Нийгэм
БӨӨРӨНХИЙ САЙДТАЙ БОЛОВСРОЛЫН САЛБАР 1200 ХҮҮХДИЙГ ХОХИРООГООД БАЙНА
Кембриджийн хөтөлбөрийг боловсролын яамны харьяалалтай хэрэгжүүлдэг “Шинэ эрин” дунд сургуулийн эцэг эхчүүд өнөөдөр дахин хэвлэлийн хурал зохион байгууллаа. Эцэг эхчүүдийн төлөөлөл хоёр вариантын шалгалтыг дахин явуулахыг шаардаж байгаа юм. Бид энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс тодруулахад бөөрөнхийлсөн хариултыг өгч байна. Шинэ эрин сургуулийн захирал н.Амартүвшин гэх хүн тайлбар өгөхийг хүсэхгүй бултсаар байгаа юм.
Мэдээллийг эргэн сануулахад “Шинэ эрин” сургуульд элсэж орохын тулд 1251 хүүхэд бүртгүүлсэн байдаг бөгөөд 1230 гаруй тавдугаар ангиа төгссөн сурагчид тус шалгалтыг өгсөн байдаг. Гэвч “А” вариантын 28,40 “B” вариантын 18,40 дүгээр бодлого алдаатай байсныгг шалгалт өгсөн хүүхдүүд гэрчилсэн бөгөөд сургуулийн захиргаанаас шалгалтын тестээ веб сайтдаа байршуулснаар эцэг эхчүүд эсэргүүцэж эхлээд байна. Учир нь дээрх хоёр вариантын хоёр, хоёр бодлого зөв хариултгүй алдаатай байгаа юм. Шинэ эрин сургууль нь 6-12 дугаар ангийн сургалттай бөгөөд Монголд БСШУСЯ-ны харъяа Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг гурван сургуулийн нэг. Эцэг эхчүүдийн төлөөлөл шалгалтыг Шинэ Эрин сургуулиас албаар будлиантуулсан байж болзошгүй гэж үзэж байна.
Харамсалтай нь энэ асуудалд хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй хэвээр үлдэж байна.Кембриджээс ирдэг шалгалтын материалыг БСШУСЯ хянах эрхгүй гэх утгатай тайлбарыг өгч БСШУСЯ уснаас хуурай үлдэж байна.

Нийгэм
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Сэлэнгэ аймгийн Сант суманд ажиллалаа.
Энэ үеэр Сант сумын төв хэсэгт 1980 онд баригдаж, 2015 оноос хойш ашиглагдахаа больсон Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн хуучин барилгын одоогийн нөхцөл байдалтай танилцлаа.
Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд огт ашиглагдаагүй, орхигдсон дээрх сургуулийн барилгыг сэргээн засварлан барилгын цэргийн анги, ахлагчийн сургууль байгуулахаар шийдвэрлэлээ.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, орон нутгийн давуу тал, онцлогт түшиглэн газар тариалан эрхлэх боломжид дэмжлэг үзүүлэхэд Зэвсэгт хүчин хүч нэмж, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллахаар боллоо гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Нийгэм
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийн голомтод унтраах ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар 2025.04.29-ны өдрийн 10:40 цагт ойн түймэр гарч, түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчид, мэргэжлийн анги, нутгийн иргэд ажиллаж байна.
Нэмэлтээр нийслэлийн Онцгой байдлын газраас дэд хурандаа Э.Буянтогтохоор ахлуулсан алба хаагчдыг 2025.05.01-ны өдрийн хоёр нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэж, унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Түймэрт урьдчилсан байдлаар 1897 га талбай өртсөн.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байгаа тухай мэдээлэл ирүүллээ.
Нийгэм
Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав

Бутан Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн урилгаар Монгол Улсын “Хос Аз” ХХК-ийн мэргэжилтнүүд тус улсад үндэсний гутал урлах сургалт зохион байгуулжээ.
“Хос Аз” ХХК-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал З.Ананд, загвар зохион бүтээгч Б.Ахмарал, технологич инженер Б.Бэхбат нар тус улсын үндэсний уламжлалт гутал болох “цоглам” гутлын загвар, технологийг сайжруулан боловсруулжээ. Улмаар Бутан Улсын залуучуудад “цоглам” гутал урлах тусгай сургалтыг нийслэл Тимпү хотод 2025 оны дөрөвдүгээр сарын 14-28-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.
Сургалтаар гутлын технологи заахаас гадна, загварын шийдэл, машин тоног төхөөрөмжүүд дээр ажиллах зарчим, гутал үйлдвэрлэлийн дамжлага дарааллыг эзэмшүүлэн, орчин үеийн хэрэглээнд нийцүүлэх боломжуудыг танилцуулжээ. Монгол мэргэжилтнүүд Бутан Улсын залуучуудад гутлын сургалт явуулж, мэргэжлийн гэрчилгээ олгосны зэрэгцээ цаашид олон чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан тохиролцсон байна.
Сургалтыг зохион байгуулагчдын зүгээс энэхүү арга хэмжээ нь зөвхөн мэдлэг, туршлага хуваалцахаар зогсохгүй хоёр орны соёлын гүүр болж, үндэсний өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцолсон байна.
-
Улс төр15 цаг өмнө
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна
-
Нийгэм16 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна
-
Нийгэм20 цаг өмнө
Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейцар эмийг тавдугаар сард нэвтрүүлнэ
-
Нийгэм15 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна
-
Нийгэм20 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ
-
Эдийн засаг16 цаг өмнө
Засгийн газрын дотоод үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ
-
Нийгэм20 цаг өмнө
Баянгол дүүрэг Хавдрын төвтэй боллоо
-
Нийгэм20 цаг өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа