Нийгэм
МХЕГ: “Органик”, “байгалийн гаралтай” зэрэг мэдээллийг шошгондоо нийтэлж иргэдийг төөрөгдүүлж байна

Улсын хэмжээнд худалдаанд буй “органик”, “байгалийн цэвэр”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдэл, шошго бүхий дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнд тандалт судалгаа хийжээ. Ингэхдээ ХХААХҮЯ, МХЕГ, ШӨХТГ болон НХХААГ хамтарсан байна.
Тандалт судалгаанд 360 хүнсний зах, худалдааны төв, дэлгүүр, мухлагт худалдаалж байсан 9,300 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хамруулсан байна.
Дотоодын үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүний 38.9% нь Органик хүнсний тухай хууль, тогтоомжийг зөрчсөн шошготой байсан бол импортын хүнсний 35.7% нь тухайн импортлогч улсын баталгаажуулалтын тэмдэгтэй боловч www.organic.gov.mn“ Органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан”-д бүртгүүлээгүй байв. Иймд зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагад сануулга, албан шаардлага хүргүүлжээ.
“Органик хүнсний тухай” хууль 2016 онд, холбогдох журам, аргачлал 2018 онд тус тус батлагдсан юм.
Органик үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс үйлдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн боловч малчид, тариаланчид, үйлдвэрлэл эрхлэгч, хэрэглэгчдийн органик хүнсний талаарх мэдлэг, мэдээлэл хомс, ойлголт муу байгаагаас хууль, журмын хэрэгжилт удаашралтай, баталгаажилт хийгээгүй бүтээгдэхүүний шошгод органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, “органик”, “байгалийн гаралтай”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдлийг хэрэглэж, хэрэглэгчдийг төөрөгдүүлэн, хуурамч хаяг, шошготой бүтээгдэхүүн үйлдвэрлэх зөрчил гарсаар байгаа тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэв.
“Органик” гэсэн тэмдэглэгээ, мэдэгдлийг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:
“Гацуурт” ХХК-ийн 10 кг савлагаатай гурил, зөгийн бал
“Монгол алтайн барагшуун” ХХК-ийн барагшууны ханд, цай,
“Тэгшгал” ХХК-ийн зөгийн бал
“Жем интернэшнл” ХХК-ийн GRAFT пиво,
“Далт мөнгөн шанд” ХХК-ийн 2 төрлийн Загасгал цай,
“Хөвсгөл Их тайга” ХХК-ийн Их тайга цай,
“Бүрэн хайрхан ээж” ХХК-ийн Маалингийн үрийн гурил
“Байгалийн гаралтай цэвэр” гэсэн тэмдэглэгээ, мэдэгдлийг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:
Михачи ХХК, Сэ-Тэ-Би ХХК-ийн зөгийн бал,
Эко Эрдэнэ ХХК-ийн 2 нэр төрлийн варень,
Гогте Фүүдс ХХК-ийн 2 нэр төрлийн өтгөрүүлсэн жүүс,
Таван эрдэнэ ХХК-ийн ногоон цай
Сэлэнгэ Шаамарын зөгийн бал,
Юу-би-бренд ХХК-ийн бантан,
Тэсо Корпорацийн Чацаргана, Нэрсний ундаа
Баясах интернэйшнл ХХК-ийн Student самарны цуглуулга, жимстэй овъёоснууд
Давс, цайны хужир
“Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээ, мэдэгдлийг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:
“Газар шим” ХХК-ийн артишок ундаа, өтгөрүүлсэн ханд, Өег салат, төрөл бүрийн даршилсан ногоо,
“Хуба Хаяа” ХХК-ийн чацарганы тос, охь
Моносын ЭКО цай,
“Эко малинги” ХХК-ийн малингийн тос, тэжээл, үр
Гүрж ногоон цай, Монгол цай, Хөвсгөл цай, Их тайга цай, Шүүдэргэнэ цай, Шар тостой цай, Эко цай
“Мандах сутай трейд” ХХК-ийн гоньд, бууз амтлагч, цагаан гаа, лаврын навч, ногоон сонгино
“Агь” ХХК-д үйлдвэрлэсэн“Баяжуулсан гурил” “Баяжуулсан лапша” нэрийн өргөн гоймон
Завхан аймаг, Завхан баялаг ХК-ийн “Нэрс” нэрийн жүүс ундаа
“Улиастай нэрийн” дарс
“Bagro” ХХК-ийн зөгийн бал
Түүнчлэн аяны хүрээнд хуулийг таниулах сургалт, сурталчилгааны ажлын хүрээнд есөн удаагийн сургалтаар 400 гаруй үйлдвэрлэгч, хэрэглэгч, ЕБС-ийн сурагчид болон бусад байгууллагынханд мэдээлэл, зөвлөгөө өгчээ.
Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Нийгэм
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Сэлэнгэ аймгийн Сант суманд ажиллалаа.
Энэ үеэр Сант сумын төв хэсэгт 1980 онд баригдаж, 2015 оноос хойш ашиглагдахаа больсон Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн хуучин барилгын одоогийн нөхцөл байдалтай танилцлаа.
Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд огт ашиглагдаагүй, орхигдсон дээрх сургуулийн барилгыг сэргээн засварлан барилгын цэргийн анги, ахлагчийн сургууль байгуулахаар шийдвэрлэлээ.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, орон нутгийн давуу тал, онцлогт түшиглэн газар тариалан эрхлэх боломжид дэмжлэг үзүүлэхэд Зэвсэгт хүчин хүч нэмж, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллахаар боллоо гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Нийгэм
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийн голомтод унтраах ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар 2025.04.29-ны өдрийн 10:40 цагт ойн түймэр гарч, түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчид, мэргэжлийн анги, нутгийн иргэд ажиллаж байна.
Нэмэлтээр нийслэлийн Онцгой байдлын газраас дэд хурандаа Э.Буянтогтохоор ахлуулсан алба хаагчдыг 2025.05.01-ны өдрийн хоёр нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэж, унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Түймэрт урьдчилсан байдлаар 1897 га талбай өртсөн.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байгаа тухай мэдээлэл ирүүллээ.
Нийгэм
Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав

Бутан Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн урилгаар Монгол Улсын “Хос Аз” ХХК-ийн мэргэжилтнүүд тус улсад үндэсний гутал урлах сургалт зохион байгуулжээ.
“Хос Аз” ХХК-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал З.Ананд, загвар зохион бүтээгч Б.Ахмарал, технологич инженер Б.Бэхбат нар тус улсын үндэсний уламжлалт гутал болох “цоглам” гутлын загвар, технологийг сайжруулан боловсруулжээ. Улмаар Бутан Улсын залуучуудад “цоглам” гутал урлах тусгай сургалтыг нийслэл Тимпү хотод 2025 оны дөрөвдүгээр сарын 14-28-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.
Сургалтаар гутлын технологи заахаас гадна, загварын шийдэл, машин тоног төхөөрөмжүүд дээр ажиллах зарчим, гутал үйлдвэрлэлийн дамжлага дарааллыг эзэмшүүлэн, орчин үеийн хэрэглээнд нийцүүлэх боломжуудыг танилцуулжээ. Монгол мэргэжилтнүүд Бутан Улсын залуучуудад гутлын сургалт явуулж, мэргэжлийн гэрчилгээ олгосны зэрэгцээ цаашид олон чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан тохиролцсон байна.
Сургалтыг зохион байгуулагчдын зүгээс энэхүү арга хэмжээ нь зөвхөн мэдлэг, туршлага хуваалцахаар зогсохгүй хоёр орны соёлын гүүр болж, үндэсний өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцолсон байна.
-
Нийгэм6 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна
-
Нийгэм10 цаг өмнө
Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейцар эмийг тавдугаар сард нэвтрүүлнэ
-
Нийгэм10 цаг өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа
-
Улс төр4 цаг өмнө
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна
-
Нийгэм5 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна
-
Нийгэм9 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав
-
Нийгэм10 цаг өмнө
Баянгол дүүрэг Хавдрын төвтэй боллоо