24 баримт
ОХУ-ын “Галополимер” компанитай 100 тэрбумын алдагдалтай гэрээ байгуулсан “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирал Б.Мөнхбат гэж хэн бэ
“Монголросцветмет” гэх төрийн өмчит үйлдвэрийн газар гэж бий. Нэгэн цагт Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дараа ордог байсан Монгол-Оросын хамтарсан энэ байгууллагын хувь заяа XXI зууны эхний арван жилд бүрхэг болсон гэж ард түмэн ойлгодог байлаа. Зарим нь “Монголросцветмет” чинь дампуурч, устаж үгүй болсон биш билүү” гэх нь бий.Байгаа атлаа байхгүй мэт анир чимээгүй оршдог тус байгууллагыг Б.Мөнхбат хэмээх эр удирддаг аж. Нийгэм мартах дээрээ тулаад буй “Монголросцветмет” ТӨҮГ-ыг тэрбумтан төрүүлдэг байгууллага гэлтэй. Үүнийг тус газрын захирал Б.Мөнхбаттай холбоотой 24 баримт өгүүлэх буй за.
Баримт 3.
Ингээд бодохоор эрхэм захирлын сарын орлого ямар бол хэмээн сонирхох хүн захаас аван таарах биз. “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирлын үндсэн цалин нэг сая 500 мянган төгрөг. Үүнд бүү үнэмшээрэй. Энэ бол өнгөлөн далдалт. Урамшуулал хэмээн сар бүр үндсэн цалин дээр 8000 ам.доллар түүний данс руу урсдаг байна.
Баримт 4.
Аз нь шовойсон эр гэж түүнийг л хэлэх байх даа. Монгол Улсын хөгжил, улсын эдийн засагт ямар хувь нэмэр оруулдаг нь тодорхой бус тус компанийн дотоод дүрэмд “Гүйцэтгэх удирдлага нь орон байргүй бол түүний байр орон сууц түрээслэх зардлыг байгууллага даах, бусад ахуй хангамжтай холбоотой зардлуудыг дотоод журмаар зохицуулна” гэж заасан байдаг гэнэ. Үүнийг л мань эр овжин ашигласан хэрэг. Өөрөөр хэлбэл, “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбат нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгон үндсэн болон урамшууллын нэмэгдэл цалин болох 23,5. сая төгрөгийг гар дээрээ бэлнээр авдаг гэсэн үг. Дээр нь өдрийн хоолны 4,5 сая гэхчилэн бас бус нэмэгдэл орсоор сард 35 сая төгрөг гээд боддоо. Улс орондоо юу бүтээж,юугаар гийгүүлсэн болоод ийм их хэмжээний мөнгийг нэг сард халаасалдаг бол?
Баримт 5.
Энэ бүхний нууц руу хамтдаа оръё.Эрхэм захирал цалин хангамжийнхаа нэмэгдлийг Төрийн өмчийн хороотой зөвшилцөхгүйгээр Төлөөлөн Удирдах Зөвлөлийнхөө даргатай сэм тохиролцож хийсэн байх юм. Эх үүсвэрийн тухайд удирдлагын хангамжинд тооцдог байр орон сууцгүй бол түрээслэх зардал зэрэг бусад хангамжийн мөнгийг дур мэдэн үндсэн цалин дээрээ нэмж оруулсан нь тогтоогджээ. Төрийн мөнгө ёолдоггүй гэж үнэн шүү.
Баримт 6.
Хууль журмаараа ТУЗ-ийн хурлаар шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр байх учиртай. Тэгвэл ТУЗ-ийн даргын дангаараа тал засч гаргасан хууль бус шийдвэр яаж хүчин төгөлдөр байх билээ. Б.Мөнхбат захирлын энэ мэт хууль ёсыг уландаа гишгэсэн увайгүй үйлдэл ганц үүгээр дуусахгүй. Тэр бүхнийг тус тусад товчлон өгүүлбэл, сардаа 35.0 сая төгрөгийн цалин авлаа гээд захирлын сэтгэл ханасангүй.Төрөөс цалин аваад зогсохгүй хоолныхоо мөнгийг бас гаргуулдаг байжээ. Захирал гуайн нэг сарын хоолны хэрэглээний зардал гэхэд л 4,5 сая орчим төгрөг. Тансаг уу.
Баримт 7.
Ер нь тэрбээр төрөөс төрсөн тэрбумтаны жагсаалтад хэдийнэ багтсан бус уу. Хоолны мөнгөөс авахуулаад бүх зардлаа “МОНГОЛРОСЦВЕТМЕТ” төрийн өмчит компанийн төсвөөс гаргуулсаар иржээ. Мөнхбатад зориулан карт хүртэл бий болгосон байх юм. Түүнийгээ албан хэрэгцээнд зайлшгүй тохиолдолд гүйцэтгэх удирдлагын хэрэглэх ёстой гэж санхүү алба нь тайлбарласан байх юм. Жижигхэн харьцуулалт хийе. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өдрийн хоолны зардал 2500 төгрөгөөр төсөвлөгддөг байхад төрийн өмчит компанийн захирлынх арай дэндсэн байгаа биз дээ.
Баримт 9
Б.Мөнхбат захиралд Ерөнхий сайдын үүрэг даалгавар, тушаал шийдвэр хамаагүй бололтой.Түүний албан тушаал, мөнгө хоёртоо эрдэн хууль журмыг үл тоож, намайг хэн яах юм гэсэн байдлаар ажил хэрэгт хандаж ирсэн нь доорхи баримтаар нотлогдож байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 174 дугаар тогтоол, төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх тухай тогтоолын хавсралт, Сангийн сайдын 2014 оны 122 дугаар тушаалд: “Төсвийн хөрөнгөөр бизнес ангиллын нислэгээр зорчихыг хориглох”- гэсэн заалтыг зөрчиж 2019 оны хоёрдугаар сард Улаанбаатар-Москвагийн чиглэлд аялахдаа байгууллагын зардлаар БИЗНЕС КЛАСС АНГИЛЛААР зорчиж дээрх тогтоол, тушаал шийдвэрийг зөрчжээ.
Баримт 10.
Захирал Б.Мөнхбат компанийхаа үйл ажиллагааг сайжруулж, ашигт ажиллагааны түвшинг нэмэгдүүлэхийн оронд “юм үзэж нүд тайлаагүй” хүний зангаар ажил хэрэгтээ бус өөрийнхөө унах унаа, өрөө тасалгаа, тавилга сэлтдээ анхаарлаа хандуулсаар иржээ. “МОНГОЛРОСЦВЕТМЕТ” төрийн өмчит компани нь 2017 онд удирдлагын албан хэрэгцээнд зориулж албан ёсны борлуулагч МОННИС-оос Ниссан маркийн сүүлийн үеийн Y61 жийп ангиллын суудлын машин худалдан авчээ. Уг тээврийн хэрэгсэл ямар нэгэн доголдолгүй ашиглагдаж буй. Гэтэл бусад байгууллагын дарга нартай барьцан улсын төсвийн хөрөнгөөр нэмэлт бүх тоноглол бүхий тансаг зэрэглэлийн ЛАНД КРУИЗЕР 200 машиныг 275 сая төгрөгөөр худалдан авахаар хөөцөлдөж эхэлсэн сурагтай.
Баримт 11.
Ер нь мань эр дээдсийн хүрээлэлд нэр нөлөө бүхий танилуудтай бололтой. Төрийн өмчийн хороо гэх том айлыг хүссэнээрээ байлгадаг байж мэдэхээр баримтууд ч олдлоо. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хуралдааны 2018 оны аравдугаар сарын 06-ны өдрийн 82 дугаар тогтоолоор “Монголросцветмет” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирал Д.Ганболдыг газрын 2018 оны аравдугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, Авилгатай тэмцэх газрын 2016 оны 01/6893 тоот албан бичгээр ирүүлсэн дүгнэлтийг харгалзан Б.Мөнхбатыг томилж, хөлсөөр ажиллах гэрээг холбогдох хууль, тогтоомжийн дагуу байгуулахыг Төлөөлөн удирдах зөвлөлд даалгасан боловч тус асуудлаар хуралдаагүй байна.
Баримт 12.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны аравдугаар сарын 29-ний өдрийн А-1/4178 тоот албан бичгээр “Монголросцветмет”ТӨҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны аравдугаар сарын 30-ны өдрийн хурлаар “Монголросцветмет” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирал Д.Ганболдыг үүрэгт ажлаас чөлөөлж, гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Мөнхбатыг томилохыг үүрэг болгосон байна.
Баримт 14.
Удирдамжийн дагуу “Монголросцветмет” ТӨҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлын асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Мөнхбатыг томилсон байна. Гэвч 2018 оны аравдугаар сарын 30-ны өдөр “Монголросцветмет” -ийн Төлөөлөн удирдах зөвлөл хэлэлцэх асуудлын төлөвлөгөө гаргалгүйгээр хуралдсан байх юм.
Баримт 15.
Цалин хөлс, урамшууллын асуудлыг гэрээний 4.1 дэх хэсэгт гүйцэтгэх захирал нь 12500 ам.доллар болон 4.5 сая төгрөгийн цалинтай байхаар тогтоож (12500х2650=33,125,000+4,500,000=37,625,000 төгрөгийн нэг сарын цалинтай бөгөөд ам.долларын ханшийн зөрүүнээс хамаарна), ТУЗ-ийн шийдвэрээр уг цалин нь инфляцийн түвшин, үйлдвэрийн бүтээгдэхүүний өсөлт, санхүү эдийн засгийн үзүүлэлт, компанийн үйл ажиллагаанаас хамааран өсөж болохоор заасан байна. Бусад төрлийн ажлын гүйцэтгэлийн урамшууллын асуудлыг контрактын гэрээгээр зохицуулсан байна.
Баримт 16.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдрийн А-2/4557 тоот албан бичгээр удирдамж, чиглэл өгч Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдрийн хурлаар гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбаттай контрактын гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийг үүрэг болгосон байна. Үүний дагуу “Монголросцветмет” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталсан байна. Үүнд: Цалин, урамшууллыг өмнөх захиралтай харьцуулан харуулбал: /төгрөгөөр/ № Контрактын дагуу авсан цалин, бусад Д.Ганболд Б.Мөнхбат Тайлбар 1 Үндсэн цалин 1,500,000.00 /1,500,000х12= 18,000,000 нэг жилд/ 4,500,000.00 /4,500,000х12= 54,000,000 нэг жилд/ 2 Нэмэгдэл цалин 8,000 $ буюу 19,775,680.00 2018 оны Монгол банкны дундаж ханш 1$=2471.96 /8000х12=96000 ам.доллар нэг жилд/ 12,500$ буюу 32,983,625.00 2019 оны 1-р улирлын Монгол банкны дундаж ханш 1$=2638.69 /12500х12=150000 ам.доллар нэг жилд/ 3 Контрактын 4.11-р заалтын дагуу ээлжийн амралтын тэтгэмж, жилд нэг удаа Жилд 63,827,040.00 Сард 5,318,920.00 0.00 4 Контрактын 4.10-р заалтын дагуу Орон сууцны түрээсийн төлбөр Жилд 54,000,000.00 Сард 4,500,000.00 0.00 5 Контрактын 4.10-р заалтын дагуу Орон сууцны ашиглалтын зардал Нэг сард 678,483.00 Нэг сард 810,485.00 Орон сууцны ашиглалтын зардал 3 сарын дундаж 6 Контрактын 4.1, 4.2 дахь заалтуудыг үндэслэн олгох урамшуулал Жилд 111,618,432.00 Сард 9,301,536.00 0.00 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний урамшуулал Нийт дүн /Төгрөгөөр/ 41,074,619.00 38,294,110.00 Нэг сард авч буй цалин, бусад орлогын дүн
Баримт 17.
“Монголросцветмет”ТӨҮГ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ганболд, гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Б.Мөнхбат нарын албан ажлын картын хэрэглээний асуудлыг контрактын гэрээгээр зохицуулаагүй бөгөөд холбогдох дүрэм, журмаар зохицуулаагүй, компанийн жилийн нийт зардалд хэрхэн суусан нь тодорхойгүй, зардлын зарцуулалтын баримтыг шалгахад ямар арга хэмжээний зардалд зарцуулсан нь ойлгомжгүй байдалтай байна. Картын сүүлийн 5 сарын хэрэглээний байдлаар харьцуулан харуулбал: /Төгрөгөөр/ № Зочид төлөөлөгч хүлээн авах зардал Д.Ганболд Б.Мөнхбат Тайлбар 1 2018 оны 6 сар 1 858 765.26 – 2 2018 оны 7 сар 20 781 725.36 – 3 2018 оны 8 сар 987 723.24 – 2018 оны 8-р сард нийт 4,165,395.58 төгрөгийн зарлага гарч үүнээс 3,177,670.34 төгрөгийг цалингаас суутган тооцсон 4 2018 оны 9 сар 30 430.95 – 2018 оны 9-р сард нийт 7,856,263.58 төгрөгийн зарлага гарч үүнээс 7,825,687.51 төгрөгийг цалингаас суутган тооцсон 5 2018 оны 10 сар 1 423 820.24 – 1 2018 оны 11 сар – 4 814 283.06 2 2018 оны 12 сар – 5 297 989.24 3 2019 оны 1 сар – 13 795 824.19 4 2019 оны 2 сар – 3 983 119.48 5 2019 оны 3 сар – 5 078 718.45 Нийт 25 172 465.05 32 969 934.42
Баримт 18.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хуралдааны 2018 оны аравдугаар дугаар сарын 06-ны өдрийн 82 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны аравдугаар сарын 29-ний өдрийн А-1/4178, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдрийн А-2/4557 тоот албан бичгүүдээр өгсөн үүрэг даалгаврыг “Монголросцветмет” ТӨҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн төрийн төлөөлөл хэрэгжүүлж буй гишүүд хэрэгжүүлж ажлаагүй бөгөөд контрактын гэрээний асуудлыг хурлаар хэлэлцээгүй өнөөдрийг хүрчээ.
Баримт 20.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 90 дугаар тогтоолоор “Монголросцветмет” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирлаар Б.Мөнхбатыг томилсон бөгөөд контрактын гэрээ байгуулж ажиллахыг даалгасан боловч 2019 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ямар нэг байдлаар гэрээ байгуулаагүй явж байна.
Баримт 22.
Аливаа гэрээ хэлцэлд орохдоо ТУЗ-ийн зөвшөөрсөн хэм хэмжээнд гэрээ байгуулах эрхтэй. Гэтэл Б.Мөнхбат нь 2018 оны арваннэгдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд хууль бус эрх мэдлээ хэтрүүлсэн гэрээг байгуулсан байна. Энэхүү гэрээ нь 23,991,000 долларын үнийн дүнтэй гэрээ юм. Компанийн захирал нь нийт хөрөнгийн 25 хувиас хэтрэхгүй дүнтэй гэрээ байгуулах эрхтэй бөгөөд иймэрхүү өндөр дүнтэй гэрээг ТУЗ-ийн хурлаар оруулж ТУЗ зөвшөөрсний үндсэн дээр байгуулдаг журамтай аж. Гэтэл Б.Мөнхбат нь албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж ТУЗ-ийн шийдвэргүйгээр ОХУ-ын “Глаполимер” компанитай 35000 тонн жоншны /фф-95б/ маркийн баяжмалыг худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ.Тус гэрээ нь тухайн үеийн жоншны ханшнаас хямд үнээр алдагдалтай гэрээ болсон бөгөөд жоншны борлуулалтаас компанийн олох орлого ашигт гэрээн дээрх дүнгээр ханшийн зөрүүнээс тооцоолол хийж үзэхэд борлуулалтын орлого ойролцоогоор 100,000,000,000 /нэг зуун тэрбум/ орчим төгрөгийн алдагдалтай болжээ
Баримт 23.
“Монголросцветмет” ТӨҮГ-ын жоншны баяжмалын гол худалдан авагч ОХУ-ын “ГалоПолимер Пермь” компанитай 2017 оны дөрөвдүгээр дүгээр сарын 20-ны өдөр UR-2017-01- 15 дугаар гэрээ байгуулж, 13500 тонн жоншны баяжмалыг 286 ам.доллароор борлуулсан. 2017 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр байгуулсан нэмэлт №3 гэрээгээр 25000 тонн жоншны баяжмалыг 286 ам.доллароор борлуулах гэрээ байгуулж, 22500 тонныг 286 ам.доллароор, үлдэгдэл 2500 тонныг 2018 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн өөрчлөлт оруулсан гэрээний дагуу 330 ам.доллароор борлуулсан байна.
Баримт 24.
Жоншны баяжмалыг 330 ам.доллароор нийлүүлэх болсон тухайд, “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2018 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 1/1361 тоот албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Монголросцветмет”ТӨҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын шийдвэрээр ФФ95Б маркийн жоншны баяжмалыг 286 ам.доллароор борлуулж байсныг 330 ам.доллароор борлуулах саналыг нөгөө талд тавиад байгаа ч асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Ийм л захирал “Монголросцветмет”ТӨҮГ-ыг удирдаж байна даа.
24 баримт
ГАВЬЯАТ БОКСЧИН М.НАНДИНЦЭЦЭГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ
24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийн 24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийг таалал төгссөн (2022.09.08) мэдээг зарлалаа.
II Элизабет Хатан хаан бол Нэгдсэн Вант Улс болон Хамтын нөхөрлөлийн бусад 14 хаант
улсын хатан хаан байсан юм. 70 жил Их Британийн хаан ширээнд суусан II Элизабет таалал
төгссөнөөр түүний хүү Чарльз III 74 насандаа хаан болж буй юм.
Хатан хаан II Элизабетийн
талаархи 24 баримтыг хүргэе.
24 баримт
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ 24 БАРИМТ ЖҮДО БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА Ё.БАСХҮҮ
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо
үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд
Монгол Улсаа төлөөлөн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой
тэргүүтэй 18 бөх оролцож буй. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд өрсөлдсөн Ё.Басхүү алтан
медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж Азийн аварга цолны эзэн боллоо.
БАРИМТ 1. Ё.Басхүү нь 1993 оны аравдугаар сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ.
БАРИМТ 2. Энэ жил 29 нас хүр яваа тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны харьяат тамирчин юм.
БАРИМТ 3. Түүний биеийн өндөр 175 см, 66 кг жинтэй. 66 кг-ийн жинд барилддаг.
БАРИМТ 4. Ё.Басхүү 2019 онд Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож тавдугаар байр эзэлж байсан.
БАРИМТ 5. Түүний дараа 2021 оны Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
БАРИМТ 6. Тус тэмцээн дээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Елдос Жумакановтой учраа таарсан хэдий ч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй байна.
БАРИМТ 7. Ё.Басхүү, Елдос Жумаканов хоёр нь өмнө нь хоёр удаа дэвжээнд таарч байсан бөгөөд Ё.Басхүү хоёр удаа давж байжээ.
БАРИМТ 8. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оны дэлхийн аваргад эхнээсээ хүндхэн барилдаануудыг хийсэн. Дэлхийн аваргын бэлтгэл дээр эхний 20 бөхийн барилдааны бичлэгийг үзсэн ч яагаад ч юм Молдавын бөхийн бичлэгийг үзмээргүй санагдаад байсан. Гэтэл нөгөөх чинь надад нэг мэх бэлдсэн байж. Намайг лав барингуут шахаж татаад унагачихсан. Маш их харамссан, уйлмаар байсан. Дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийн төлөө хоёр жил уйгагүй бэлдсэний хүчинд санасандаа хүрсэн дээ” хэмээжээ.
БАРИМТ 9. Харин Токио 2020 олимпын наадмын шөвгийн наймд Ё.Басхүү, Японы Хифүми Абэтэй таарч вазари үнэлгээгээр ялагдсан.
БАРИМТ 10. Тэрбээр энэ талаараа “Хифүми Абэтэй хоёрдугаарт таарахдаа төлөвлөсөн барилдаанаа хийж чадаагүй. Үндсэн цагт оноо алдахгүй байгаад нэмэлт цагт явъя гэсэн бодолтой гарсан маань буруудсан ч байж магадгүй. Эхнээсээ л явдгаараа яваад барилдсан бол яах ч байсан юм билээ. Абэ аваргатай өмнө нь 2018 оны Осакагийн Гранд Слам, 2019 оны дэлхийн аваргад таарч хожигдож байсан. Хоёр хожигдлоо, хожлоо тайлъя гэж бодсон ч чадаагүй” хэмээн ярьсан.
БАРИМТ 11. Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээнээс аварга авч үзээгүй гэнэ.
БАРИМТ 12. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцсон ч 2018, 2019 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.
БАРИМТ 13. 2020 онд ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулагдсан “Их дуулга” тэмцээний 73 кг-ийн барилдаанд оролцоод шагналт долоодугаар байранд орсон.
БАРИМТ 14. Энэ тэмцээн түүний хувьд хамгийн дурсамжтай, урам өгсөн ялалт байсан тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 15. Учир нь 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдахаар болж Ё.Басхүүг 73 кг-ийн жинд барилдуулахаар болжээ. Шалгуулах гэтэл цагаан кимоногүй хэмээн бүртгэхээс татгалзсан тул Х.Цагаанбаатар уулзаад “Энэ 66 кг-д барилддаг хүүхэд. Хаашдаа 73 кг-д шалихгүй байх, бүртгээд авчхаач” гэж гуйгаад зөвшөөрүүлж байжээ.
БАРИМТ 16. Түүний жүдогийн анхны багш нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Г.Батцэрэн бол хотод ирж “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр иржээ. Харин одоо үндэсний шигшээ багт ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй багш нарын бэлтгэл дор удирдуулж байна.
БАРИМТ 17. Харин түүнийг жүдо бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь улсын гарьд М.Баяржавхлан. М.Баяржавхлан нь түүний өвөөгийн талын ойрын хамаатан юм.
БАРИМТ 18. Ё.Басхүү дээрээ нэг төрсөн ахтай. Түүний ах Ё.Улсболд нь Завхан аймгийн начин цолтой.
БАРИМТ 19. Тэрбээр бага наснаасаа эхэлж барилдаж эхэлжээ. “Найзууд, дүү нартайгаа орой, шөнө байсан ч сарны гэрэлд ч хамаагүй барилддаг байсан. Г.Батцэрэн багш маань хивс дэвсэж байгаад барилдуулдаг байсан” гэв.
БАРИМТ 20. Жүдо бөхөөс гадна үндэсний бөх, самбо, кураш бөхөөр барилддаг. Завхан аймагтаа дөрвөн сумын нэгдсэн барилдаанд зодоглож түрүүлж байсан.
БАРИМТ 21. Хамгийн анхны тэмцээн нь самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 62 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан бол жүдо бөхөөр “Шонхор кап” тэмцээнд оролцож түрүүлж байжээ.
БАРИМТ 22. Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд зодоглож нэгийн даваанд улсын заан Н.Жаргалбаяртай учраа таарч өвдөг шороодсон.
БАРИМТ 23. Хүүхэд байхдаа хурдан моринд хайртай, морь унах дуртай байв.
БАРИМТ 24. Эдгээр өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 жүдоч оролцсоноос -66 кг жинд Японы Риома Танакаг ялж Ё.Басхүү алтан медаль хүртсэн.