Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Дэлхий дахинд

Монгол яагаад Америкийг сонгож байна вэ?

Нийтэлсэн

-

ИЕВ. /DsNews/. Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам цөөнтэй Монгол Улс өнгөрсөн зууны туршид амаргүй замыг туулсан хэдий ч одоо эрс өөрчлөлтийн замдаа орж байна. Хятад, Оросын дундах хавчигдмал буюу эмзэг байдал нь өнөө цагт давуу тал болон хувирч эхэллээ.

Агуу эзэнт гүрнээс Хятадын муж болтлоо туулсан зам ба эргэн ирэлт

Орчин үеийн монголчуудын өвөг дээдэс нь Төв Азид МЭӨ ІІІ-I зууны үед амьдарч байсан хүннүчүүд гэж үздэг хэдий ч зарим түүхч үүн дээр санал нэгддэггүй. XIII зуунд Монголын газар нутагт суурьшсан нүүдэлчин овог аймгууд нэг гүрэн болон нэгдсэн юм. Овог аймгуудыг нэгтгэн, өөртөө дагуулах амаргүй үүргийг Чингис хаан гартаа авч чадсан билээ.

1206 онд Чингис хаан дэлхийн хуурай газрын 22 хувийг эзэлж, түүхэн дэх хамгийн том Монголын эзэнт гүрнийг байгуулсан билээ. Гэсэн хэдий ч 60 жилийн дараа Монголын эзэнт гүрэн задран бутарч, улмаар 1691 онд Хятад улс Монголыг колоничилсон юм.

1911-1912 онд Чин гүрэн нуран унасны дараа Богд Жавзандамбаар удирдуулсан хэсэг бүлэг хүн тусгаар тогтнолоо зарласан хэдий ч Монгол Хятадын автономит улс байв. 1919 оноос монголчууд ЗХУ-ын тусламжтай Хятадын цэргүүдийг шахан гаргасан бөгөөд 1924 оны 11 дүгээр сард тусгаар тогтнолоо зарлан Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг байгуулж, нийслэл хотоо Улаанбаатар хэмээн нэрлэжээ. Энэхүү тусгаар тогтнол нь ЗХУ-ын нөмөр нөөлөгт орсон монголчуудад ямар ч нөлөөгүй байсан юм.

1921 оноос 1980-аад оны сүүлч хүртэл Монгол Улс ЗХУ-ын загварчлалаар хөгжиж, ЗХУ-тай нягт холбоотой байдаг нэг намын тогтолцоотой байсан. Орчин үеийн Монгол гэдэг нь нэгэн цагт Хятадыг байлдан дагуулж байсан эсвэл Хятадын нэр томьёонд ашиглагддагаар Ар Монгол гэгддэг улс юм гэдгийг энд дурдах нь зүйтэй болов уу. 

1990 оноос эхлэн БНМАУ-д ЗХУ-ын адилаар өөрчлөн байгуулалтын үйл явц эхэлжээ. 1992 онд шинэ үндсэн хууль батлагдаж, нэг намын тогтолцоонд цэг тавьсан юм. Одоогоор Монгол Улс нь парламентын засаглалтай улс бөгөөд Ардчилсан нам, Монгол Ардын нам, Монгол Ардын Хувьсгалт нам гэсэн гурван гол нам парламентад суудлын төлөө өрсөлддөг. 2016 оны парламентын сонгуулиар Монгол Ардын нам парламентад 65 суудал, Ардчилсан нам 9, Монгол Ардын Хувьсгалт нам 1 суудал авсан юм. Монгол улсын одоогийн Ерөнхийлөгч бол Ардчилсан намын гишүүн Халтмаагийн Баттулга.

Орчин үеийн Монголын тулгамдсан асуудлууд ба давуу талууд

Монгол Улсад тулгамдсан гол асуудлуудын нэг нь уул уурхайн үйлдвэрлэлийн хөгжил сул дорой, мөн эрс тэс уур амьсгалтай (өвөл нь маш хүйтэн урт, зун богино), далайд гарцгүй. Түүнчлэн дэлхийн хамгийн хүн ам багатай орнуудын нэг болох тус улс нь нийт 3 сая гаруй хүн амтай бөгөөд тэдний тал орчим хувь нь нийслэл Улаанбаатар хотод оршин суудаг.

Байгалийн нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улс хүн амын нягтшил багатай. Монгол орны уур амьсгал үндсэндээ мал аж ахуй эрхлэх боломжийг олгодог. Мал сүрэг нь цаг агаарын нөхцөл байдлаас хамааран өргөн уудам бэлчээрээр нүүдэллэдэг хэдий ч зарим өвөл малын хорогдол 20-22 хувьд хүрдэг байна. Нутаг дэвсгэрийн дөрөвний гурвыг бэлчээр эзэлдэг бол үлдсэн хэсгийг говь цөл, ой мод, тун бага хувийг тариалангийн талбай эзэлдэг.

Өнөөдрийн байдлаар монголчуудын гуравны нэг орчим нь нүүдэлчин амьдралаар амьдарч байгаа бол үлдсэн хэсэг нь хот суурин газарт амьдарч байгаа бөгөөд хотын захын дийлэнх хэсгийг гэр хороолол эзэлж байна. Хэдхэн цагийн дотор барьж, буулгаж болдог Монгол гэрийг нүүрс түлдэг зуухаар халаадаг. Ганц эсвэл хэд хэдэн гэрийг ийм маягаар халаах нь асуудал биш. Харин ийм маягаар халаадаг хэдэн зуун мянган зуух, нүүрс түлдэг цахилгаан станц, хэдэн зуун мянган автомашины яндангаас гарах утаа униар нийлэх үед Улаанбаатар хотыг урт удаан, жихүүн салхитай өвлийн туршид өтгөн утаан манан бүрхдэг байна.

Гэсэн хэдий ч уур амьсгал нь Монголд тулгамдаад буй гол асуудал биш юм. Газарзүйн байрлал нь Монгол Улсыг маш хэцүү хоёр хөршийн дунд эвийг нь олж оршиход хүргэж байна. Хятад улс Монголыг хүчтэй байлдан дагуулагч хэмээн үзэж байсан хэдий ч энэ түүх удаан үргэлжлээгүй юм.  Ар Монголтой нэгдэхийг эрмэлзэж байсан Өвөр Монгол эцэстээ Хятад руу орж, Хятадын мужуудын адил соёлд нь ууссан билээ. Өвөр Монголын нөхцөл байдлыг  Шинжян Уйгурын Өөртөө Засах Оронтой харьцуулахад  арай дээр хэдий ч Хятадын үндэсний нэгдмэл бодлогын үзэл баримтлалыг анзаарахгүй байхын аргагүй юм.

ЗХУ-ын хувьд 1930-аад оны хэлмэгдүүлэлтэд Орос улс шууд хариуцлага хүлээх үүрэгтэй. Тухайн үед хүн амын 5 орчим хувийг, тэр дундаа өндөр боловсролтой хүмүүсийг устгаж байсан юм. Оросын эрх баригчдын зааварчилгаагаар Монголчуудын соёлын уламжлалыг сүйтгэж, Чойбалсанг засгийн эрхэнд гаргахын тулд хэд хэдэн үндэсний удирдагчийг устгаж байсан юм.

Монголчууд ерөнхийдөө Оросоос илүү Хятадаас болгоомжилдог. Арьс өнгөөр ойролцоо хэдий ч угсаатан зүйн хувьд нэлээд ялгаатай, 1.3  тэрбум орчим хүн амтай Хятад улс 3 сая хүн амтай Монголыг өөртөө шингээж болзошгүй аюултай юм. Үүнд ямар ч түрэмгийлэл шаардлагагүй бөгөөд Монгол улс экспортынхоо 90 орчим хувийг Хятадад нийлүүлдэг бол бараа бүтээгдэхүүнийхээ 40 гаруй хувийг Хятадаас импортолдог байна. Хятад улс одоогоор тус улсын хамгийн том хөрөнгө оруулагч юм. Түүнээс гадна Хятад улсад хүйсийн харьцаа тэгш бус, өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд бага байдгийг авч үзвэл холимог гэрлэлтээр Монгол үндэстэн уусах аюултай байж болзошгүй. Синофобия буюу Хятадаас эмээх айдас, Хятадын эсрэг үзэл нь байгалиас заяасан өөрийгөө хамгаалах хариу үйлдэл байж болох юм.

Энэ нь залуучуудын өвөрмөц дэд соёлд Монголын үндсэрхэг үзлийн нэгэн содон илэрхийллийг бий болгожээ. Угсаатны цэвэр ариун байдлыг магтан дуулж, үндэстнээсээ урвагчдыг хараан зүхсэн  “Хү”, “Цагаан Хас” зэрэг хамтлаг нь энэхүү соёлын нэгэн тод жишээ билээ. Гэсэн хэдий ч иймэрхүү үзэгдэл нь Монгол Улсад тулгамдаж буй асуудлуудаас үүдэн гарч байгаа үр дагавар юм. Орос, Хятадын аль нь вэ гэсэн хоёрдмол сонголтод асуудлын гол оршиж байна. Үүнтэй холбоотойгоор 1990-ээд оноос хойш гуравдагч түншийг олох шаардлагатай байгаа талаар яригдах болсон билээ.  

Америкийн Трамп болон Монголын Трамп

Монголын Трамп гэгдэх Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга төрийн тэргүүний албан тушаалыг хашиж эхэлснээс хойш АНУ-тай ойртох үйл явцыг эрчимжүүлэх чиг шугамыг барих болсон. Өрнөд рүү эргэж, харилцаа холбоо тогтоох оролдлогыг Монгол Улс өмнө нь ч хийж байсан. Тодруулбал, 2003 оноос хойш Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гийн удирдлага дор Афганистан улсад Монголын 4500 гаруй цэргийн албан хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцсон. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүний албан тушаалыг хаших болсноос хойш Монгол Улсын АНУ-тай дотносох хүчин чармайлт илүү эрчийг авч байна.   

Ерөнхийдөө Вашингтоны зүгээс үүнийг сайшаалтайгаар хүлээн авч байгаа юм. Орос болон Хятадтай харилцаа хурцдаад буй энэ үед Монголын эрх баригчидтай дотносох нь АНУ-ын хувьд онцгой анхаарал татаж байгаа хэдий ч Монголын эдийн засагт АНУ-ыг чиглэсэн огцом өөрчлөлт одоогоор ажиглагдаагүй байна.

Ийм үйл явцад цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдах нь тодорхой биз. Хамтран ажиллах хамгийн магадлал өндөртэй салбар нь түүхий эд юм. Монгол Улс зэс, газрын ховор элементээр баялаг. Дэлхийн ховор элементийн нийт нөөцийн 17 хувийг хөрсөн дороо агуулдаг Монгол энэ үзүүлэлтээр дэлхийд Хятадын араас хоёрт жагсдаг байна. АНУ-ын газрын ховор элементийн монополь нийлүүлэгч нь үндсэндээ Хятад улс юм. Хятад, Америк таагүй харилцаатай байгаа билээ. Ялангуяа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятад улстай худалдааны дайн эхлүүлснээс хойш хоёр улсын харилцаа тун эвгүй байгаа билээ. Монгол улс АНУ руу ноолуур татваргүй нийлүүлэх талаар ихээхэн яригдаж байгаа хэдий ч энэ нь экспортын хэмжээг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломжоос илүү зүйл гэдэг нь хэнд ч ойлгомжтой юм.

Тийнхүү АНУ, Монголын ойртон дотносох байдал нь одоохондоо дипломат, тунхгийн шинжтэй байна. Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн 7 дугаар сарын 31-нд Х.Баттулгыг Цагаан ордонд хүлээн авч уулзаж, талууд Стратегийн түншлэлийн тухай тунхаглалд гарын үсэг зурсан юм.

Тунхаглалд ардчиллын үнэт зүйлс, хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих замаар хууль дээдлэх ёсонд тулгуурласан ардчиллын зарчмуудыг дэмжих зорилгоор хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх үүргийг тусгажээ. Үүнээс долоо хоногийн дараа АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер Монгол Улсад айлчилж, морь бэлгэнд авсан юм.

Харилцаа тогтоох боломж энүүхэнд бөгөөд аль аль талдаа харилцаагаа хөгжүүлэх хувилбарууд их байж магадгүй юм. Гэсэн хэдий ч эдгээр хувилбар одоохондоо төслийн шатандаа ч ороогүй байгаа юм. Нөгөөтээгүүр, энэ нь 1990-ээд оноос хойш хийгдсэн эхний удаагийн оролдлого биш учир ойртон дотносох ийм таатай нөхцөл бүрдсэн нь энэ удаад үр дүнд хүргэж магадгүй л юм гэж Молдова улсын сэтгүүлч, философч Сергей Ильченкон бичсэнийг Украины “Деловая столица” цахим хуудаст нийтэлжээ. Сэтгүүлч Сергей Ильченко нь Молдова улсын ”Săptămână”, “Коммунист”, “Тусгаар тогтносон Молдова” зэрэг сониноос сэтгүүлчийн гараагаа эхлүүлж байжээ.

Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 15-30 см-ийн зузаан цас орж, 80км/цагийн хурдтай цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна.
Тус бүсийн удирдлагаас оршин суугчдыг шаардлагагүй үед холын замд гарахгүй байхыг уриалж, урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ.
Нутгийн зарим хэсгээр -10 хэмд хүрч хүйтрэх, цас, бороо холилдон орж, авто тээврийн хэрэгсэл зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгаа аж. Энэ нөхцөл байдал ирэх бямба гараг хүртэл үргэлжилнэ гэж мэдээллээ.
Тус бүс нутгийн өвлийн улирлын дундаж хэм нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд -15 хэмд хүрч хүйтэрдэг байна.
Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.

Нийтэлсэн

-

Нийтэлч

Испани улсын Ерөнхий сайд Педро Санчис үерийн гамшигт үзэгдэлд өртөөд байгаа Валенциа хотыг сэргээн босгох үйл ажиллагаанд 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Тус хот нь өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар бороо орж, түүхэнд бүртгэгдэж байгаагүй үерийн гамшигт үзэгдэлд өртөж, 200 гаруй иргэн амь насаа алдсан. Үүний зэрэгцээ олон мянган иргэний болон аж ахуйн нэгжийн барилга байгууламж үерийн усанд автаж их хэмжээний хохирол учруулсан юм.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын хор уршгийг арилгах арга хэмжээнд 10.6 тэрбум еврогийн мөнгөн тусламж шаардлагатай байгаа талаар мэдээлсэн байна.
Өнөөдрийн байдлаар гудамж талбайд овоорсон лаг шавар, хог хаягдлыг цэвэрлэхэд 500 сая еврогийн үнэ бүхий тусламжийн багц, 200 сая өврогийн мөнгөн тусламжийг хөдөө аж ахуй эрхлэгчдэд үзүүлээд байгаа аж.
Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Испани улсын Валенсиа мужид өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар борооны улмаас үер бууж, 210 гаруй хүн амь насаа алдаж, 95 хүн ор сураггүй болсон талаар мэдээлсэн.
Үерийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан олон мянган айл өрх болон аж ахуй нэгж, байгууллагад цэвэрлэгээний ажилд тусламж үзүүлэхээр бусад хотуудаас сайн дурын ажилчид, найз нөхөд, оюутан залуус цугларсан байна.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм2 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад3 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм3 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд3 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм3 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм3 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм3 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр3 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр3 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр4 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр4 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр4 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм4 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр4 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр4 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм5 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм5 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм5 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг6 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим