Бусад
Эрүүл мэндийн хичээл заах мэргэжлийн багшаа бэлтгэж дуусаагүй байтал “Өсвөр насны төрөлт залуужиж” байна

Манай улсад өсвөр насны хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа нь нэн тулгамдсан асуудал болоод байна. Тодруулбал, сурч боловсрох насан дээрээ “ээж” болж байгаа нь аюулын харанга дэлдлээ. Өсвөр насныхны жирэмслэлтийн асуудал ганцхан манай улсад төдийгүй олон улсын өмнө тулгамдсан асуудал болжээ.
Жил ирэх тусам өсвөр насны охид жирэмсэлж, хүүхэд төрүүлэх нь нэмэгдсээр байна. Эрт үедээ төрсөн ээж сэтгэл зүйн хувьд хямрах, цаашдын сурах боломж бололцоо нь хязгаарлагдаж, нийгмээс өөрийгөө тусгаарладаг аж.
ДЭМБ-ын тодорхойлолтоор өсвөр нас гэдэг нь хүүхэд ахуй нас ба орь залуу насны хороонд орших үе шат бөгөөд 10-19 насныхан юм.
-Жилд 4000 орчим охид өсвөр насандаа ээж болж байна-
Манай улсад 17-19 насандаа жирэмсэлж байна гэж үздэг. Харин сүүлийн жилүүдэд энэ нас улам залуужиж байгаа нь олон хүний сэтгэлийг зовоож байна. Тухайлбал, 12 настай охин хүсээгүй жирэмслэлт хэмээн үр хөндүүлэхээр охидын төвд ханджээ. Мөн 15 настай хүүхэд төрүүлэх нь хэвийн үзэгдэл болсон хэмээн эх баригч эмч нар ярьж байгаа юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд 15-19 насны охидын төрөлт бараг хоёр дахин өсчээ.
2015 онд нийт 80,434 эх амаржсаны 5.5 хувийг 20 хүртэлх насны эхчүүд эзэлсэн, Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 5.1 хувийг 20-иос доош, 70 хувийг 20-34 насныхан эзэлж байна. Мөн 2016 онд үр хөндөлтийн 18316 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 15-24 насныхны үр хөндөлт 4228 байна. Өсвөр насныхны дунд жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчин их байгаа нь эцэг, эх болон олон нийтийн оролцоо, хандлага зэрэг олон зүйлтэй холбоотойг “Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлаарх бүсийн тайлан”-д дурджээ.
Үүнээс харахад, ерөнхий боловсролын сургуульд “Эрүүл мэнд”-ийн хичээлийг заавал мэргэжлийн багштай болгон оруулах ёстой болсон нь тод харагдаж байгаа юм. Одоогоор дахин шинэчлэн баталсан эрүүл мэндийн хичээлийн агуулгад “Нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн боловсрол” хэмээн заан оруулжээ. Мөн хичээлийн агуулгыг хүний эрх, хүйсийн харилцаа, бэлгийн чиг хандлага, бусдыг ойлгох, хүлээн зөвшөөрөх зэргээр НҮБ-аас боловсруулсан олон улсын арга зүйн удирдамжид тулгуурлан, сурагчдын насны онцлогт тохируулан, бага болон дунд ангийнханд зориулан боловсруулсан. Харин хичээлийн цагийн багтаамж хангалтгүй байгааг тайланд дурджээ. НҮБ-аас гаргасан бэлгийн цогц боловсрол олгох удирдамжид тусгасан агуулгыг хичээлийн хөтөлбөрт багтаахад 100 цаг шаардлагатай ч 68 цагийн хичээл болгоод байгаа аж. Гэвч Өсвөр үеийнхэнд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар зөвлөгөө өгөх мэргэжилтэн дутмаг байна. Энэ талаар ч мөн дээрх тайланд тусгажээ. Тэгвэл өсвөр насны охид, хөвгүүдийн нөхөн үржихүйн болон эрүүл амьдралын боловсрол, зөв зан үйл, хандлагыг төлөвшүүлэх ажлын хүрээнд төрийн анхаарал маш ихээр үгүйлэгдэж байгаагаас гадна томчуудын оролцоо маш чухал байна. Хамгийн чухал нь өсвөр насныханд нөхөн үржихүйн эрүүл мэндийн чанартай, шуурхай үйлчилгээг цаг алдалгүй хүргэж, багаас нь зөв зан үйлийг төлөвшүүлэх цаг хэдийнээ иржээ.

-Өсвөр насанд хүүхэд өөрийгөө хэдийнээ ТОМ ХҮН болчихсон гэж боддог-
Сэтгэл зүйн хувьд хүүхэд өөрийгөө “том хүн” боллоо хэмээн бодож “Насанд хүрсэн хүний” байр сууринаас аливаад хандахыг эрмэлзэнэ.
Энэхүү мэдрэмжийн илрэл нь:
-Насанд хүрэгчдийн гадаад онцлог шинж, төрхийг дуурайх
-Нийгэмшихүйн хүрээнд дээрхи мэдрэмж нь насанд хүрэгч ба өсвөр насныхны хоорондын хамтын ажиллагааны явцад илрэх
-Оюун ухааны хүрээнд дээрхи мэдрэмж нь мэдлэг чадвараа нэмэгдүүлэх гэсэн хүсэл тэмүүллээр илэрч гарч байдаг.
Шилжилтийн гэж нэрлэхийн учир: Хүүхдийн физиологийн хөгжил, бэлгийн бойжилт эрчимтэй явагдан бэлгийн хоёрдогч шинж тэмдэгүүд илрэн охид эмэгтэй хүний, хөвгүүд эрэгтэй хүний намба төрхтэй болно. Бэлгийн сонирхол, хүсэл тэмүүлэл үүсэж “Хүүхдийн” гэсэн бүхнээс тусгаар байхыг эрмэлзэнэ.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр6 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг6 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг11 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм11 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Улс төр12 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ