгууллагын гэрээт болон хувийн хэвшлийн харуул хамгаалалттай байна.
8. 9.7.6 Шарил хадгалах газар нь иж бүрэн камерын хяналтын системтэй байна.
9. 9.7.7 Шарил хадгалах газар нь нэгдсэн бүртгэлтэй байх бөгөөд үйлчилгээний үнэ тариф бодитой байна.

Арав. Шарил тээвэрлэх, зөөвөрлөх үйлчилгээ
10.1 Шарил зөөвөрлөх болон тээвэрлэх үйл ажиллагааг хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж эрхэлж болох ба энэ тохиолдолд эрх бүхий эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөл авч, шүүхийн шинжилгээний байгууллагатай уялдаатай ажиллана.
10.2 Шарил тээвэрлэх зөөвөрлөх автомашин нь тусгай зориулалтын /эмнэлгийн/, /хөргөлттэй / байх ба тусгай дуут дохио, гэрэл дохиотой байж болно.
10.3 Талийгаачийн ар гэрийнхний хүсэлтээр шарилыг шаардлага хангасан хувийн машинаар тээвэрлэж болно.

Арван нэг. Шарил шилжүүлэх
11.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт ил тавьсан шарил болон зөвшөөрөлгүй оршуулсан шарилын талаарх мэдээллийг Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвд мэдэгднэ.
11.2 Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирсэн мэдээллийн дагуу тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан цагдаагийн байгууллага болон шүүхийн шинжилгээний байгууллага газар дээр нь шарилд үзлэг хийж, гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоож, дүгнэлтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлнэ.
11.3 Зөвшөөрөлгүй газар оршуулсан болон ил тавьсан шарилыг талийгаачийн ар гэрийнхний зөвшөөрлийг авахгүйгээр шилжүүлэн чандарлах ба энэхүү журмын 11.2-т заасан дүгнэлтийг үндэслэн зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг шилжүүлж, чандарлах шийдвэрийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга гаргана.
11.4 Шарил шилжүүлж, чандарлах үйл ажиллагааг оршуулгын үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулж, гэрчилгээ авсан аж ахуйн нэгж байгууллагаар гүйцэтгүүлнэ.
11.5 Шарил шилжүүлэн оршуулах, чандарлах үйл ажиллагаанд оршуулгын үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага нь нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллах ба энэ талаар энэхүү журмын 3.4-т заасан гэрээнд тодорхой тусгана.
11.6 Иргэний хүсэлтээр зөвшөөрөлтэй оршуулгын газраас шарил шилжүүлэх тохиолдолд талийгаачийн ар гэрийнхэн оршуулгын үйлчилгээ эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжид хүсэлт гаргаж, гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх ба гарах зардлыг талийгаачийн ар гэрийнхэн хариуцна.
11.7 Хууль, тогтоомжоор эрх олгогдсон байгууллага, албан тушаалтан оршуулгын газарт бусад чиглэлээр төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд оршуулгын газраас шарил шилжүүлж, чандарлах зардлыг тухайн хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төсөвт тусгуулна.
11.8 Энэхүү журмын 10.5-д заасан шийдвэрийн хүрээнд шарил шилжүүлэх, чандарлах үйл ажиллагааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба зохион байгуулна.
11.9 Энэхүү журмын 10.5-д заасан шийдвэрийн дагуу шарил шилжүүлж, чандарлах тохиолдолд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ тухай мэдээллийг 14-өөс доошгүй хоногийн хугацаанд олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр иргэдэд хүргэнэ.
11.10 Энэхүү журмын 10.5-д заасан шийдвэрийн дагуу шарил шилжүүлж, чандарлах үйл ажиллагааг төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх тохиолдолд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас холбогдох хууль, тогтоомжийн дагуу гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан гүйцэтгүүлнэ.
11.11 Шарил шилжүүлж, чандарлах үед шарилын хайрцаг дотроос гарсан эд зүйлс, эдлэл хэрэглэл, үнэт зүйлсийг чандарын суваргад хамтад нь зална.
11.12 Шарил шилжүүлж, чандарлах үйл ажиллагааны дараа хөндсөн шарилын нүхийг ариутгаж, хөрсөөр хучин тэгшлэж, орчны хог хаягдлыг бүрэн цэвэрлэнэ.
11.13 Шарил шилжүүлж, чандарлах ажил гүйцэтгэсэн байгууллага, аж ахуйн нэгж шилжүүлж, чанадрласан шарилын талаарх фото зураг, акт, холбогдох баримтыг бүрдүүлж, мэдээллийн сан үүсгэнэ.

Арван хоёр. Оршуулгын үйлчилгээний мэдээллийн сан
12.1 Оршуулгын үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага нь оршуулгын үйлчилгээний талаарх цахим болон цаасан суурьтай мэдээллийн сан, архивын нэгжтэй байна.
12.2 Энэхүү журмын 11.1-д дурдсан мэдээллийн санд оршуулсан талийгаачийн нэр, регистрийн дугаар, нас, хүйс, төрсөн болон нас барсан он, сар, өдөр, хаана нас барсан байршил, нас барсан шалтгаан, оршин сууж байсан хаяг, оршуулгын үйлчилгээний хэлбэр, оршуулга хийсэн газрын нэр, чандарлаж оршуулсан бол чандрыг хадгалж байгаа газрын байршил, газарт оршуулсан бол оршуулгын газар дахь газар зүйн солбилцлын цэг, ургийн овог, эцэг эхийн нэр, оршуулгын үйл ажиллагааг хариуцагчийн овог нэр, холбоо барих утасны дугаар, гэрийн хаяг зэрэг мэдээллийг бүртгэнэ.
12.3 Оршуулгын үйлчилгээ эрхэлдэг байгууллага нь оршуулгын үйлчилгээний тайлан, мэдээг улирал бүрийн эхний сарын 5-ны өдрийн дотор Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, тухайн оршуулгын газар оршин буй дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.

Арван гурав. Хариуцлага
13.1 Энэхүү журмыг зөрчсөн иргэн, аж ахуй нэгж, байгуулагад Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
13.2 Оршуулгын үйлчилгээ эрхлэх гэрээтэй холбоотой маргааныг хоёр тал харилцан зөвшилцөж шийдвэрлэх ба зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлнэ.
13.3 Оршуулгын үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж байгууллага нь энэхүү журмыг зөрчсөн болон “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйлчилгээ эрхлэх гэрээ”-ний үүргээ оршуулгын үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж байгууллага биелүүлээгүй бол Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гэрээг дангаар цуцалж, нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйлчилгээ эрхлэх гэрчилгээг хүчингүй болгоно.
13.4 Зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэхэд гарсан зардлыг талийгаачийн ар гэрийнхэн хамаарах.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.

Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.

Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.

Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Ойн инженер, Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Монгол Улсын арслан Мядагийн Мөнгөний нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алсын Жим” ХХК, “Алтаргана Констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин Лхагвасүрэнгийн Энхсаруул түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп, “Булганхан” дэвжээний бөх улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан үзүүрлэв.
Дөрөвт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Хилчин спорт хороо, “Юү Би Ойл” ХХК, “Хантайшир” дэвжээний бөх, улсын начин Ш.Шинэбаяр, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Арвин Үр Үндэс” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Г.Мөнхбаяр нар шалгарлаа.
Наймд улсын начин Э.Ванданцэрэн, аймгийн арслан Х.Наранбаяр, аймгийн арслан Б.Ганбаяр, цэргийн арслан Д.Цэрэнням нар үлдэв.
Уг барилдааны түрүү бөх 8 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай гардсан бол “Увснуур” дэвжээний зүгээс М.Мөнгөн арслангийн нэрэмжит “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг цэргийн арслан Дэлгэрийн Цэрэннямд гардуулсан юм.
Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-ны 13:30 цагаас Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласаны “ТҮҮХТ 100 ЖИЛ”-ийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент18 цаг өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр1 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр1 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр1 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр1 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр2 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр2 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд2 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент2 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент2 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм2 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм2 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм5 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм5 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр5 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад6 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм6 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд6 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм6 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм6 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм6 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм6 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр6 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм6 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр6 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр7 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр1 долоо хоног өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим