Нийгэм
Түр хорооны гишүүд эрүүдэн шүүсэн шинэ баримт дэлгэв

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар С.Зориг агсаны хэрэгт холбогдуулан дахин нэг иргэний эрхийг зөрчсөн, эрүүдэн шүүсэн талаар шинэ баримт дэлгэв. Тодруулбал С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргийн гол зохион байгуулагч хэмээгдэн иргэн Ч.Ганхуяг гэгчийг Төв аймгийн хорих ангид бүтэн найман сар хорьж эрүүдэн шүүжээ. А.Ганхуяг нь Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нартай эгч дүүсийн хүүхдүүд төдийгүй нэгийнх нь мэдүүлгээр нөгөөдүүлийг нь хэлмэгдүүлсэн ноцтой асуудал 21-р зууны Монгол улсад гарлаа гэдгийг С.Зоригийн хэргийн Түр хорооны гишүүд онцлов. Мөн энэ хэрэгт холбогдуулан олон хүнийг ялласан төдийгүй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хүчээр хэрэг хүлээлгэхээр эрүүдэн шүүж тамалсан хэрэгт Ц.Амгаланбаатар гар бие оролцсон. Одоо тэрээр бүх мэдүүлгээсээ буцаж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар энэ хэргийг үйлдээгүйг мэдэхгүй, би худлаа ярьсан юм хэмээн төрийн гурван өндөрлөгт захиагаар хүргүүллээ. Ингэж зохиомол хэрэг үүсгэж олон хүнийг эрүүдэн шүүж тамалсан явдал хүний эрхийг дээдлэдэг Монгол улсад байж болохгүй гэв.
С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргийн гол зохион байгуулагч хэмээгдэж найман сар Төв аймгийн хориход хоригдсон А.Ганхуяг хэлэхдээ “найман сар хорихдоо 4 сарын турш өмгөөлөгчтэй, 6 сар ар гэрийнхэнтэй маань уулзуулаагүй, бүтэн 7 сарын турш нэг ч удаа агаар, салхинд гаргаагүй, агааржуулалтгүй, өмхий үнэртэй өрөөнд хорьсон. Орчин бохир учир 2 хамар битүүрээд өдөржин амаараа амьсгал авдаг тэр нь маш хэцүү байсан. Өвлийн улиралд халаалтгүй, хүйтэн байранд хоригдсоноос бөөр муудсан, гэрэл нь маш хурц бөгөөд өдөр, шөнөгүй асаалттай, нэг ч удаа унтраагаагүйгээс нүдний хараа муудсан. Өвлийн улирал байсан учир маш их даардаг байсан. Хоригдсоны маргааш эхнэр маань дулаан хувцас авчирсан юм билээ өгөөгүй. Хоригдлууд ном унших эрхтэй гэдэг ч 240 хоногоос 230 хоногт нь ѳдѳр бүр унших ном, бичих цаас, харандаа нэхэж байхад ѳгѳѳгүй. Монгол улс бол ардчилсан улс би ямар нэгэн гэмт хэрэг хийгээгүй учир эндээс гарах ёстой гэж бодож байсан ч тэд цаазын ял тулгаж хүчээр хэрэг хүлээлгэхийг оролдож байх үед нь хэнтэй ч уулзуулахгүй ингэж байгаад цааш нь харуулчих вий ч гэх бодол төрдөг байлаа. Гэхдээ хорих ангийн 4 ортой ѳрѳѳг би зочид буудал хэмээн тѳсѳѳлдѳг байсан. Цагаар хооллодог, гагцхүү түлхүүр л байхгүй. Тэр цоож цагийн дараа, магадгүй сарын дараа нээгдэх байх хэмээн ѳѳрийгѳѳ зоригжуулдаг байсан.” гэв.
Хэрэг нь хэдийгээр хэрэгсэхгүй болсон ч А.Ганхуягийг бүтэн найман сарын турш ганцааранг нь тусгаарлан хорьж, хүчээр хэрэгт холбогдуулхаар тагнуулынхан эрүүдэн шүүж байсан нь багадаад өнөөдрийг хүртэл хилийн хоригтой байлгаж, бизнесийн боломжуудыг нь хүртэл хааж амьд үхдэл болгосон, хоёр ч удаа амь насыг нь хохироох оролдлого хийсэн гэдгийг түр хорооныхон монголын ард түмэнд илчлэхийг хүсчээ. Учир нь монголын прокурор, тагнуулынхан УИХ-ын гишүүдэд А.Ганхуягийн талаар хэлэхдээ С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн гол зохион байгуулагч төдийгүй захиалагч нартай уулзсан мэтээр тэс өөр мэдээлэл өгдөг байжээ. Гэтэл бодит байдал дээр эсрэгээрээ С.Зоригийг огт танихгүй холбоо сүлбээ ч байхгүй жирийн нэгэн гэмгүй иргэний амьдралыг сүйрүүлж хэрэгт холбогдуулан хүчээр зохиомол хэргийн золиос болгох гэж байсан байна, УИХ-ыг ч хуурч байж гэлээ.Монголын тагнуулын байгууллага Ц.Элбэгдорж, Б.Хурц гэдэг хоёр хүний тушаал заавраар хөдөлж жирийн иргэдээ хэлмэгдүүлэн эрхийг нь зөрчиж эрүүдэн шүүж болохгүй, хууль зөрчиж болохгүй бид үүний эсрэг тууштай тэмцэж энэ завхралыг удахгүй эцэс болгоно хэмээн шууд нэвтрүүлгийн үеэр Түр хорооны гишүүд мэдэгдсэн юм.

Нийгэм
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Сэлэнгэ аймгийн Сант суманд ажиллалаа.
Энэ үеэр Сант сумын төв хэсэгт 1980 онд баригдаж, 2015 оноос хойш ашиглагдахаа больсон Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн хуучин барилгын одоогийн нөхцөл байдалтай танилцлаа.
Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд огт ашиглагдаагүй, орхигдсон дээрх сургуулийн барилгыг сэргээн засварлан барилгын цэргийн анги, ахлагчийн сургууль байгуулахаар шийдвэрлэлээ.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, орон нутгийн давуу тал, онцлогт түшиглэн газар тариалан эрхлэх боломжид дэмжлэг үзүүлэхэд Зэвсэгт хүчин хүч нэмж, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллахаар боллоо гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Нийгэм
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийн голомтод унтраах ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар 2025.04.29-ны өдрийн 10:40 цагт ойн түймэр гарч, түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчид, мэргэжлийн анги, нутгийн иргэд ажиллаж байна.
Нэмэлтээр нийслэлийн Онцгой байдлын газраас дэд хурандаа Э.Буянтогтохоор ахлуулсан алба хаагчдыг 2025.05.01-ны өдрийн хоёр нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэж, унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Түймэрт урьдчилсан байдлаар 1897 га талбай өртсөн.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байгаа тухай мэдээлэл ирүүллээ.
Нийгэм
Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав

Бутан Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн урилгаар Монгол Улсын “Хос Аз” ХХК-ийн мэргэжилтнүүд тус улсад үндэсний гутал урлах сургалт зохион байгуулжээ.
“Хос Аз” ХХК-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал З.Ананд, загвар зохион бүтээгч Б.Ахмарал, технологич инженер Б.Бэхбат нар тус улсын үндэсний уламжлалт гутал болох “цоглам” гутлын загвар, технологийг сайжруулан боловсруулжээ. Улмаар Бутан Улсын залуучуудад “цоглам” гутал урлах тусгай сургалтыг нийслэл Тимпү хотод 2025 оны дөрөвдүгээр сарын 14-28-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.
Сургалтаар гутлын технологи заахаас гадна, загварын шийдэл, машин тоног төхөөрөмжүүд дээр ажиллах зарчим, гутал үйлдвэрлэлийн дамжлага дарааллыг эзэмшүүлэн, орчин үеийн хэрэглээнд нийцүүлэх боломжуудыг танилцуулжээ. Монгол мэргэжилтнүүд Бутан Улсын залуучуудад гутлын сургалт явуулж, мэргэжлийн гэрчилгээ олгосны зэрэгцээ цаашид олон чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан тохиролцсон байна.
Сургалтыг зохион байгуулагчдын зүгээс энэхүү арга хэмжээ нь зөвхөн мэдлэг, туршлага хуваалцахаар зогсохгүй хоёр орны соёлын гүүр болж, үндэсний өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцолсон байна.
-
Улс төр5 цаг өмнө
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна
-
Нийгэм7 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна
-
Нийгэм10 цаг өмнө
Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейцар эмийг тавдугаар сард нэвтрүүлнэ
-
Нийгэм10 цаг өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа
-
Нийгэм10 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна
-
Нийгэм9 цаг өмнө
Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав
-
Нийгэм10 цаг өмнө
Баянгол дүүрэг Хавдрын төвтэй боллоо