Бусад
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Залуучуудын холбоо 20 жилийн ойгоо тэмдэглэлээ

Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбоо нь 1999 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Залуучуудын холбооны 38 дахь нэгжээр бүртгэгдэж, 20 гаруй анхан шатны нэгж бүтэцтэйгээр байгуулагджээ. 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа тус холбоо 18-40 насны, 3262 ажилчин залуусыг эгнээндээ нэгтгэн, анхан шатны 30 нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
20 жилийн ой нь тохиосон Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбоо нь залуу ажилчдыг хөгжүүлж, урлаг спорт, ажил мэргэжлийн онцлогт нийцсэн, нийгмийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулдаг. Мөн ажлын чадвар чадамж, бүтээлч хандлага, мэргэжил мэдлэгийг дээшлүүлж, эрх ашгийг хамгаалж ажилладаг юм.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн ирээдүй болсон залуучууддаа итгэл хүлээлгэж, амжилт хүсч буйгаа ойн баярын үеэр хэллээ. Мөн ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан 15 залууг Монголын залуучуудын холбооны шагналаар, үе үеийн тэргүүнээр сонгогдон ажиллаж байсан хүндэт гишүүдээ Залуучуудын холбооны 20 жилийн ойн медалиар шагнаж урамшууллаа.
“Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр Автотээврийн цехийн Засварын хэсгийн мастер Т.Ганболд, Геологи хайгуулын ангийн өрмийн мастер Э.Эрдэнэбаяр, Аж ахуй үйлчилгээний цехийн цахилгаанчин Г.Бат-Амгалан нарыг, Баян-Өндөр сумын Засаг даргын “Жуух бичиг”-ээр Дулааны цахилгаан станцын Турбин хими ус бэлтгэлийн хэсгийн дарга Ч.Баярмагнай нарыг шагнаж урамшууллаа.
Баярын хурлын үеэр Ил уурхайн өрөмдлөг тэсэлгээний хэсгийнавто ачигчийн жолооч Н.Эрдэнэбаатарын ая, Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн шүүлтүүрчин Т.Эрдэнэбатын үг “Эрдэнэтийн өглөө” дууг залуу уран бүтээлчид анх удаа тайзнаа “амилуулан”, холбооны гишүүддээ гэнэтийн бэлэг барьлаа. Мөн А.Амарын талбайд зохион байгуулсан үдшийн цэнгүүнд “Noname”, “Outlaw”,“Flash”хамтлагийн уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.
Э.Мөнх-Уянга

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм19 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Нийгэм23 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр20 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг20 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Нийгэм23 цаг өмнө
Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно