Connect with us

Бусад

Цэнхэр шишгэд, хорьдол сарьдгаа манан суух маа нар

Нийтэлсэн

-

   Цэнхэр шишгэд, хорьдол сарьдгаа  хэдэн зууны турш манан суусан дархад зоныг маа нар гэж нэрлэдгийг юун түрүүнд хэлэх нь зөв байх. Дархад ястныг хар, шар гэж хуваадаг юм байна. Хар дархдууд нь Хөвсгөл аймгийн Баянзүрх, Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Цагааннуур сумаар нутагладаг бол  шар нь Өвөрмонголын Ордос   аймагт аж төрдөг аж.  Тэгэхээр би хар дархадын нутагт хөлийнхөө мөрийг үлдээгээд иржээ.  Хөл дор хөвд өвс бамбаганаж, дэргэдүүр цэнхэр Шишгэд  тунарч мяралзаад л, дээшээ өлийхөөр Дэлгэр хан уул оргилоороо гайхуулахад   хаан түүхийн алтан хайч гэгддэг харуул тахилгат Өлийн овоо налайгаад  янзтайхан байлаа. Нутаг  нь ч янзтай, хүн зон ч янзтай үлгэрийн гэмээр хангай юм билээ.  Жиглэгийн давааны жигтэй явдлууд өнөөдөр ч нүдэнд харагдаж, инээд хүрч сууна.  Ийм л сайхан нутгаар хөндлөн гулд аялж,  Дэлгэр хан  уулынхаа баруун , зүүн талд нь ээлжлэн  гарч,  мэлмэрэн мэлмэрэн өндөлзөх далай ээжийнхээ хөвөөгөөр “Миний  нутаг ч болоосой” хэмээн дуу алдаж яваад ирлээ.   Миний  аялал Баянзүрхээс эхэлж нар зөв тойрсоор  Алаг- Эрдэнэ  суманд  өндөрлөсөн.   

   Бэлтэсийнхээ ард нь зусч, өвөрт нь өвөлжих баянзүрхчүүд 

   Дархад зон өөрийн гэх аялгатай,   өвөрмөц соёлтой гэдгийг та бид юу   эс андах билээ.  Тэр утгаараа уул, усны нэр нь хүртэл хачин өвөрмөц.  Онгоддоо хөглөгдсөн яруу найрагч шад шадаар нь урсгасан мэт уран яруу хэллэгтэй.  Элэгтэг, Хөлжигтөг , Харгана, Хоромдог,  Хулганы нуруу , Уутын уулс  нутгийн баруун хойд  хэсгээр дүнхийж байхад  зүүн урд талаар нь Хөенгийн гурван хөндий налайж, Эмтийн эхний хөндий  залган цэлийх  аж.  Бэлтэс, Агар, Хайсын түргэн урсгалт  голууд том, том үхэр чулуугаа элээн элээн  хүржигнэнхэн урсахад Хөөнгө, Хөлбилтөг, Хар нууранд  дэгдээхэйгээ дагуулсан ангир хөвж, хос хунгийн сүрэг  нуурын мандалд нисэн буун зугаацах нь чухамхүү  баянбүрд гэж үүнийг л хэлэх байх гэх бодол хэн хүнд төрнө. Баянзүрхчүүд сайхан амьдарцгааж байна лээ.   Байшин бариагүй айл гэж алга. Хашаа бүхэнд л улаан, цэнхэр   өнгөөр будсан төмөр дээвэр бүхий дүнзэн байшингууд шил даран дүнхийжээ.  Өвгөрч муудсан байшин ер харагдаагүй.   Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу гудамж талбайгаа эхнээс нь цэгцэлж  эхэлжээ. Гудамжаар хөл хөдөлгөөн бага ч хаа нэг  эрээн торгон алчуур хүзүүндээ зангидсан бүсгүйчүүд хэд гурваараа сугалданцан  гунхахцгаах нь хэн хүний хараа булаах.

  Уулзаад л баймаар Улаан-Уулынхан

 Дэлгэрхаан  гэх  сүрлэг өндөр хайрхныхаа ар хормойд нутаглах цэнхэр хотгор нутаг  янзтай  сайхан. Хүн, малын зоо тэниймээр сайхан нутаг байна лээ.  Монголын эцэг өвгөдийн алтан бууц, домогт Эргүүнэ кун нутгийн  баганат хаалга, дархадын 13 овоон дээрээ   айлчин гийчнээ  тосч   хүндэтгэл үзүүлж, буцахын  цагт  агар хувинтай сүүгээрээ сэтгэлийн мялаалга өргөн үйл нь ариун, зам мөр нь дардам  байхыг бэлэгдэн  цацал өргөсөөр хоцордог ард түмэн тэнд л байна лээ.  Хүний сэтгэл  тэр тусмаа дархад зоны сэтгэл ийм аугаа бөлгөө.

 Амьдрал баян юм хойно, нутгийн зон олон өөрийн сумын хөгжлийн чин хандлага, улс орны  эдийн засгийн байдал, өр шир, шинэ онгоцны буудал, солонгосын виз,Дарханы зам хэзээ ашиглалтад орох гэхчилэн   олон асуултыг  төв суурингийн биднээс асууж байлаа.  Бүх генерал Хурцын асуудал яаж шийдэгдсэнийг ч сонирхож байв.  Энэ нь чухамдаа сэтгүүлч биднийг  мэдээллийн дунд аж төрдөг, эд л мэдэж байх учиртай, хамгийн бодиттой мэдээллийг эднээс сонсч болно гэсэн итгэл  байх л даа.   Инээдэмтэй ч гэмээр асуулт бол Ноён уулыг хятадууд өрөндөө авах гэж байгаа гэсэн. Үүнд миний санаа зовоод нойр хүрдэггүй гэх өвгөн буурлын сэтгэл зовнил байлаа.  Биднийг Ренчинлхүмбэ сумын нэгдүгээр баг руу хөдлөх үед 89 настай Н.Гомбо гуайн хүүхдүүд  зам тосч уулзсан. Тэд өвгөн буурал  аавынх нь  иргэнийхээ үүргийг гүйцэтгэн  сумандаа  гурван ч гүүр барьж ашиглалтад  оруулсныг бидэнд харуулах гэжээ. Тэдгээр гүүрийн хоёр нь түүний оюуны бүтээл аж. Биднийг тус суман дээр  амарч өнжсөн  өдөр  үр ач нь  дөрөв дэх гүүрийнхээ шавыг тавьсан гэж байлаа. Алтаргана гол дээгүүр тавих гэж буй гүүр нь хүнд даацын машин ч явж болохоор нумтай аж. Зураг төслийг нь өөрөө гаргасан төдийгүй  эхний хөрөнгийг  хувиасаа  гаргасан талаар   хуучилсан. Ач хөвгүүдээ гүүр барих ажилд татан оролцуулж байгаа юм билээ. Бүхий л насаараа хөдөлмөрлөсөн, дөрвөн хүний ажлыг ганцаараа хийж, тэр хэрээр цалин авдаг байсан  түүний энгэр дээр гялалзах одон үгүйд  харамсч зогссоноо нуух юун.  Тухайн үеийн дарга нь Гомбо гуайг феодал хэмээн гадуурхдаг байжээ.  Буурал гүүрчний   МҮЭ-ийн гишүүний үнэмлэх энэ гэр бүлийн хамгийн нандин өмч нь байлаа.

 Цаатны өлгий  Цагаан нуур

 Жавзандамба хутагтын Их шавь  болох дархад  отгийн нутгийн нэг хэсэг нь Цагааннуур сумын нутаг аж.  Их хожуу 1985 онд Цагаан нуур  сумыг  БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар байгуулсан байна. Тэр хүртэл Ренчинлхүмбэ сумын  нэг бригад  гэж явжээ. Монгол Улсын хамгийн бага хүн амтай сумаар нэрлэж ч болно. Сумын хүн ам ердөө 2411. Энэ бол 2017 оны хүн амын тооллогын дүн. Эдийн засаг хямрахын хэрээр залуучууд төв суурин барааддаг байдал  Цагааннуурыг ч дайрчээ.  Бас нэг сонирхуулах зүйл бол энэ сум 269 цаатан иргэдтэй. Нутаг дэвсгэрийн ихэнх нь ашиглагдахааргүй гүн тайга.   Тарган нуур, Дүүрэн нуур Бургаст, Мануулт, Цойцон, Хазаарт зэрэг том том нуурууд  хаяа дэрлэн орших нь сүртэй. Нутгийн иргэний өгүүлснээр 300 том, жижиг нуур дугуйранхан  нэгэн дор байдаг аж. Бид гүн тайгыг сүлжин мяралзах  Тэнгис, Шишгэд голыг машинаараа туулсан. Зарим хэсэгтээ мөсөн хуягаасаа  салаагүй цайран харагдах нь сүртэй. Тэндэхийн  мөснөөс нь эмтэлж амсахад маш зөөлөн, ер бусын амттай юм билээ.    Бус, Сариг, Жамсай, Жолго голын нэрийг дуулснаас очиж үзээгүй. Ойн модоороо улсад тэргүүлдэг аж. Алдарт Агар хайрхан энэ нутагт бий гэнэ лээ. Далайн түвшнээс 3065 метрийн өндөрт оршдог гэхээр  цастайгаа дүнхийж байх нь арга ч үгүй биз.  Уулархаг, цэвдэг ихтэй болоод тэр байх ногоорч, цэцэг навч дэлгэрсэн тал хөндий тааралдаагүй.  Бороо хур элбэг байсан ч мөнхийн цэвдэг хөрс тэгтлээ ногоордоггүй аж.    Малчид нь уулын тагт, гол нуурынхаа эргийг бараадан зусч, намаржих  тул хүн малгүй ийм нөхцөлдөө  дасчихсан,  болоод л  байдаг  бололтой.  Өнгөрсөн  жилийн зун олон мал бүхий өрх  бэлчээр хөөн Булганы Тэшиг суманд өвөлжжээ. Эргэж ирсэн нь бараг үгүй гэж  багийн Засаг дарга  өгүүлсэн.  Сумын төвийн тухайд хөгжил тун тааруу. Хүн ам ч цөөн юм  даа. Үүний давуу тал байж мэднэ,  намчирхал харьцангуй  гайгүй болох нь анзаарагдсан.  Цагаан загасаараа Цагааннуур сум алдартай.  Гэсэн хэдий ч нутгийн иргэд  явуулын улстай нийлэн нуурандаа тор тавиад ихээхэн сүйтгэсэн гэнэ.  Сүүлийн дөрвөн жил хатуу хяналт тогтоосноор хулгайн загас агнуур зогссон  гэв.  Гэхдээ  аймгийн дэлгүүрт нь  савласан шилтэй загас худалдаалагдаж байхыг бодвол Цагааннуурыг загасны аж ахуй үйл ажиллагаагаа явуулсаар байгаа хэрэг.  Цагааннуурчуудад зовлон их л байдаг бололтой. Сумын төвд ганц нэг хүнтэй  мэнд амараа мэдэлцэж, үгийн солио хийх зуур  сумын хөгжил, бараа бүтээгдэхүүний үнэ, дархад иргэдийг төрөөс дэмждэг байх, ойгоосоо хэрэглээнийхээ модыг өөрийнхөө дураар татдаг байх. Аймгийн эмнэлгийн эмч нарын мэргэжлийн ур чадвар дутмаг, тоног төхөөрөмж муу, хүүхдийн эмнэлэг байхгүй, эмнэлгийн газрыг нь  арьс ширний ченжүүд худалдаж аваад дууссан  гэхчилэн хөвөрсөн.  Монгол Улсын эдийн засгийн хямралаасаа хэзээ гарах тухай, зээлийн асуудлыг ч тэд хөндөж л байлаа. Хүний сэтгэлээ гэж. Хөдөөний, малчин гэж голж боломгүй юм билээ.

  Будилж төөрөлдсөн, намчирхаж талцсан Ренчинлхүмбийнхэн

   Энэ бол худлаа гээд хаацайлахын аргагүй үнэн.  Үеэл ахтайгаа золгомоор байдаг. Гэтэл ах нь АН-ын ухуулагч учраас холуур өнгөрөх хэрэгтэй болдог. Хүнсний  талоноор  гурил, будаагаа авахын тулд  сумын Засаг даргадаа нийцүүлж, МАН-д гишүүнээр элсэх ёстой. Тэгэхгүй бол хүү нь төсөлд хамрагдаж чадахгүйн дээр нас өндөр эмгэн буурал ижий тэтгэврийн зээл авах эрхгүй болдог гээд ардчилсан нийгэмд байж үл болох амьдралыг  тэндээс олж харлаа. Чихэндээ итгэхэд ч бэрх  гэлтэй. Аргаа барсан иргэд “Улсын тэргүүний намын үүр байснаас Улсын тэргүүний сум болох нь бидний амьдрал” хэмээн  шинэхэн танил маань өгүүлээд олон жил сэтгэлдээ тээж явсан бухимдлаа хэлж амарлаа гэх шиг уртаа гэгч санаа алдсан даа, хөөрхий.   Магад тэр эр ихээхэн  зориг гаргасан  биз ээ.  Үнэндээ ч сумын төв хөгжлөөрөө хоцрогджээ.

 Адтай, одтой Хатгалынхан

Дархадын цэнхэр хотгорын хэдэн сумдаас хөгжлөөрөө түүчээлж,тэр хэрээрээ иргэдийнх нь амьдрал дээшилж буй  газар бол Хатгал тосгон. Алаг-Эрдэнэ сумын мэдэлд олон жил явсан хатгалчуудын чин хүсэл нь  тосгоны статусыг өөрчилж, Хатгал сум болгох явдал юм билээ. Орон нутаг хөгжихөөрөө ирээдүйгээ ийн харж,  хөгжлөө өөрөөр төсөөлдөг аж.  Энэ  нь   Хөвсгөл аймаг хөгжихийн үндэс суурь ч болж мэднэ. Замтай болсон хатгалчууд дотоодын жуулчдын хөлд дарагдаж, ашиг орлого нь сайн байгаа хэдий ч  тэр хэрээр байгаль орчин нь бохирдож, Далай ээжийн эрэг хөвөө  хэрэглэсэн ариун цэврийн цаасаар хучигдах шахаж байгаа гэнэ.   Монголдоо цор ганц “Сүхбаатар” хөлөг онгоц, цорын ганц мэргэжил болох усан онгоцны капитантай хатгалчуудын амьдрал өөдрөг байна лээ.Тэндээсээ аяны жолоог эвхэн эвхэн давхисаар урианхай зоны өлгий нутаг  Чандмань –Өндөр сумаар дайрч  улмаар Хатгал тосгонтой хил залган орших  Алаг-Эрдэнэ сумын төвөөс холгүйхэн урсах Эгийн гол дээр уурга шидсэн шиг өнжөөд Мөрөнгийн зүг хөдөлсөн дөө.  Эх орныхоо хоймор нутгаас хийсэн тэмдэглэлээ үүгээр жаргаая.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...

Бусад

АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм13 цаг өмнө

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй

Улс төр14 цаг өмнө

Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна

Эдийн засаг14 цаг өмнө

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

Нийгэм15 цаг өмнө

Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа

Нийгэм17 цаг өмнө

Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийгэм17 цаг өмнө

Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно

Нийгэм19 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ

Нийгэм19 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Улс төр19 цаг өмнө

Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

Нийгэм19 цаг өмнө

Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана

Эдийн засаг19 цаг өмнө

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Улс төр20 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Нийгэм20 цаг өмнө

Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

Улс төр20 цаг өмнө

Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ

Улс төр20 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Энтертайнмент2 өдөр өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм2 өдөр өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад2 өдөр өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм5 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр5 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм5 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим