Бусад
Эрүүл мэндийн байгууллагууд наадмын өдөрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалтайгаар 24 цагийн түргэн тусламжаар үйлчилнэ

Нийслэлийн ЭМГ-ын хэлтсийн дарга Ч.Мөнхдэлгэр “Нэгдсэн эмнэлгүүд хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлж буй учраас 24 цагаар ажиллана. Харин баяр наадмын үеэр
- “Хүй долоон худаг”-т 24 цагийн эмнэлэг,
- морины комисс дээр 8 цэгт эмнэлгийн тусламжийн баг,
- төв цэнгэлдэх хүрээлэнд 5 цэгт эмнэлгийн тусламж үзүүлэх баг ажиллах юм. Нийслэлийн эрүүл мэндийн газар 320981 гэсэн утсаар 24 цагийн турш иргэдийн мэдээллийг хүлээн авна” гэв.
Дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл мэс заслын тусламж үйлчилгээ, дотор, шүдний кабинетууд, Өрхийн эрүүл мэндийн төв, шүд, эрүү нүүрний төвүүд энэ сарын 11-15-ны өдрүүдэд 10:00-15:00 цаг хүртэл ажиллах ба өрх бүрт нэг эмч, нэг сувилагч байх аж.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Монгол Улсын хилээр маргаашаас “Торгоны зам” авто ралли тэмцээний 550 тамирчин, 1600 туслах ажилтан орж ирнэ. Тэд эхлээд Сэлэнгэ аймгийн Номгон, Төв аймгийн Аргалант, Хөшигийн хөндий, Дундговь аймгийн Мандалговь, Өмнөговь аймгийн Цогтцэций, Цогт-Овоо, Ханбогд, Манлай, Даланзадгад сумдаар дамжин 13-ны өдөр урд хилээр гарна. Тухайн өдрүүдэд эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгээр ахлуулсан ажлын салбар зөвлөлийн дарга нар, тухайн газруудад хяналт тавьж ажиллах ба бүх аймагт эмнэлгийн бэлэн байдал зарласан” хэмээв.
Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлал үндэсний төв наадмын өдрүүдэд бэлэн байдалд ажиллах ба түргэн тусламжийн 100 утсаар дуудлага хүлээн авах аж.
Иргэд та бүхний баярын өдрүүдээр анхаарал болгоомжтой байж, гэмтэж бэртэхээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм9 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр10 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр16 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм12 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг11 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг16 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм15 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ