Connect with us

Бусад

Замын түгжрэлийг бууруулсан дэлхийн туршлагууд

Нийтэлсэн

-

Дэлхий ертөнц хөгжин тэлж, өргөжихийн хэрээр түүнийг дагасан асуудлууд урган гарсаар ирсэний нэг нь замын түгжрэл. Өнөөдөр монголчуудын тэр дундаа нийслэлчүүдийн хувьд энэ асуудал иргэдийн уур уцаар барах гол шалтгаан болоод байгаа билээ. Гэр бүлдээ зарцуулах, ажиллаж хөдөлмөрлөх, сурч боловсрох үнэт цагаа бид зам дээр хий дэмий түгжирч өнгөрөөж байна. Жил бүр л энэ тухай ярьж, санаа зовдог ч гоц гойд шийдлийг хараахан олоогүй л байна. Замын түгжрэл нь зөвхөн цаг, мөнгийг үрээд зогсохгүй, агаар орчны бохирдлыг ихээр үүсгэж, үүнээс шалтгаалсан өвчлөлүүд ч нэмэгдэж байгаа юм.

Ингээд дэлхийн хотууд замын түгжрэлээс ангижрахын тулд ямар бодлого шийдлийг хэрэгжүүлж байгаа,  мөн эсрэгээрээ замын түгжрэл үүсгэсэн хүчин зүйлүүдийн талаар туршлагыг сонирхуулъя.

Бангкокын замын түгжрэл татварын хөнгөлөлтөөс үүдэлтэй

Тайландын нийслэл Бангкок нь замын түгжрэлээрээ дэлхийд дээгүүрт ордог хотуудын нэг. Тус хотын төвийн дүүргүүдэд амралтын өдөр 10 орчим минут туулах боломжтой зам дээр цаг агаарын таагүй нөхцөл байдалд юмуу ажлын өдрийн оргил цагаар нэг цаг гаран хугацааг зарцуулдаг. Хамгийн түгжрэлтэй гудамжинд нь машины хурд 10 километр цагаас хэтэрдэггүй. Нийт замынх нь урт 4000 км буюу 59 кв.км талбайтай. Харин  уг талбай дээр ойролцоогоор 3,2 сая машин байрлуулах боломжтой ч бүртгэлтэй машиных тоо 8,1 сая. Замын түгжрэлээс болж Бангкок хот жилд 10 тэрбум бат буюу монгол мөнгөөр 470 тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг байна.

Гэтэл дайран дээр давс гэгчээр Тайландын Засгийн газар 2012 оноос анх удаа машин худалдаж авч буй хүмүүсийг татвараас чөлөөлөх хуулийг баталсан байна. Ингээд мэдээж автомашин худалдаж авч буй хүмүүсийн тоо огцом өссөн. Бас нэг асуудал нь Тайландад үл хөдлөх хөрөнгөөс татвар авдаггүй. Уг нь ашиггүй их байдаг ч баячууд нь газрыг ихээр худалдаж аваад хашчихдаг байна.

АНУ Хьюстон хот зам нэмж бариад бурууджээ

Замын түгжрэлийг бууруулахад шинэ зам нэмж барих, өргөтгөх нь хамгийн энгийн шийдэл мэт санагддаг. Гэхдээ энэ нь урт хугацааны оновчтой шийдэл биш болохыг АНУ-ын Хьюстон хотын бодит туршлагаас харж болно. Тус хотын “Katy Freeway” зам нь Хойд Америкийн хамгийн өргөн буюу 26 эгнээтэй зам юм. Энэхүү замыг 2011 онд 2,8 тэрбум ам.доллараар өргөтгөжээ. Харин үүний дараа нөхцөл байдал улам дордож, 2011 болон 2014 оны үзүүлэлтийг харьцуулж үзэхэд өглөө уг замаар зорчих хугацаа 30 хувиар, өдөр зорчих хугацаа 55 хувиар нэмэгдсэн байв.

Европ, Америкийн 38 орон, 200 хотыг хамарсан судалгаагаар 2018 онд замын түгжрэлд хамгийн их цаг зарцуулсан хотуудыг нэрлэхэд эхний 10 хотын найм нь Европын хот байжээ. Дээрх Европын хотуудад нийтлэг ажиглагддаг асуудал нь замын насжилт бөгөөд замууд нь зөвхөн автомашины замаас бүрддэг. Харин орчин үед замууд нь автомашины, нийтийн тээврийн, явган хүний, дугуйн гэх мэт олон төрлийн замын нарийн зохион байгуулалтаас бүрдэж байгаа нь түгжрэлийг бууруулахад нөлөөлж байгааг харж болно. Тиймээс ч Хьюстон хотын 26 эгнээ замын ачаалал улам нэмэгдсэн байна.

Люксембург нийтийг тээврийг үнэгүй болгоно

Люксембургийн өөрийн хүн ам ердөө 600 мянга. Харин хүн амынх нь дийлэнх нь нийслэл рүү ажилдаа явдаг, дээрээс нь  бол Франц, Герман, Бельги зэрэг улс орнуудаас 200 мянган хүн өдөр бүр хотын хөдөлгөөнд оролцдог нь түгжрэл үүсэх шалтгаан болдог. Одоогоор тус хотод 20 хүртэлх насныхан нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлдэг бол ирэх 2020 оноос эхлэн бүх насныханд нийтийн тээврийг үнэ төлбөргйү болгох зорилго тавьжээ. Хэрэв ингэж чадвал нийтийн тээвэр нь үнэ төлбөргүй дэлхийн хамгийн анх улс болох юм.

Сөүл хот нийтийн тээврээ хөгжүүлж түгжрэлтэй тэмцэж байна

Сөүл хот 2004 онд замын түгжрэл болон агаарын бохирдлыг шийдвэрлэх шинэ үзэл баримтлал боловсруулснаар дэлхийн хамгийн хямд нийтийн тээвэртэй улсуудын нэг болжээ.  Автобусны чиглэлүүдийг метроны системтэй уялдуулсан нь маш сайн үр дүнд хүрсэн байна. 2003 онд Сөүлийн оршин суугчдын 15 хувь нь автобус ашиглаж байсан бол 2012 онд энэ тоо 60 хувьд болжээ. Мөн нэгдсэн нийтийн тээврийн картыг гаргасан бөгөөд энэ картаар такси болон дэлгүүрт ч төлбөр хийх боломжтойгоос гадна банкууд тээврийн хэрэгсэлд ашиглаж болох зээлийн картууд гаргасан зэрэг ажлууд нь иргэдэд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжийг улам хялбарчилж өгсөн байна. Үүнээс гадна аж ахуйн нэгжүүд хоорондоо тохиролцон, ажил эхлэх болон тарах цагуудыг зөрүүлснээр түгжрэл мэдэгдэхүйц буурчээ. Мөн энэ оноос эхлэн Сөүл хотод цахилгаан автобусууд үйлчилгээнд гарч эхлэсэн бөгөөд цаашдаа хүмүүсийг хувийн машинаас татгалзах нөхцлийг бүрдүүлэхийн тулд автобусны чиглэлүүдийг сайжруулж байгаа юм.

Сингапурт хот руу орохын тулд мөнгө төлөх ёстой

Сингапурын эрх баригчид цэвэр, аюулгүй, түгжрэлгүй газар хүн цуглаж, түүнийгээ дагаж мөнгө орж ирнэ гэсэн үүднээс аливаа бодлого шийдвэрээ гаргадаг учир нэлээд эртнээс зам тээврийнхээ асуудалд нухацтай хандаж иржээ. Үүний нэг жишээ нь хотын аль нэг дүүргээс нөгөө дүүрэг рүү нэвтрэхийн тулд тээврийн хэрэгслээс тодорхой хэмжээний төлбөр авч зөвшөөрөл олгох журмыг 1975 онд баталсан байна. Яваандаа хөгжсөөр 1998 оноос Замын үнэ тогтоох цахим системийг (ERP) ашиглаж эхэлсэн нь түгжрэлийг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн байна. Хотын тодорхой бүсүүд рүү нэвтрэх цэгт ERP-ийн мэдрэгч систем, хяналтын камер байрладаг. Автомашинтай иргэд цэг тус бүрээр нэвтрэхдээ өдрийн аль цагт, түгжрэлийн хэмжээ ямар байгаагаас шалтгаалан харилцан адилгүй төлбөр төлдөг. Ингэснээр хүмүүс автомашинаар зорчих цагаа нарийн тооцоолж, шаардлагатай нөхцөлд метро, автобус зэрэг нийтийн тээврийн хэрэгсэл ашиглах сонголт хийдэг байна.

Дараагийн арга хэмжээ нь 1990 онд баталсан тээврийн хэрэгслийг журамлах тогтолцоо. Энэхүү журмын дагуу автомашин худалдан авч буй иргэд өмч эзэмших гэрчилгээг авах ёстой бөгөөд тэр гэрчилгээнийх нь тоо хязгаартай байснаар автомашиныг тоог хянаж чаджээ. Тусгай гэрчилгээг 37 мянган ам.доллараар авдаг. Мөн энэ гэрчилгээ нь 10 жилийн хугацаатай бөгөөд эрх баригчид энэ гэрчилгээг олгохын тулд сар бүр дуудлага худалдаа явуулдаг байна. Бага оврын суудлын тэрэгтэй хүн татвар болоод импортын хураамжид 100 мянган сингапур доллар буюу 74 мянган ам.доллар зарцуулдаг. Гэхдээ энд машины гэрчилгээний үнийг нь оролцуулаагүй. Ийм учраас машин барихын тулд маш их зарлага гаргана гэсэн үг. Нөгөө талаар, машины тоог нэмэгдүүлэхгүй гэсэн бодлогоос шалтгаалан, Сингапурт дунд зэргийн машин АНУ-д зарагддаг үнээс 4 дахин өндөр үнэтэй байдаг гэнэ.

Лос Анжелесын ухаалаг гэрлэн дохионы систем

Лос Анжелест ухаалаг гэрлэн дохионы систем нэвтэрснээр нэг жилийн хугацаанд жолооч нар 1,3 тэрбум ам.долларыг хэмнэдэг болжээ. Бараг 30 жил үргэлжилсэн энэ нүсэр ажилд нийтдээ 400 сая ам.долларыг зарцуулжээ. Замын уулзвар болгон дээр замын хөдөлгөөний нөхцлийг секунд тутамд дамжуулдаг мэдрэгч төхөөрөмжүүдийг суурилуулаад хотын төв хэсэгт газар дор байрласан удирдах төвийн компьютерууд ирсэн бүх мэдээллийг хүний оролцоогүйгээр задлан шинжилж шийдлийг гэрлэн дохионуудад буцаан илгээдэг байна. Хэрэв тухай замаар автобус явж байвал түүнийг саадгүй өнгөрөөх нөхцлийг ухаалаг гэрлэн дохио зохицуулдаг. Сүүлийн жилүүдэд Моска хот ч бас ухаалаг гэрлэн дохионы системийг хэд хэдэн хотдоо туршиж, тодорхой үр дүнд хүрээд байгаа юм.

Ажлын өдөр Лондон хотын төв рүү ороход төлбөр төлдөг

Лондон хотод 2003 оноос эхлэн хотын төв хэсэг буюу түгжрэл ихтэй бүс рүү ажлын өдрүүдэд 07.00 – 18.00 цагийн хооронд нэвтэрсэн тээврийн хэрэгсэл 13 еврогийн төлбөр төлөх журмыг хэрэгжүүлжээ. Мөн хотын төв рүү нэвтэрч буй тээврийн хэрэгслийн утаа ялгаруулалт тогтоосон стандартад нийцээгүй тохиолдолд нэмж 14,1 евро төлөх, такси хөлсөлж хотын төв рүү орвол төлбөр төлдөггүй байсныг цуцлах арга хэмжээг авчээ. Энэ бүсэд орсон, дөрвөөс дээш жилийн наслалттай, дизель машинууд, 13-аас дээш жил ашигласан бензин хөдөлгүүрт машинууд өдөр бүр 14,1евро төлөх ёстой юм.

2017 оны судалгаагаар тус хотын төвийн замын түгжрэл 10 жилийн өмнөхөөс 22 хувиар буурч, нийтийн тээврийн ашиглалт 10,5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Түүнчлэн хотын төв рүү хувийн машинтайгаа орох нь 2002-2014 оны хооронд 39 хувиар буурч, 2015-2016 онд дугуй унадаг хүний тоо 9 хувиар нэмэгдсэн байна. Гэвч 2018 оны судалгаагаар Лондон түгжрэлд хамгийн их цаг зарцуулсан хотуудын зургадугаарт жагсав. Лондоны оршин суугчид жилд 227 цагийг зам дээр өнгөрөөдөг аж. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй интернет худалдаа, “Uber” зэрэг такси дуудлагын үйлчилгээ нь түгжрэлийн нэг эх үүсвэр болж байгаа аж.

Нью-Йорк тусгай бүс рүү нэвтэрсэн тээврийн хэрэгсэлд төлбөр ногдуулна

Нью-Йорк хот Лондоны жишгийг дагаж 2021 оноос эхлэн Манхэттены зарим бүс рүү нэвтэрсэн тээврийн хэрэгсэлд төлбөр ногдуулахаар болсон байна.Нэлээдгүй маргаан дагуулсан уг асуудал сүүлийн 10 жилийн турш яригдаж байгаа аж. 2018 оны байдлаар Нью-Йорк дахь автомашины дундаж хурд 7,5 км цаг болж буурсан байна. Шинэ төлбөрийн системийн хэрэгжсэнээр ирэх таван жилд Нью-Йорк хотын метроны системийг сайжруулахад зайлшгүй шаардлагатай байгаа 15 тэрбум долларын санхүүжилтийг бүрдүүлнэ гэж төлөвлөжээ.

Төлбөрийн системийг дэд бүтэцтэй хослуулсан Стокгольм хот

Шведэд хүмүүс өдөр бүр машинаа унадаггүй. Үүний оронд автобус, трамвай, метро ашигладаг бөгөөд харин амралтын өдрүүдэд хотоос гарахдаа л машинаа унадаг гэнэ. Оргил цагаар хотын төвөөр зорчих бол төлбөр төлдөг журамтай. Үүний үр дүнд замын түгжрэл 25 хувиар буурч, нийтийн тээвэр ашиглалт 50 хувиар нэмэгдсэн байна. Зөвхөн хязгаарлалт төдийгүй дэд бүтцийн өөрчлөлтүүдийг хийж, гүүр, тээврийн хэрэгслийн хурд сааруулагч, гэрлэн дохио бүхий 12,5 мянга гаруй явган зорчигчийн гарц нэмж хийснээр явган зорчигчийн тоо ч эрс нэмэгджээ.

Мадрид хот хязгаарлалтаар түгжрэлээ шийджээ

Тус хот нь агаарын бохирдол болон замын түгжрэлтэй тэмцэхийн тулд 2018 оны арваннэгдүгээр сараас эхлэн хотын төв хэсэгт хуучин бензин болон дизель хөдөлгүүртэй машинууд зорчихыг хориглосон байна. Үр дүнд нь нийтийн тээврийн хэрэгслийн хурд нэмэгдэж, замын түгжрэл багасч, агаарын бохирдлын түвшин 32 хувиар буурчээ.

Тухайлбал хотын төв хэсэгт 2000 оноос өмнө бүртгэгдсэн бензин хөдөлгүүрт автомашин, 2006 оноос өмнө бүртгэгдсэн дизель машин зорчихыг хориглож, хос хөдөлгүүрт машинууд энэ нутаг дэвсгэрт нэвтэрч болох ч хоёроос илүүгүй цаг байх ёстой гэсэн хязгаарлалт хийжээ. Харин хотын төвд амьдардаг оршин суугчдын автомашин энэ хязгаарлалт хамаарахгүй аж.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...

Бусад

АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм8 цаг өмнө

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй

Улс төр9 цаг өмнө

Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна

Эдийн засаг9 цаг өмнө

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

Нийгэм10 цаг өмнө

Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа

Нийгэм11 цаг өмнө

Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийгэм12 цаг өмнө

Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно

Нийгэм13 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ

Нийгэм13 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Улс төр14 цаг өмнө

Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

Нийгэм14 цаг өмнө

Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана

Эдийн засаг14 цаг өмнө

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Улс төр14 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Нийгэм14 цаг өмнө

Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

Улс төр14 цаг өмнө

Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ

Улс төр14 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Энтертайнмент1 өдөр өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм1 өдөр өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад2 өдөр өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм4 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр4 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм5 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим