Нийгэм
“Хан-Уул дүүрэг “Бойжуулах байр”-тай боллоо
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв үйлдвэрлэл эрхлэгчдийн “Бойжуулах байр”-тай болжээ.
Тус төвийн үйл ажиллагааны талаар Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Н.Дорждулам болон ажлын байртай болсон оёдолчид сэтгэгдэлээ илэрхийллээ. Бид бүхний хийж, бүтээхийг зорьж, мөрөөдөж байсан ажлын нэг. Бид бүхний зорилго, мөрөөдөл болсон “Бойжуулах байр” маань ийнхүү бий болж, нээлтээ хийж байгаад туйлын их баяртай байна.
Дүүргийн иргэд, тэр тусмаа зорилтот өрхийн иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд болон залуу бизнес эрхлэгчдийг ажлын байртай болгох, амьдрал ахуйг нь дээшлүүлэх зорилтын дор бүтээн байгуулагдсан “Бойжуулах байр”-нд нийт 12 бойжигч, тэр дундаа зорилтот өрхийн 3 иргэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр баялаг бүтээгчид байртай байгаагаа илэрхийллээ. Манай Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн зүгээс цаашид эдгээр үйлдвэрлэл эрхлэгчиддээ ажлын захиалга олж өгөх, үйлдвэрлэлийг нь тасруулахгүй үргэлжлүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Бойжигч: Оёдлын технологич Инженер, мастер оёдолчин, МУ-ын зөвлөх багш С.Бадамханд: Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе ээ. Биднийг “Бойжуулах байр”-аар хангаж, ийм сайхан боломжийг олгож байгаа дүүргийн удирдлагууд болон Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Н.Дорждуламдаа маш их баярлалаа. Бид энд ирээд ажлын байрнаас гадна олон төрлийн сургалтад хамрагдаж, дүүргийнхээ бусад Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчиддээ үлгэрлэж, манлайлах боломж бүрдээд байна.
Би оёдлын технологи, арга ухааны ном гаргаж, оёдлыг үндэс сууриас нь эхэлж судалсан хүн. Энд байгаа бусад оёдолчиддоо өөрийн ажлын туршлага, оёдлын арга барилыг зааж, сургах бүрэн боломжтой юм.
Бойжигч: Ноос, ноолууран эдлэлийн сүлжигч Д.Пүрэвцэцэг: Энэ өдрийн мэндийг хүргэе. Би ноос, ноолууран эдлэлээр юм хийдэг. Гэрээрээ 5 жил үйлдвэрлэл эрхэлж байна.
“Бойжуулах байр”-нд ирээд ахмад оёдолчдоосоо суралцаж, залуу оёдолчидтойгоо санаа нийлэн, нэгэн баг хамт олон болоод үйлдвэрлэл явуулж байгаадаа туйлын их баяртай байна. Энэ бойжуулах байрыг бүтээн байгуулахад маш олон хүний сэтгэл шингэсэн. Бидний үеийн залуу хүмүүст ажлын байр түрээслээд үйлдвэрлэл явуулахад маш хүндрэлтэй байдаг. Бидэнд үнэ төлбөргүй ажлын байртай болох боломж олгосонд баяртай байна хэмээлээ.
Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн “Бойжуулах байр” нь үйлдвэрлэл эрхлэгчдээс талбайн түрээс, урсгал зардлын төлбөр авахгүйгээр “Үнэ төлбөргүй”-ээр байрлаж, ажиллах боломж олгож байгаагаараа онцлог юм байна.
“Бойжуулах байр”-нд одоогийн байдлаар оёдол эсгүүр, ноос ноолууран эдлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдаад байна. Эдгээр үйлдвэрлэл эрхлэгчид нь мэргэжил, ур чадварын шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд 6-12 сарын гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулна гэх нөхцөлтэй юм байна.
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид “Бойжуулах байр”-нд хамрагдснаар дан ганц ажлын байраар хангагдаад зогсохгүй хууль эрх зүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон хувь хүний хөгжлийн олон сургалтад хамрагдаж давхар өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой ажээ.
Бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг иргэд, аж ахуй нэгжийн өмнө Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн үүд хаалга үргэлж нээлтэй хэмээн зохион байгуулагч нарын зүгээс онцоллоо.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Энтертайнмент22 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр2 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм2 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна